Прокурор: Э.Н, Э.Г нарыг заналхийлж Ч.Ш-ийн цогцсыг чемоданд хийлгэн сүрдүүлснийг мөрдөн шалгах явцад тогтоосон

Нийслэлийн прокурорын газраас олон нийтийн сэтгэл зүйг цочирдуулсан хоёр эмэгтэйн амь насыг хохироосон хэргийн талаар тодрууллаа.
2024 оны зургаадугаар сард 12 хоногийн зайтай 16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөж цогцсыг чемодан болон шкафанд нуусан хэрэг гарсан. Уг харамсалтай хэргийн талаарх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд цацагдаж, нийтийн сэтгэл зүйг цочирдуулаад байгаа.
Тиймээс олон нийт хуулийн байгууллагуудаас хариулт нэхэж буй. Үүнтэй холбоотойгоор Өмгөөлөгчдийн холбоо болон Шүүхийн байгууллагаас зохих хариу тайлбарыг өгөөд буй. Харин шүүмжлэлд голлон өртөж буй прокурор тайлбар мэдээлэл гаргасангүй.
Иймд Нийслэлийн прокурорын газраас хэргийн талаар тодруулахад дараах тайлбарыг өглөө.
Агуулгыг хураангуйлбал, Хэргийн газарт байсан Э.Н, Э.Г нарыг заналхийлэн амь хохирогч Ч.Ш-ийн цогцсыг чемоданд хийлгэж дуу-дүрсний бичлэг хийж сүрдүүлсэн нь м мөрдөн шалгах явцад тогтоогдсон. Тиймээс хоёр хүнийг алах гэмт хэрэгт Ц.Д-г, Х.Э-г бусдыг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хэрэгт яллагдагчаар татах саналыг Прокурорын байгууллага үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Харин шүүхээс хэргийг хэлэлцээд прокурорт хэргийг буцаасан. Прокурор шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн ч өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн гэв.
Прокурорын тайлбар дэлгэрэнгүйгээр,
Цагдаагийн байгууллага 2024 оны 6 дугаар сарын 21-ний өглөөний 5 цаг орчимд иргэн Э.Г-ээс гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан.
Холбогдох албаныхан хэргийн газарт үзлэг хийх явцад арван зургаан настай, эмэгтэй Ч.Ш-ийн амь насыг хохироосон, цогцсыг нь чемоданд хийсэн болон бусад нөхцөл байдал илэрч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Д нь насанд хүрээгүй Ч.Ш-ийн хоолойг цахилгааны утсаар боож амь насыг нь хохироон чемоданд хийсэн, иргэн Т.З-г өмнө нь хоолойг нь цахилгааны утсаар боож амь насыг нь хохироож ханын шүүгээнд хийж нуусан байсан нь илэрсэн.
Ц.Д нь насанд хүрээгүй Ч.Ш-ийн амь насыг хохироосны дараа нь Э.Н, Э.Г нарыг заналхийлэн амь хохирогч Ч.Ш-ийн цогцсыг чемоданд хийлгэж дуу-дүрсний бичлэг хийж сүрдүүлсэн, мөн Т.З-ын амь насыг хохироосны дараа эд зүйлийг устгаж гэмтээсэн, Т.З-гийн фейсбүүк хаягаар нь бусадтай харилцаж, мөнгө шилжүүлэн авсан байдаг.
Эдгээр хэргийг мөрдөн шалгах явцад Ц.Д нь арван зургаан насанд хүрээгүй Т.М гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон, Х.Э нь тэрхүү насанд хүрээгүй хохирогчийг зуучилсан зэрэг гэмт үйлдэл мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогдсон.
Мөрдөх байгууллага, Ц.Д-г хоёр хүнийг алах, бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх, хулгайлах, залилах, заналхийлэх, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт, Х.Э-г бусдыг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт яллагдагчаар татах санал гаргаж, ирүүлснийг Нийслэлийн прокурорын газраас үндэслэлтэй гэж дүгнэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
Нийслэлийн прокурорын газар уг хэрэгт 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хэргийг хэлэлцээд прокурорт хэргийг буцаасан. Прокурор шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүх 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.
Шүүхээс уг хэргийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр прокурорт буцаан ирүүлсэн байдаг. Мөрдөх байгууллагаас шүүгчийн захирамжийн дагуу шинжилгээ хийлгэн, дүгнэлт тодорхойлолт гаргуулах, нэмж мэдүүлэг авах зэрэг ажиллагааг гүйцэтгэж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт ирүүлсэн. Прокуророос яллагдагч Ц.Д, Х.Э нарын үйлдсэн хэрэг тогтоогдсон гэж дүгнэн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Прокурор нь мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан хэргийг хянаад цугларсан нотлох баримтыг тал бүрээс хянаж, өөрийн дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлж хэргийг шүүхэд шилжүүлэх шийдвэрийг хараат бусаар гаргадаг.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагт явуулахаар товложээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагч нарын гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцдэггүй бөгөөд хэргийг прокурорт буцаах, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргадаг гэв.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
иимэрхүү онцгой үед цааз�##�даг баймаар ба
Нэгэнт тодорхой нотлох баримттай онц хэрцгий ийм хэргүүдэд бол цааз өгч баймаар юм
ogtooooosoooo daramtand orson tsarai alga, ene huuhduudiin etseg eh ni hen bolchood ingeed hohirogch bolj jujeed bgaan be
Ягд прокурор хуулийнхан бүтэн жил гацааж дарав гдг л сонирхол татаж бна...төр болон авилгач хуульчид бүрэн бүрэлдэхүүнээ онцрох болжээ!!!
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Алуурчин энхсайханы зургийг нь ил болгоочээ
Hulgaichuud ch bish hvn alsan hvntei hariuclaga toocoj chadahgvu baigaa tur huuli deed baiguullaga gej baigaad ch yaadiin nohoi doloomoruud. Vnheer hvn alaad yal shiitgel edlehgvi bvr esregeer hohirogch bolj boldog bol bi hed heden hvn booj aldag yumuudaa yalgaagvi hvn alsanaar bi ch gesen hohirogch bolhiin bishvv. Aidaa nohoi doloo gej. Bvgdiin dvvjileh yumsan tegeed hajuud ni tavchiltaigaa tsai uugaad suuhiimsandaa.