Хэргийн мөрөөр: Утсаа хэрэгтнүүдэд алдсан 16 настай охин амиа алдахаасаа өмнө цагдаагаас тусламж хүссэн байжээ
2024 оны зургаадугаар сард 12 хоногийн зайтай 16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөж цогцсыг чемодан болон шкафанд нуусан хэрэг гарсан билээ.
Тус хэргийн мөрөөр дараах мэдээллийг бэлтгэн хүргэе.
-Х.Энхсайхан насанд хүрээгүй гэж суллагдаж, хараад сууж байсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нар хохирогч гэж тогтоогджээ-
2024.06.8-9-ныг шилжих шөнө 32 настай эмэгтэй З-гийн амийг хөнөөсөн. Улмаар шүүгээнд хийгээд 12 хонуулсан байв.
Үүнээс 12 хоногийн дараа 2024.06.21-нд 16 настай Ш-ийн амь насыг хохироосон. Улмаар чемоданд хийж, зураг бичлэг хийсэн нь анхан байдлаар тогтоогдоод буй.
Дээрх хэргүүдийг 21 настай эрэгтэй Ц.Дагвадорж болон насанд хүрээгүй эрэгтэй Х.Энхсайхан нарыг үйлдсэн хэмээн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоожсон байдаг. Прокурорын байгууллагаас яллагдагч
Яллагдагч Ц.Дагвадоржид,
- 13.2-2.2 хүн хулгайлах
- 10.1-2.6 хүнийг алах
- 17.3-1 хүн хулгайлах
- 17.8-1 хүн хулгайлах
- 26.10-2
Яллагдагч Ц.Дагвадоржийн эрхийг зөрчиж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан зэргээр буцаах шийдвэр гаргаж, хэрэг өдгөөг хүртэл шүүхийн шатандаа яваа аж. Цахим орчинд түүнийг УИХ-ын гишүүн асан эмэгтэйн хүүхэд гэх мэдээлэл түгээд байна. Гэхдээ батлагдаагүй байгаа юм.
Яллагдагч Х.Энхсайханд,
- 17.1-3.1 хүн хулгайлах
- 12.5-1 бэлгийн хүчирхийлэл
- 10.1-2.1 хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алах
- 10.1-2.7 -д зааснаар тус тус яллахаар болжээ.
Харин Х.Энхсайханыг 2024 оны долдугаар сард нэг сар цагдан хориод сулласан гэх. Түүнийг насанд хүрээгүй гэж үзсэн гэх мэдээлэл байна.
Хамжигч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нар,
Чемодантай цогцосны дэргэд эрэгтэй, эмэгтэй хоёр сууж байгаа зургийг талийгаачийн ээж олон нийтэд дэлгэж, улмаар хуулийнхнаас тусламж хүссэн. Дээр этгээдүүд нь одоогийн байдлаар хохирогч хэмээн шүүх хуралдаанд оролцохоор болоод буй. Учир нь прокурор тэднийг хэргийн хамжигч биш хохирогч гэж тогтоож удаа дараа эсэргүүцэл бичжээ.
Амь хохирогчийн өмгөөлөгч тэднийг энэ хэрэгт зайлшгүй шалгах шаардлагатай гэсэн хүсэлт гаргаж. Анхан шатны шүүхээс дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаажээ. Прокурор эс зөвшөөрч, Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн боловч тус шүүхээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн аж. Эл хэргийн прокуророор Г.Баясгалан, Г.Янжиндулам нар ажиллаж буй.
Тэднийг шүүх хурал энэ сарын 17-нд товлогдсон. Хэрэг гарснаас хойш жил хагасын дараа дөнгөж урьдчилсан хэлэлцүүлэг товлогдоод байгаа нь энэ. Хэрэгтнүүд нийтдээ 7 өмгөөлөгч авч, 16 настай талийгаач охины ээжийн эсрэг ажиллахаар болсон бөгөөд хохирогчийн ээж олон нийтэд шүгэл үлээсэн юм. Амиа алдсан 16 настай хохирогч Ш-ийн өмгөөлөгчөөр Ч.Болд, Б.Солонго нар ажиллаж байгаа. Харин амиа алдсан 32 настай хохирогч З-гийн өмгөөлөгчөөр Б.Бат-Ерөөлт, А.Сэлэнгэ нар ажиллаж байгаа аж.
-16 настай охин утсаа хэрэгтнүүдэд алдчихаад такси барьж, таксины жолооч цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн ч, хамгаалсангүй юу-
16 настай хохирогч эмэгтэйд амьд үлдэх боломж байсан гэдэг эх сурвалжийн мэдээлэл байна.
Цахим орчинд түгсэн мэдээллээр гэмт хэрэгтэн охины утсыг аваад зугтсан. Улмаар утасныхаа араас явж байгаад гэмт хэрэгтнүүдийн гэрт ороод амь хохирсон гэх. Энэ нь ч үнэн байх магадлалтай. Утсаа алдсан охин такси барьсан бөгөөд жолооч охиныг нэг л биш байгааг гадарлан Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Гэвч тухайн үед жижүүрт гарч байсан цагдаагийн алба хаагчид насанд хүрээгүй охины хаягийг тодорхойлох, асуудлыг тодруулан хамгаалах, эцэг, эхэд нь хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байж болзошгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагчид албан үүргээ гүйцэтгэлгүй, эс үйлдэхүй үзүүлсэн. Үүнээс хэрэв охиныг цагдаагийн байгууллага хамгаалсан бол амьд үлдэх боломж байсан уу гэдэг асуулт үүсээд байна.
Харин 32 настай хохирогч эмэгтэйн ар гэрээс өдгөө хүртэл нэг ч хүн гарч ирж, ам нээгээгүй. Бидэнд олдсон мэдээллээр талийгаач эмэгтэй нэр нөлөөтэй айлын хүүхэд байсан гэх. Тодруулбал, консулын алба хашиж байсан хүний хүүхэд байсан гэдэг утгаараа хэргийг гэрэлд цохиулахыг хүсэхгүй байгаа бололтой.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр өдрийн ээлжийн бүрэлдэхүүн цол албан тушаал.овог нэртэйгээ рапортондоо байгаа даа.асууж сурвал камерийн бичлэг нь ч байж.магадгүй
ЯАСАН ИХ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛДОГ ЮМ?????? ШОНГООС НААД АЛУУРЧИНТАЙ ХАМТ ДҮҮЖЛЭХ ЦАГ УДАХГҮЙ ИРНЭ ШҮҮ ЛАЛАРУУДАА!!!!
Цагдаагийн газар асуудалаа яриад очихоор жижүүр нэртэй цагдаа нар худлаа сонссон царайлаад бүртгэж ч авахгүй цаг нөхцөөдөг,буцаадаг,ажиллагаа яьуулах гэж аймар уддаг,,өргөдөл өгөөд хүүхдээ хэнтэй хаашаа явсаныг хэлээд байхад олж өгөхгүй хэрэгтэй утсаар ярьж үгэнд нь итгээд маш олог хоног ажил албыг мин алдуулсан,,насанд хүрсэн ч бай хүрээгүй ч бай 102т хандсан хүн бүрийг асуудлыг маш хурдан шийдвэрлэж,ангилан ялгаж, үнэлгээ өгөх систем байдаггүй юм уу,,тэр үед цагдаагийн хүнд сурталтайг тултал мэдэрсэн,,126 утас нь өөдөөс хүн загнадаг,хүн цагдаагийн албан хаагчдад нь гомдол гаргаад байхад бүртгэу аваад шалгаад хариу хэлэхийн оронд өөдөөс хүн загнаад таг болдог,,цагдаа нао бүгд лухгар,ажилдаа дургүй арай гэж аргагүйн эрхэнд ажил хийж цаг нөхцөөж байгаа юм шиг ажилладаг,,энэ байдлаараа өшөө ч их хэрэг гарна хүнд суртлаас нь болж
ер нь хаа хаанаа цагдаа шүүх мөнгө л үнэртэхгүй бол хэзээ хүний төлөө ажилдаг байлаа та нар тэгж ажиллаж байхыг нь харсан юмуу битгий л биесээ өмөөрч мөөрцгөөгээрэй дээ
Монголын цагдаа хуучны НКВД буюу ЗХУ-ын ДЯЯ-ны сургуулийн үзэл суртлын хүмүүжилтэй, өөрөөр хэлбэл, хүний төлөө биш, нам засгийн төлөө ажилладаг сэтгэлгээтэй!!! Дарга нар нь орос школтой учраас ажилтнууд нь мөн тийм араншинтай!! Хүний төлөө гэсэн сэтгэлгүй!!!
ЗӨВХӨН МӨНГӨН ДЭЭР СУУРИЛСАН ЖИНХЭНЭ ЗЭРЛЭГ КАПИТАЛИЗМЫН ҮР НӨЛӨӨ ШҮҮ...
Албан тушаал, эд мөнгөний төлөө гэр бүл, үр хүүхдээ гаргуунд гаргасан хүн хогнууд даа.
Ингээд л нуугаад л хаагаад л байх юм уу Хууль цагдаагийнхан ингэдэг Гэтэл хаалттай гэж багасгах Орост хүртэл ийм олны анхаарлыг татсан хэргүүдийг олон нийт ТВ зэргээр хэлэлцүүлдэг Хамгийн харгисууд хүний хогнууд цагдаад ажиллаж байгаа Авилгачид нь прокурор шүүхэд байгаа
ЦАГДАА НАРЫГ ХЭРЭГТ ТАТАХ ХЭРЭГТЭЙ
Манай цагдаа нар яавал хүний эрхийн мэдрэмжтэй нөхцөл байдалыг зөв бодитоор үнэлж ажиллаж чаддаг болох болоо.хууль сахиулахын сургуулийн хичээлийн арга барил зааж байгаа хичээлүүд нь болохгүй байнуу ор үндэсээр нь өөрчлөхгүй бол нэг л биш байнаа
Цаазын ялаа сэргээж хүн биш араатан болсон хог шаарыг цээрлүүлээч
Yag zuw hunii nereer haraalaa idsen zolignuud
Цагдаагийн дарганарт хариуцлага тооцооч. Хар тамхичдын ард цагдаа, халаасны хулгайн ард цагдаа... Монголын нийслэл бузар бүхнээр дүүрлээ дээ
Цагдаа нар жирийн иргэдийн төлөө хөдөлдөг юм уу. Дарга тушаавал хөдөлж магад
Энхсайхан гэж алуурчиных нь зураг огт алгаа, тэр 6 сар хоригдоод суллагдсан алуурчинг ил болго оор байнаа,
консулын нэр хүнд хэрэгтэй юмуу охин үр нь хэрэгтэй юмуу. Ёстой тэнэг гар бн да
Хан уулын цагдаа нар хэрэг алгаа.
Өрөөнөөсөө гараад , машинаасаа буугаад хүмүүст туслаасай
Эээш сда та наоын мэдээ бичнэ гэж нохойн баас юм аа. Гэрэлд цохиулахгүй ч гэх шиг. Огорцог сданууд энэ э г ү ү р.мн -ий сда куудыг харөад байгаарай
T1
tsagdaa dandaal zavaan um zohioj hiij bdag novshnuud
ЦАГДААГААС ТУСЛАМЖ ГУЙХАД ЯАГААД ТУСЛААГҮЙ ЮМ БОЛ ...ХАРИУЦЛАГА ЁС ЗҮЙ ГЭДЭГ ЗҮЙЛ ОГТ БАЙХГҮЙ БОЛЖЭЭ...ИЙМ ЦАГ ҮEД АРД ИРГЭД БУХИМДАХ НЬ ЗӨВ ШҮҮ...
Цаазын ялаа сэргээ
Хан уулын цагдаагийнханд хариуцлага тооцз
Сул чөлөөтэй яваа алуурчин Х.Энхсайханы зургийг ил болгоё
Tsagdaa nar hagiutslaga aldsan bn
Алуурчин Энхсайханы зургийг ил болгоочээ
Энэ бол бүлэглэн үйлдсэн хэрэг. Хэрэгт нь таарсан ял өгөх ёстой. Тэнд байсан хүмүүс хохирогч биш.
yadaj ohinii hergiin tuhai group hga tendees medeelelee beld l dee.Shaal hudlaa yum zohiogood bichtsen bhii
Энэ хүүхдийг маш их гайхаж бна. Хүн алчихаад зургаа авхуулаад хээв нэг сууж байдаг..... Энэ бол ЖИНХЭНЭ АЙМШИГ. Энэ хүүхдүүд ЯМАР ХҮН болж хүмүүжих бол. ЖИНХЭНЭ АЙДАС
Arguus aaw eej bnda. Kk. Uuriinxuu xuuxdiin tuluu kk
Энэ муусайн прокурор цагдаа нар хангамж цалин нэхэхээс өөр юу чадаж байна вэ? Яагаад ийм увайгүй байна вэ
Цагдаа нарч ер нь олиггүй дээ.Ядарсан зүдэрсэн хохирсныг биш мөнгөтэй,албан тушаалтай хүнд эелдэг,элгэмсүү ханддаг БААСНУУД.
Цагдаа нар үүргээ гүйцэтгэж ажлаа хийсэн бол, охиныг тайтгаруулаад явуулсан бол охин амьд байх байжээ. Харамсалтай юм, үл тоомсорлосноос охин өөрөө хулгайчаас утсаа авахаар очсон байна. Цагдаа нар ажлаа алдахгүй гээд чимээгүй энэ асуудлыг дарсан байна
Hulgaichuud ch bish hvn alsan hvntei hariuclaga toocoj chadahgvu baigaa tur huuli deed baiguullaga gej baigaad ch yaadiin nohoi doloomoruud. Vnheer hvn alaad yal shiitgel edlehgvi bvr esregeer hohirogch bolj boldog bol bi hed heden hvn booj aldag yumuudaa yalgaagvi hvn alsanaar bi ch gesen hohirogch bolhiin bishvv. Aidaa nohoi doloo gej. Bvgdiin dvvjileh yumsan tegeed hajuud ni tavchiltaigaa tsai uugaad suuhiimsandaa.
ЯАСАН ИХ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛДОГ ЮМ?????? ШОНГООС НААД АЛУУРЧИНТАЙ ХАМТ ДҮҮЖЛЭХ ЦАГ УДАХГҮЙ ИРНЭ ШҮҮ ЛАЛАРУУДАА!!!!
Эр 32 настай охины ээж аав арай юмаа албан тушаал охиноос нь үнэтэй юм байх даа кх
Хууль Хонгил. Эзэн нь Хүүк болсон
Энэ хохирч нэр ээж болиосоо билээ хэрэг гаргахад хажуудан байсан юм шиг бүгдийг буруутгахаа болимоор байн даа