Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2025” яруу найргийн наадам болно

Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2025” яруу найргийн наадам 12 дахь жилдээ болно.Тус наадам Хэнтий аймгийн Чингис хотод ирэх сарын 3-наас 5-ны хооронд болох аж.
Наадамд оролцох хүсэлтэй яруу найрагчдад энэ онд бичсэн Хан Хэнтий нутгийн тухай нэг шүлэг, чөлөөт сэдэвтэй хоёр шүлгээ энэ сарын 24-ны өдрийн 17:00 цаг хүртэл “Өд” сан болон [email protected] хаягаар тус тус илгээх боломжтой юм байна. Ирүүлсэн бүтээлийг зохион байгуулагчдын зүгээс томилсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж дараагийн шатанд 25 яруу найрагчийг тодруулан нэрсийг энэ сарын 29-нд нээлттэй зарлах юм.
Шалгарсан 25 яруу найрагч “Чингис” хотод шүлгээ унших бөгөөд тэргүүн найрагч гурван сая, дэд байр хоёр сая, гутгаар байр нэг сая, тусгай байрын хагас сая төгрөгийн шагналыг удаах хоёр найрагчдад гардуулах аж.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.