нийгэмНИЙГЭМ

НДШ-ийг 12 хувь болгож БУУРУУЛАХ өргөдөлд 77,267 иргэн гарын үсгээ зураад байна

Нийтийн өргөдөл гомдлын систем D-Petition-д нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай цахим өргөдлийг энэ сарын 12-нд үүсгэн иргэдийн саналыг авч буй.

Иргэн Б.Батбилэг энэхүү өргөдлийг санаачилсан бөгөөд өнөөдрийн байдлаар 77,267 иргэн гарын үсгээ зурж нэгджээ.

Өргөдөлд “Одоогоор мөрдөгдөн хэрэгжиж байгаа НДШ-ийн хувь хэмжээг бууруулж 12 хувьд хүргэж өгнө үү. Шимтгэлийн бууруулсан хэмжээг НД санд бүрдүүлэх өөр арга зам байна гэж үзэж байна. Жил бүр орж ирдэг 1072 хувьцааны ноогдол ашгийг ажил эрхлэгч өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын санд шилжүүлбэл дараа жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг 12 хувь хүртэл бууруулж өгдөг байх. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцад нөлөөлөхгүй байх төгрөгийн ханш унахгүй байх боломжийг бүрдүүлэх юм” гэсэн байна.

Өргөдлийн санал авах хугацаа дуусахад ердөө 7 хоног үлдээд байна.

Тус өргөдөлд 100,000 хүний цахим гарын үсэгт хүрвэл хуулийн төсөл санаачлах эрх үүсэх юм.

Гарын үсгээ энд дарж зурж нэгдээрэй.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
4 сар 18, 2025 22:03

тийм тэнэг байхаараа яанав хувьцааны ноогдол ашгаа нд санд яахаараа өгч байж шимтгэл багасгуулах ёстой юм? ндсан яахаараа иргэний ноогдол ашгийг авах ёстойн. Банкинд ном журмаар нь хүүтэй өсгүүлнэ биздээ нам ундармаа мэттэй нийлж идүүлэхгүй аргаа олох ёстой байт�##�!!!!

Нямаа
Нямаа
4 сар 19, 2025 10:12

Эргүү

Холбоотой мэдээ

Back to top button