Улс төрийн мэдээ

Д.Амарбаясгалангийн үгэн доторх үг: МАН-ыг, төрийг хувь хүн удирдахын эсрэг

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэрээ дэвшүүлж, өрсөлдөнө гэснээ зарласнаар олон зүйлийг тодорхой болгож өгөв. Энэ бол түүний нэр холбогддог “Админерал” компанийн асуудлыг АТГ-аас сөхөн шалгаж эхэлсэн цаг үетэй ч давхцаж байгаа юм.

Хэрэв Д.Амарбаясгалан өрсөлдвөл энэ У.Хүрэлсүхийн зүгээс дэвшүүлэх Г.Занданшатарын хамгийн том өрсөлдөгч болно. МАН-ын Бага, Их хурлын бүтцээр ч Д.Амарбаясгалан дэмжлэг авах магадлалаар илүү.

Энэ мэдэгдлийг хийх гэж Д.Амарбаясгалан бага зэрэг сандарсан биеийн хэлэмжтэйгээр өчигдрийн баасан гарагт гарч ирсэн. Ингэхдээ Монголд байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийг тохиолдуулж, уг мэдэгдлээ хийж байна хэмээн танилцуулсан.

Үнэн хэрэгтээ, улс төрийн цаад гол мессеж нь ч бас “Нэг хүн биш парламент засаглана аа, үүний тулд ардчиллаа хамгаалж авч үлдэнэ, УИХ-аа төгөлдөржүүлнэ ээ” гэдэг дээр зангидагдаж байв.

Дараагийн асуудал, тэрбээр 2022 оны ҮХНӨ-ийн асуудлыг сөхсөн. Ингэхдээ “Ардчилсан Монгол Улсын парламентын засаглалын дархлааг нэмэгдүүлэх том зорилготой байсан. Нэг намын дарангуйлал тогтох эрсдэлээс сэргийлж л эдгээр өөрчлөлтийг хийсэн. Гэтэл Монголын асуудал Монголын төр өөрөө болжээ. Төр иргэдийн зовлон болсон байна” гэж хэлсэн байна.

Үндсэн хуулийн нэмэлтээр одоогийн энэ сонгуулийн холимог тогтолцоо, бүсчилсэн хөгжил зэргийн үндсийг тавьсан нь үнэн. Олон намын оролцоог хангахаар зорьсон гэж тайлбарладаг. Мөн хамтад нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ч хянах, хасах агуулга дагасан юм. Шүүхийн тухай болон Ерөнхийлөгчийн тухай хуулиудыг энэ үес өргөн барьж, сонгуульд нэр дэвших шаардлагад ч өөрчлөлт оруулж, томилгооны эрх мэдлийг нь багахан хасаж өгсөн.

Ингээд тэрбээр,

Нэгт, төрийн данхгар бүтцийг өөрчлөх шаардлагатай. Олон яам, агентлагтай, төрийн болон орон нутгийн олон компанитай энэ байдал сул тал болоод байна.

Хоёрт, хэдэн мянган давхардсан процессуудыг үгүй хийх ёстой. Хүндрэл, хүнд суртал үүсгэдэг процессуудыг дахин инженерчилнэ, УИХ нь Засгийн газарт хяналт, шаардлага тавьж ажиллана.

Гуравт, 350 орчим хууль, 2768 журам байгаа. 70 хувь нь дүрэм журмаар зохицуулж байгаа нь дүрэм, журмаар зохицуулагдаж байна. Иймд эдгээрийг хуульд шингээх, хууль өөрөө иж бүрэн зохицуулалт хийж чаддаг байх.

Дөрөвт, татварын багц хуульд косметик хэлбэрийн засвар хийх хэрэггүй. Одоо санал авч байгаа хуулийн төслийг татаж авч харсан, хангалттай санагдаагүй. Иймд томоохон татварын реформ хийнэ.

Тавт, нийгмийн даатгалын тогтолцоо. Сан алдагдалтай ажиллаж байгаа учир тэтгэвэр нэмэх боломжгүй гэж үзэж ирсэн. Монголоос бусад орнууд хувийн нэр дээрх хуримтлалын данстай болчихсон, энэ боломжийг бүрэн эрэлхийлэхгүй байгаа. Үүнд зоригтой санаачилга хийх хэрэгтэй” гэж намрын чуулганы таван зорилтоо тодорхойлж хэлсэн.

Эдгээр нь татварын асуудлаар Г.Занданшатарын Засгийн газартай тэрсэлдсэн имиж өгсөн ч улс төрийн мэдэгдлээ ажил хэргийн болгож зөөллөсөн агуулга байв.

Ийнхүү эцэст нь гол зүйлээ дараах түлхүүр үгсэд багтаан хэлсэн байна.

“Улс төрийн нам бол амьд организм юм. Байнга шинэчлэгдэж байж залуу үеийнхээ дэмжлэгийг авна.

Монгол Улс хувь хүн биш хууль засагладаг төртэй байх ёстой. Үүний төлөө үе үеийн парламент зорьж ажилласан. Хоёр их гүрний дунд оршдог тул парламентын засаглалаа улам бүр төгөлдөржүүлэх, хамгаалах ёстой.

Энэ утгаар 100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүний бус хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө, ЕНБД-аар найман жилийн турш ажиллаж шинэчлэлт өөрчлөлт нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байсан тул намын даргын сонгуульд нэр дэвшиж оролцоно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна”.

Үүнээс хэд хэдэн удаа давтагдсан зүйл бол “Хувь хүний бус”, “Хувь хүн биш хууль засаглах” гэсэн агуулга ба эдгээр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү шууд чиглэж байгаа хэрэг.

Хавар Засгийн газар огцрох, дахин бүрдэх, өдгөө намын даргын асуудал өндрөө авах гээд бүхий л үйл явцад өндөр нөлөөтэй оролцож байгаа, дээр нь хуулийн байгууллагыг хөдөлгөж бас чадаж байгаа хувь хүн бөгөөд институц ганцхан тэр, “Том ах” байна.

Д.Амарбаясгалан 2022 оны ҮХНӨ-ийг дурдсан нь ч, тухайн үед найрсаг харилцаатай, харилцан ойлголцолтойгоор эдгээрийг хийж байснаа зориуд тэмдэглэсэн болов уу. У.Хүрэлсүхийн хувьд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан гэж шинэ үеийн хоёр улстөрчийг саяхныг хүртэл дэмжиж, бодлогын реформд нь хаалт хориг тавьж байсангүй. 2022 он бол тэдний ид найрамдалт үе билээ.

Нөгөө талаас бүхий л хүч нэг талд төвлөрөөд байгаа энэ цаг үед Д.Амарбаясгалан өөрөө ил гарч ингэж мэдэгдэх нь ихээхэн зориг шаардсан, өөртөө гал дуудсан үйл явц болов.

“Монголын төр өөрөө Монголын зовлон болжээ” гээд тэр намынх нь хуваагдал хэрхэн олон нийт дээр талцал, хэрүүл болж буудгийг онцолжээ.

Парламентын дархлаа, бүрэн эрхт байдлыг ч энэ үеэр онцолж байсан. УИХ-ын чуулган асуудал хэлэлцэж байх үеэр Ерөнхийлөгч орж ирээд, гаргах шийдвэрийг нь өмнөөс нь урьдчилж хэлчихээд алга ташуулан гарч явсан саяхны тохиолдол бий л.

Намрын чуулган даваа гарагт нээж, улс төр улам бүр халах биз ээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ер нь бол үнэн. Хүрэлсүх авилгачидтай тэмцэхдээ босоо Ганбаагаас, хуульч Тэмүүжингээс эхлээд цэвэрлэгээ явуулж байгаа нь Хүүк хонгил угсарсан, хонгилын түлхүүр, арга ажиллагааг Элбэгдоржоос авчээ гэсэн үг. Одоо ч хууль шүүхэд Элбэгээгийн нөхөд бийн учир. Зүй нь авилгатай тэмцье гэвэл бэлээхэн Сү, Миеэ Хурц Баярцогт Элбэгээ СайхөнбилэгБагабанди Баяр гм зөндөө байна. Сая Хятадад Хурц Сү Миеэг дагуулчихсан ШХАБ т явж байна гэдэг Элбэгээтэй нийлчихсэн яваа нь илт. Босоо Тэмүүжин хоёр, дээрхи нөхөдтэй харьцуулшгүй цэвэр хүмүүс гэдгийг Монголд хүн битгий хүүхэд ч мэднэ. Шинэ цагийн бодлого ухаан муу дарангуйлагч, хуучин хэдэн хулгайчидтай бидний толгой дээр баас шээсээ асган нэгэнт тухлаж эхлээд байна.

Сонгууль болохоор.
Сонгууль болохоор.
Reply to  Зочин

Өрсөлдөж мэдэх бүх хүмүүсээ намнаж чимээгүй болгох гэж бна АТГ-иийг бүрэн утгаар нь ашиглаж бна

Зочин
Зочин

Хүүкээс ядарсан муу эрийн л зан илэрч бна доо, ич иг ичиг.....

Khurelsukh bol nuursnii hulgaich
Khurelsukh bol nuursnii hulgaich

Ер нь бол үнэн. Хүрэлсүх авилгачидтай тэмцэхдээ босоо Ганбаагаас, хуульч Тэмүүжингээс эхлээд цэвэрлэгээ явуулж байгаа нь Хүүк хонгил угсарсан, хонгилын түлхүүр, арга ажиллагааг Элбэгдоржоос авчээ гэсэн үг. Одоо ч хууль шүүхэд Элбэгээгийн нөхөд бийн учир. Зүй нь авилгатай тэмцье гэвэл бэлээхэн Сү, Миеэ Хурц Баярцогт Элбэгээ СайхөнбилэгБагабанди Баяр гм зөндөө байна. Сая Хятадад Хурц Сү Миеэг дагуулчихсан ШХАБ т явж байна гэдэг Элбэгээтэй нийлчихсэн яваа нь илт. Босоо Тэмүүжин хоёр, дээрхи нөхөдтэй харьцуулшгүй цэвэр хүмүүс гэдгийг Монголд хүн битгий хүүхэд ч мэднэ. Шинэ цагийн бодлого ухаан муу дарангуйлагч, хуучин хэдэн хулгайчидтай бидний толгой дээр баас шээсээ асган нэгэнт тухлаж эхлээд байна.

Зочин
Зочин

Тэмүүжин ч эрх мэдэлд ойртвол иргэдэд их халтай хүн байсан шүү Босоо Гамбаа бол ёстой ерөнхийлөгч энтр гэж бодохын ч хэрэггүй ийм галзуу солиотой нөхдийг хэрхэвч онгироож дэвэргэж болохгүй шүү монголчуудаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зочин гуай Тэмүүжингээс их айдаг гар бна, бодвол Цаг даагийн даварчихсан генера л, хурандаа нарын нэг нь биз ээ. Үнэндээ ч Тэмүүжин нь шударга бусчууд, хахуу лчид, хоёр нүүртэнгүүдэд бол үнэхээр ха лтай хүн шиг
байдгийн шүү !!!

Сонгууль болохоор. Байнга худал хуцна
Сонгууль болохоор. Байнга худал хуцна

Их шүүмжлэлтэй хандаж мэдэгдэл хийнэ
Сонгууль дуусаж хэргээ бүтээвэл тэгээд таг дуугүй болно
Ард түмэнээсээ тасарна

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин

Монголын төриыг цүнх баригчидаас төрсөн түрийний бөөснүүдээс цэвэрлэх хэрэгтэй

Зочинүнэн
Зочинүнэн

Хулгайчууд минээ одоо та нарын хэнч хрггүй юманд хэмжээ хязгаар бий..идэж уусан нуусанаа буцааж өг.д бага ял авахаа бод!!!!цусаар уйлсан ч багадана шүү!!!!!

Иргэн
Иргэн

Энэ улаан цагаандаа гарсан хао хулгайчмйг энэ индрээс нь барьж аваад 461-л нэг сар хориод үздээ. Энэ бол үхлийн ирмэг дээр л очини шдээ. Энэ хулгайчийг бүү давруул Ерөнхийлөгчөө!

Холбоотой мэдээ

Back to top button