Нийгэм мэдээ
Хөвсгөлийн Тариалан: Модонд төөрсөн 2 настай хүүхэд олдоогүй, 180 хүн хайж байна
Хөвсгөл аймгийн Тариалан суманд 2 настай хүүхэд алга болж, одоо ч сураггүй хэвээр байна.
Энэ тухай тус сумын ИТХ-аас тодруулахад,
"Хүүхэд өчигдөр оройн 16 цаг орчимд алга болсон гэдэг мэдээлэл ирсэн. Тэр цагаас хойш одоог хүртэл хайгаад, олоогүй байна. Тухайн айм сумын төвөөс 30 км зайд хөдөө амьдардаг. Хүүхэд Баянбэлчир гэх газрын модонд төөрсөн. Сумаас тэр даруйд эрэн хайх баг гарсан. Нэмээд шөнийн 00 цагт дахин баг очсон, хайх ажиллагаанд оролцож байна. Ер нь сумын бүх төрийн албан хаагч явсан. Өнөөдөр өглөө сургуулийн багш, ажилчид явлаа. Нийтдээ 180 орчим хүн хайж байгаа. Мөн Булган, Хөвсгөл аймгаас тав, таван хүнтэй эрэн хайх бүлэг ажиллаж байна" гэлээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхэддээ нэн хайхрамжгүй ханддаг даа. монголчууд
хөөрхий нялх амьтан шөнө осгочих вий хурдан олдоосой