Улс төрийн мэдээ

М.Нарантуяа-Нара цаазын ялыг сэргээх эсэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах санал гаргалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар "Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нийгмийг цочроогоод буй хэргүүдтэй холбоотойгоор цаазын ялыг сэргээх эсэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах саналыг гаргаж, байр сууриа илэрхийллээ.

Ингэхдээ “Төсвөөс гадна цаг үеийн асуудлаар дуу хоолойгоо илэрхийлмээр байна. Нийгэмд аймшигтай гэмт хэргүүд гараад байна. Үүнтэй холбоотойгоор маш олон иргэн цаазын ялыг сэргээх талаар дуугарч буй. Тэгтэл гишүүд хүн алах тухай ярьж байна гээд байх юм. Энэ бол зүгээр байгаа хүнийг алах тухай биш юм. Хүний амь насыг онц ноцтойгоор хөнөөж, удаа дараа аллага үйлдэж тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийг харгисаар хядаж байгаа асуудалд ямар арга хэмжээ авах вэ. Тиймээс УИХ-ын даргаас ажлын хэсэг байгуулаад, цаазын ялын талаар судалж өгөөч гэдэг хүсэлт гаргаж байна.

Х.Тэмүүжин гишүүн “Цаазын ялаар попорч болохгүй” гэж байна. Попроод байсан юм байхгүй. Цаазын ялгүйгээр иргэнээ, хүүхэд, эмэгтэйчүүдээ хамгаалах арга байна уу. Ийм асуудлыг мэргэжлийн хуульч, парламентад олон удаа сонгогдсон туршлагатай хүмүүс судлаад, санаачлаад явах ёстой" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ эргүүг УИХ-аас зайлуулья!!

Зочин
Зочин

Боловсролгүй, ёс суртахуун гэж 00, ийм л амьтан хүн цаазлах гэж их зүтгэнэ дээ !

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button