16 настай охин амиа алдсан хэргийг дахин мөрдөн шалгуулахаар, прокурорт буцаалаа

Eguur.mn хоёр эмэгтэйн амь насыг хохироосон хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн мэдээ, мэдээллийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шууд дамжуулан хүргэлээ.
НЭМЭЛТ: 19:30 цаг
12 хоногийн зайтай 16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дуусаж, шүүгч хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчигдсөн буюу оролцогчийн эрхийг хязгаарласан гэсэн хоёр үндэслэлээр хэргийг прокурорт буцаалаа. Уг шийдвэрийг хүлээн авснаас хойш таван өдөрт багтаан хохирогчдын өмгөөлөгч болон төлөөлөгч нар эсэргүүцэл бичих болон гомдол бичих эрхтэй.
Өөрөөр хэлбэл, Шүүх хэргийг дахин мөрдөн шалгах шийдвэр гаргаж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.
Энэ үеэр хохирогч охины ээж, Намайг дэмжсэн монголчууддаа баярлалаа. Миний охин босоод ирэхгүй. Гэхдээ би хуулийн хүрээнд өнөөдөр шийдвэр гарсан гэж бодож байна. Гэм буруутай хүмүүс нь буруугаа хүлээх ёстой. Хэдий миний охин тэнгэрт байгаа ч гэсэн би нэг зүйлийг хэлье гэж бодлоо. Сошиалд яваад байгаа хүчиндүүлж, боолгоод, амь хохирч чемоданд хийлгэсэн миний хүүхэд биш. Онц хэрцгийгээр хүний аминд хүрсэн хүүхдүүд нь гэм буруугаа хүлээх ёстой. Би ганц зураг сошиалд тавьсан. Надад байсан сонголт нь л энэ. Тартагтаа тулаад тавьсан зураг юм шүү. Миний охин балчир жаахан амьтан шүү дээ. Яаж амь гуйж, яаж аврал гуйж байсан бол” гэлээ.
Видео:
НЭМЭЛТ: 17:50 цаг
-Хоёр эмэгтэйн амь насыг хохироосон хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай явагдаж байна-
16 болон 32 настай эмэгтэйн амийг хороож, цогцсыг нь нуусан хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг нээлттэй явуулах эсэх дээр шүүгч нар талуудын хүсэлтийг сонсож, тайлбар авсан.
Улмаар хэлэлцүүлгийг түр хугацаанд завсарлуулж, үргэлжлүүлэн хаалттай явуулах шийдвэр гаргажээ. Хаалттай хуралдаж буй хэлэлцүүлгийн гадна иргэд шийдвэр сонсохоор цугларсан хэвээр байна.
Зургийг: Б.Эрдэнэбаяр
Фото:
Зургийг Б.Эрдэнэбаяр
НЭМЭЛТ: 17:30 цаг
-16 настай охин амиа алдсан хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг нээлттэй эхэлж, түр завсарлалаа-
Хоёр эмэгтэйн амь насыг хохироосон хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 17:10 цагт нээлттэй эхэлсэн.
Хэлэлцүүлгийн эхэнд шүүгч талуудын санал хүсэлтийг авлаа.
Энэ үеэр прокурорын зүгээс, Эрүүгийн хуулийн 3.2.2 болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.4.1-ын 11,12-т заасны дагуу өсвөр насны гэрч, хохирогч байгаа учир хэлэлцүүлгийг хаалттай явуулах санал гаргасан.
Яллагдагч Ц.Д-ийн өмгөөлөгч: Миний бие Хууль зүйн туслалцааны төвөөс энэ хэрэг дээр оролцож байгаа. Сүүлийн үед энэ хэрэг олон нийтийн анхааралд орсонтой холбоотойгоор миний үйлчилгүүлэгч Дагвадоржийн гэм буруугийн асуудлыг олон нийтийн зүгээс түүний ар гэр, ээж, дүүд нь халдаах. Амь нас, эрүүл мэндэд нь заналхийлэх тохиолдол гарсан байна. Тиймд шүүх хуралдааныг хаалттай явуулах байр суурьтай байгаа.
Яллагдагч Ц.Д: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байгаа.
Өмгөөлөгчийн зүгээс, нээлттэй явуулах хүсэлт гаргаж, зарим хэсгийг хаалттай явуулахыг шүүгчээс хүсэв.
Хохирогч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарын өмгөөлөгч: Хэргийн хаалттай явуулах хүсэлтэй байна. Хавтаст хэрэгт насанд хүрээгүй гэрч, хохирогч нарын мэдээлэл мөн үйл баримттай холбоотой эмзэг мэдээлэл байгаа. Тиймээс эдгээр хүмүүсийн болон оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хэргийг хаалттай явуулах санал гаргалаа.
Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Хэргийн үйл баримттай холбоотой амь хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг нийтэд гаргамааргүй байна гэх хүсэлтийг шүүхэд тавилаа. Тодруулбал, хэрэгт бэлгийн харилцааны шинжтэй мэдээлэл болон хохирогчийн гэр бүл ойр дотнын хүмүүсийн хувийн мэдээлэл, гэрийн хаяг зэрэг багтсан тул хэлэлцүүлгийн зарим хэсгийн хаалттай явуулахыг хүслээ.
Иймд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэхээр түр завсарлалаа.
Видео:
ЭХЛЭЛ: 16:00 цаг
-Хоёр эмэгтэйн амь насыг хохироосон хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхлэх гэж байна-
Видео:
16 болон 32 настай эмэгтэйн амийг хороож, цогцсыг нь нуусан хэрэг одоогоос жилийн өмнө буюу 2024 оны зургаадугаар сард гарсан.
Энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болох гэж буйтай холбоотойгоор өнгөрсөн амралтын өдөр зарим мэдээлэл цацагдаж, хэрэгт холбогдогчдын зураг ил болсон юм. Ингэснээр олон нийтийн анхаарлыг дахин татаж, хэргийг хэрхэн шийдвэрлэх эсэхэд хүлээлт үүсээд байгаа юм.
Уг хэрэгт яллагдагчаар татсан Д болон Э нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2025-09-17/-ны 16.00 цагт товлогдсон. Энэ дагуу яг одоо Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцүүлэх эхлэх гэж байна. Шүүхийн байрны гадаа шийдвэр сонсохоор иргэд цугларчээ.
Холбогдсон хэргийн зүйл ангийн хувьд ЭХТА-ийн 13.2-2.2, 10.1-2.6, 17.3-1, 17.8.1, 26.1-2, 17.1-3.1, 12.5-1, 10.1-2.1, 10.1-2.7-р заалтаар НПГ-с ялласан байна. Урьдчилсан хэлэлцүүлэгээр хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дууссан гэж үзвэл гэм буруугийн шүүх хурлыг товлох юм.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чeмоданд байгаа миний хүүхэд биш гэнэ үү ойлгосонгүй
Манай Хурандаа анхаар�##�даа авсан болохоор одоо гайгүй биздээ