УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ХОМ: ЭЦА-ныханд саатуулагдсан Ц.Сайхандэлгэрийн машин ₮1 тэрбум, гэр бүлийн орлого ₮3 тэрбумд хүрчээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэр, Эрчим хүчний яамны хэлтсийн дарга С.Цэрэнжамц нарын хуулийн байгууллага саатуулан шалгаж эхлээд байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Цэдэнноровын Сайхандэлгэр 2020 оноос хойш Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгчийн хувиар АТГ-т ХОМ-ээ гаргажээ. Түүний хөрөнгө хэрхэн өссөнийг хүргэе.

  • Өөрийн орлого: 2020 онд 77 сая, 2024 онд 2024 онд 11,5 сая
  • Гэр бүлийн орлого: 2020 онд 0, 2021 онд 443 сая, 2023 онд 1.8 тэрбум 2024 онд 2.9 тэрбум болж нэмэгджээ.
  • Орон сууц: 105 сая төгрөг
  • Автомашин: 2020 онд 164 сая, 2024 онд 1 тэрбумын тээврийн хэрэгсэлтэй болжээ.
  • Мал: 2020 онд 327 сая, 2024 онд 289 сая
  • Газар: 2020 онд 69 сая, 2024 онд 79,5 сая
  • Хадгаламж: 2020 онд 90 сая, 2024 онд 209 сая
  • Авлага: 2024 онд 42 сая
  • Зээл: 148 сая

Түүний нэг тэрбумын үнэлгээтэй автомашинуудын цуглуулгуудыг дурдвал:

  • Тусгай зориулалтын машин-1,
  • Тусгай зориулалтын машин Isuzu, CXZ71M-1,
  • Жийп болон туулах чадвар өндөр "Lexus 570"-1,
  • Том оврын ачааны машин Hongyan, CQ425SUWG324-1,
  • Том оврын ачааны машин Isuzu, CXZ71M-1,
  • Жийп болон туулах чадвар өндөр "Lexus, LX 600"-1,
  • Жийп болон туулах чадвар өндөр "Toyota, Highlander"-1,
  • Том оврын ачааны машин-1,
  • Тусгай зориулалтын машин-1,
  • Тусгай зориулалтын машин XCMG, QY12-1

Товчхондоо, тэрбээр сумын ИТХ-ын тэрбумтан тэргүүлэгч аж. Гэхдээ ямар нэгэн компани, ААН-д хувь хувьцаа эзэмшдэг тухай мэдээлэл алга.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЯАСАН НҮДЭНД ХҮЙТЭН ГӨЛИЙСӨН ХУЛГАЙЧ ВЭ? СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ЮМ БИШ ҮҮ? ИЙМ ИХ МАШААНААР ЯАХ ГЭЖ БАЙГАА АЦ ВЭ? ШОРОНД ОЧИХДОО ХҮРГҮҮЛЭХ ГЭСЭН ЮМ УУ? АЦ ЧИНЬ ГОЗОЙГООД ТӨМСӨГ ЧИНЬ ШАЛЧИЙГААД ИРЭХИЙН ЦАГ ДОР ХУЛГАЙЧ НАР ЧАМАЙГ МЭДСЭН БОЛ БААХАН МӨНГӨ ШААДАГГҮЙ БАЙЖ ГЭЖ ТАВЛАНА ДАА.

Зочин
Зочин

шуналтай үхэр вэ

хүннү
хүннү

Ханбогдыхны орлогыг тооцвол таны утасны тооны машинд багтахгүй

Иргэн
Иргэн

Харах царайны хулгайч ер ньХанбогдын удирдлагад гарсан новшнууд дандаа авилга хахуульд орооцолддог байнаа

Дэл
Дэл

Авилга авах гэж төлөөлөгч болдог болохоос ажил хийх гэж төлөөлөгч болдог бодоо юу новшнуудаа

Нэртэй
Нэртэй

Танай МАН-ын авилгалч шүү дээ, гоё байгаа биз? Ха ха ха

Холбоотой мэдээ

Back to top button