НИЙГЭМ

Х.Нямбаатар: Нүхэн гарц барих газар чөлөөлөлт дээр “Хэт Моторс” ХХК зөвшилцөхгүй гурван жил болж байна

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц барина.

2024 оны есдүгээр сард Таван шарын нүхэн гарцыг барьсан. Харин өнөөдөр хуучнаар Драгоны уулзвар буюу Геологийн төв лабораторийн уулзварт барьж байгаа нүхэн гарцын ажлыг хотын дарга Х.Нямбаатар, нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч  Л.Хосбаяр болон холбогдох албаныхан шалгаж, зарим үүрэг чиглэлийг өглөө.

Геологийн төв лабораторийн уулзварт барьж байгаа нүхэн гарцын ажилд газар чөлөөлөлт 99 хувьтай хийгдээд дууссан. Зөвхөн Тоёота автомашины засвар үйлчилгээ эрхэлдэг “Хэт Моторс” ХХК-ийн хашааг татах ажил л үлдсэн. Энэ тал дээр тус компанитай 2022 оноос эхлэн зөвшилцөх гэж оролдсон боловч шаардлагыг хүлээж авахгүй байгаа аж. Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны хүмүүс тухайн компанийн удирдлагуудтай уулзаж зөвшилцөх гэсэн боловч компани дээрээ байсангүй.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Геологийн төв лабораторийн уулзварт төмөр зам доогуурх Улаанбаатар хотод хоёр дахь нүхэн гарцын бүтээн байгуулалтыг хийж, хуваарийн дагуу ажил явж байна. Энэхүү нүхэн гарцын трасс нь Энхтайваны өргөн чөлөөг Цахилгаан станцын зам буюу Эрчим хүчний гудамжтай холбох чухал ач холбогдолтой. Энхтайваны өргөн чөлөөний буюу Улаанбаатар хотын төв авто замын түгжрэлийг бууруулахад 10 орчим хувиар нөлөөлнө. Өнөөдрийн байдлаар “Дашваанжил” ХХК, “Улаанбаатар менежмент” ХХК, “Магнай трейд” ХХК, “Набсан” ХХК гэх мэт олон аж ахуйн нэгж, компанитай газар чөлөөлөлтөд зөвшилцөж чадсан. Ганцхан аж ахуйн нэгж буюу “Хэт Моторс” ХХК-тай зөвшилцөлд хүрч чадахгүй гурван жилийн нүүрийг үзэж байна. Холбогдох албаныхан газрыг газраар солих, нөхөн төлбөрийг хамгийн боломжит үнэлгээгээр олгох гээд шийдлүүд санал болгосон. Тус компанийн удирдлагууд өөрсдөө ирж уулздаггүй. Өнөөдөр нүхэн гарц барих хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ зөрчих эсэх хүртэл асуудал даамжирч, ганц компаниас болж нүхэн гарц төсөл зогсож болзошгүй байдалтай байна” гэдгийг тодотголоо.

Захиргааны ерөнхий хуулийн дагуу “Хэт Моторс” ХХК-д сонсох ажиллагааг ч явуулжээ. Мөн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулиар авто зам, шугам сүлжээ тавихтай холбоотой трасст өртсөн иргэн, ААНБ-уудын 70-аас дээш хувь зөвшөөрсөн тохиолдолд үлдсэн 30 хувьтай нь зөвшилцөлд хүрч чадаагүй байсан ч захиргааны албадлагын арга хэмжээ авах зохицуулалттай. Энэ долоо хоногт “Хэт Моторс” ХХК шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хашааг албадан буулгаж, газар чөлөөлж, нөхөн олговрыг шүүхээр шийдүүлэх болохыг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэж, холбогдох зохион байгуулалтын ажлыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Л.Хосбаярт даалгалаа.

“Хэт Моторс” ХХК-ийн газар нь өмчлөгдөөгүй эзэмших эрхтэй газар бөгөөд авто замын түгжрэл бууруулах, иргэдийн саадгүй зорчих нөхцөлийг бий болгох олон нийтийн эрх ашгийн төлөөх ажилд газар чөлөөлөлт дээр дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахыг хотын дарга ААНБ-уудад уриаллаа.

Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барьснаар Ханын материал, Толгойт, Баянхошуу чиглэлээс ирэх авто замын хөдөлгөөнийг Улаанбаатар хотоос урагшаа босоо тэнхлэгээр нэвт гарах боломжийг бүрдүүлнэ. Иргэд заавал зүүн эргэж Гурвалжингийн гүүрээр урагш нэвтрэх, мөн баруун эргэж Таван шарын нүхэн гарцаар урагш нэвтрэх шаардлагагүй. Геологийн төв лабораторийн нүхэн гарцаар Яармаг руу нэвтэрч, Нисэхийн хурдны зам руу гарах боломж бүрдэх юм.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

НЯМБААТАР ганц дайчин ганцаардахгүй!?
Хийх хэрэгтэй!

Зочин
Зочин

Нянбактер Драгон холдингт Нийслэлийн газрыг бэлэглэсэн ч юмуу. Зарсан шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэрэндээ зориулж зам тавьж өгч байгаа юм байна даа

Владимир
Владимир

иргэдийн гараж эд хөрөнгийг шууд нураадаг байж Хэт компаныг 3 жил хүлээсэн гэж үнэн үүүү..

Зочин
Зочин

Иргэдийн гараж гэдэг чинь эзэмших хугацаа нь дууссан газраа төр буцааж авсан юм. Энэ компанид эзэмшүүлэхээр олгосон газрын хугацаа дуусаагүй учир тохиролцох асууд�##� яригдаж байна. Ялгаж с�##�гаж ойлго!

Нэртэй
Нэртэй

ХЭТ моторс чинь МАН-ын компани шүү дээ. Та нар Эрэл-ийн Эрдэнэбатыг яаж дээрэлхэж байлаа, тэрэн шигээ намынхаа баяныг �##�бадан хөөгөөч!

Зочин
Зочин

Нураа

Зочин
Зочин

Сонсголон.Моносын уулзварыг 4 зам болгоод Толгойтын.замтай нүхэн гарцаар холбох ажил бол хамгийн эхлээд хийх ёстой нүхэн гарцын ажил юм!!! Нисэх,Яармагаас хотруу шууд Толгойтын замаар явж 7 бууд�##�,Сансар,Гацуурт,Амг�##�ан руу явах учраас хотын төвийн түгжрэл арилах хамгийн ач холбогдолтой зам юм аа!!! УБ хотын зам, тээврийн �##�ба ерөөс анхаарахгүй байна!!! Ажлаа зөв хий!!!

Зочинsuhe
Зочинsuhe

OMNOH HULGAICH NARIIG BODVOL NYAMBAATAR AJIL BNA SHUU

Зочин
Зочин

Түмний эрх ашиг, амьдр�##�ын эсрэг хар хулгайчууд юу вэ?!? Наад луйварчингуудаа гуйгаад байх юу бна!!! Шууд нурааж хаяаач!!! ТҮЦ нураадаг шигээ!!!

Ард иргэн
Ард иргэн

ТОМРУУЛ БИ БАС ТОМОРЧ ЧАДНА ГЭЭД байдаг! СҮРЖЭГНҮҮР ГӨЛӨГ ЯАГААД 3 ЖИЛ СҮҮЛЭЭ ХАВЧИЧИХ ВАА!?

Зочин
Зочин

Мөнгөтэй хүний өмнө гөлөг

Зочинзочин
Зочинзочин

Мөнгөтэй газрыг бол чадахгүй юм байна даа. 3 жил хүлээсэн. Түц гражыг бол шууд буулгаад байгаа юм даа

Зочин
Зочин

Зөвшөөрөл гэж нэг юм байдаг даа

Зочин
Зочин

НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ НЬ ЦУЦЛААЧ...

Зочин
Зочин

Төр нэрээр их л дээрэлхэж байсан ингэж �##�аг үзэж болж байгаа юмуу

Ус зайлуулах суваг
Ус зайлуулах суваг

5 шарын нүхэн гарц шиг төлөвлөлтийн �##�даатай бол барих хэрэггүй, эхлээд ус �######�уулах сувагтай эсэхийг магадлан экспертиз хийлгэ. Барьсныхаа дараа ирэх жил илүү дутуу гоншигнохгүй л юм хийгээрэй дээ Нямбаатар аа

Зочин
Зочин

МАН-ынхаа компанд 100 нуг�##�сан мөнгө өгнө.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Явган иргэдийн эрх ашгийг байнга зөрчих юмаа . 5 шарын презирийн явган хүний гарцыг нээгээчээ Нямбаатараа . Тэнд чинь маш олон айл , компаниуд байдаг ш дээ . УБ хот улам өргөжин тэлж байхад явган хүний гарцыг хаадаг аа болиочээ

Энхболд
Энхболд

Яармагийн шинэ гүүрийн замыг төв замтай холбохгүй юмуу?

Осор
Осор
Reply to  Энхболд

Энэ нүхэн гарц шинэ гүүрийн замтай холбогдох юм.

Зочин
Зочин

Олон нийтэд хэрэгтэй ажил хийж байхад яагаад хууль үйлчлэхгүй, ганц Нямбаатарын юм шиг үзээд байгааг ойлгох юм �##�га

Зочин
Зочин

Нийслэлийн иргэдэд юу болоод байгааг мэдээлжээ. Цаашид яах гэж байгаагаа ч мэдээлжээ.

Зочин
Зочин

Энгийн иргэний ТҮцииг буулгадаг шигээл буулгачаач

Зочин
Зочин
Reply to  Зочин

Түц чинь ямар ч зөвшөөрөлгүй байдагт ялгаа нь байгаа юм л даа

Зочин
Зочин

Нарантуулыг хотоос гаргаачээ

Зочин.
Зочин.

Чи битгий худлаа хуцаж хамаг зам хааж боогоод бай, түгжирэл улам үүсгэхээс өөрийг мэддэггүй гөлөг чинь

Ззочиночин
Ззочиночин

Шууд буулга. Эзэмшлийн газар юм бол.

Эби
Эби

Шууд нураагаач даварцан пи�####� вэ

Зочин
Зочин

Болимоор юмаа хэт моторс улсын ажилаас хойш чангасан төрөөс том толгойтой байх гэж

Бат
Бат

Хэт Моторс гэж хогийн байгууллага байнаа. Нээх лаг ч юм шиг. Ажил үйлс нь унаж авгай хүүхэд нь эндэх вы дээ.

Холбоотой мэдээ

Back to top button