Улс төрийн мэдээ
Х.Баттулга: Ээжийнхээ үгэнд орж байна
УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлээ.
Нээлтэд үе үеийн УИХ-ын дарга нар оролцсон онцлог ажиглагдав. Түүнээс гадна өнгөрсөн намар, хаврын чуулганд хамгийн их таслалттай, Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга нээлтэд хүрэлцэн ирэв.
Тэрбээр нэгэнтээ "Ээж загнаад, чуулганы хуралдаандаа сууж байгаа" гэж ярьж байсан.
Ойрын хугацаанд Төрийн ордонд буюу алба ажил дээрээ харагдаагүй Х.Баттулгаас сэтүүлч "Та ээжийнхээ үгэнд орж байна уу?" гэхэд "Орж байгаа" хэмээн хариулав.
Мөн Төгрөг нуурын ордын сэдвээр "Засгийн газар 100 хувь авсан гээ биз дээ. АТГ-аас намайг дуудаж шалгасан зүйл байхгүй" гэж дуугараад буулаа.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
TENEG PISDUUU BE?
Ард түмнээ сайхан даапаалж байгаа хүн шүү. Зэвүүн ...