Гэмт хэрэгНИЙГЭМ

Танилц: Хөгжлийн банкны хэргээс цагаатгасан хүмүүсийн нэрс

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал найман хоногийн өмнө эхэлсэн. Өчигдөр /2025-09-15/ тухайн хэрэгт 42 иргэн, 3 хуулийн этгээдэд холбогдсон хэргийн шүүх хурал өчигдөр өндөрлөж, шүүх шийдвэрээ гаргалаа.

Нийслэлийн Прокурорын газраас дараах хүмүүст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйл “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн юм.

Улмаар 23 нь цагаадаж, 19 нь яллагдахаар болсон байна.

Хэрэгт холбогдолгүй хэмээн үзэж, цагаатгасан хүмүүсийн нэрс

  • Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Д.Бат-Очир, Ж.Үхэртараг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэг, Г.Одонтуул, Б.Батзаяа, Н.Баярчимэг, Г.Галсанням, О.Хуягцогт, Б.Даваасамбуу нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр,
  • Шүүгдэгч Н.Алтанхуягт нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйл Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 3 дахь хэсэгт заасан “… улс төрд нөлөө бүхий этгээд… бүхий албан тушаалтан үйлдсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийг шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Харин бусад холбогдогч этгээдүүд болох 19 хүнийг Хөгжлийн банкны тодотголтой хэрэгт гэм буруутай хэмээн үзэж, шүүх яллахаар болов. Өнөөдөр /2025-09-16/ эрүүгийн хариуцлага оногдуулах талаар хэлэлцэнэ.

Бид энэ хэрэг хэрхэн шийдвэрлэж, хэн хэнд ямар ял оноохыг эргэн мэдээлэх болно.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энд нэг л нэр байдаггүй дээ. Хөгжлийн банкны тамгын газрын дарга явсан хүн а-лга болчих юм. Эсвэл тэр хүн Мөнхбат найрагч шиг амьдаараа хорвоогоос ор мөргүй болчихов уу! Нам дагах ч бас аюултай юмаа.

Иргэн
Иргэн

Ичих булчирхайгүй луйварчид бн

Зочин
Зочин

Дээд шүүх нь ингэж байгаа юмуу

Зочин
Зочин

23 хүнийг гэмт хэргийн холбогдолгүй гээд эрх чөлөөтэй болгочихлоо ОДОО ТЭГЭЭД ХЭРЭГТЭН БАЙГАА ЮМ УУ. АЛЬ ЭСВЭЛ ЯДАРСАН ЦАЛИНГААС ЦАЛИНГИЙН ХООРОНД, ТЭТГЭВЭРЭЭС ТЭТГЭВЭРИЙН ХООРОНД ЗЭЭЛ ТАВЬЖ АМЬДАРЧ БАЙГАА ИРГЭД БУРУУТАН НЬ БОЛОХ УУ...

Зочин
Зочин

Ахин ш�##�гах хэрэгтэй. Цагаатгаад байхдаа яахав.

Холбоотой мэдээ

Back to top button