"Бөөрөнхий" О.Цогтгэрэл
Намрын чуулган нээлтээ хийж, саяхан Ардчилсан намын даргаар сонгогдоод байгаа О.Цогтгэрэл бүлгээ удирдан хуралдууллаа.
Улмаар УИХ дахь Ардчилсан намын гишүүд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн барихаар болсон талаар мэдээллээ.
Хамгийн анхаарал татаж буй асуудлуудын нэг бол АН-ын бүлэг даргаа солих уу, О.Цогтгэрэл хавсран гүйцэтгэх үү гэдэг сэдэв.
Үүн дээр О.Цогтгэрэл "Шаардлагатай бол бүлгийн гишүүдээс санал гараад явдаг. Намын даргыг бүлгийн даргатай хавсран гүйцэтгэх нь зүйтэй биш гэж би үзэж байгаа. Явцын дунд асуудал шийдэгдээд явчих байх" гэсэн бөөрөнхий хариулт өглөө.
Мөн АН-ын дарга болбол Засгийн газарт хамтарна гэж мэтгэлцсэн атлаа өнөөдөр "Бидэнд санал тавиагүй байна. МАН олонх болсон нь ард түмний сонголт. Энэ сонголтыг хүндэтгэх хэрэгтэй. Тэгээд ч МАН бидэнтэй хамтрахгүй гэж урьд шийдсэн, энэ нь хэвээрээ байх гэж бодож байна" хэмээв.
Шинэхэн намын даргын хувьд, намрын чуулган нээсэн эхний өдөр тэр ийм л мөлгөр, бөөрөнхий байна. Нэг асуудалд тодорхой зарчмын байр суурь илэрхийлчихгүй, булзааруулсан, бултуулсан байдлаар ярьдаг хэвээр ажээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ойлгомжтой л хариулсан байна ш дээ. ядчих юмаа
Явж зайрмагаа хий
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch