Нийгмийн

Тамхидалтын түвшинг буулгах арга: Швед улсын амжилттай туршлага

Швед улс Европт тамхидалтын түвшнээ хамгийн бага болгож чадсан орны нэг. Үүний шалтгаан нь зөвхөн хатуу хориг, татварын бодлого биш, харин никотины орлуулагч бүтээгдэхүүнүүдийг зохицуулалттайгаар хүртээмжтэй болгосон явдалтай холбоотой.

  • Янжуур: Хамгийн өндөр татвартай, хэрэглээний түвшин 5% орчимд хүрч буурсан.
  • Снюс, никотин уут (Pouch): Өндөр хүртээмжтэй, харьцангуй хямд. 18 наснаас дээш хэн ч хууль ёсоор худалдаж авч болно. Энэ нь хүмүүсийг янжуураас татгалзахад түлхэц болсон.
  • Цахилгаан тамхи:Насны хязгаар, савлагаа, сурталчилгааны зохицуулалттай. Татвар нь янжуураас бага тул хэрэглэгчдэд харьцангуй боломжийн сонголт болж байна.
  • Бодлого: Төрийн зорилго нь тамхины шаталтаас үүдэлтэй хор уршгийг бууруулах бөгөөд алтернатив бүтээгдэхүүнд тодорхой зохицуулалт хийж, хэрэглэгчдэд сонголт үлдээсэн.

Монголын нөхцөл

Монголд тамхидалт өндөр түвшинд хэвээр байна. 2023 оны тоогоор насанд хүрэгчдийн 26–28% нь өдөр бүр янжуур хэрэглэдэг гэсэн судалгаа бий.

  • Янжуур: Харьцангуй бага татвар төлдөг (1 хайрцагт ~836₮ татвар ногдож байгаа). Энэ нь бүс нутгийн бусад орнууд төдийгүй дэлхий хэмжээнд харьцуулахад маш бага үзүүлэлт.
  • Цахилгаан тамхи:Хууль эрх зүйн тодорхой бус зохицуулалттай. 2025 оны шинэ хуулийн төслөөр нэг мл тутамд 800–1000₮ татвар ногдуулах гэж байна. Энэ нь янжуурын татвараас 8–10 дахин өндөр болж, цахилгаан тамхийг маш өндөр үнэтэй болгох гэж байна. Мөн амт, үнэр хориглох санал нь маш олон хэрэглэгчдийг шатаадаг тамхи руу түлхсэн явдал болж байна.
  • Никотины уут (Pouch), снюс: Одоогоор хууль эрх зүйн тодорхой ангилалгүй, бараг бүх төрлийн никотин бүтээгдэхүүнийг нэг багц “тамхи” гэсэн тодорхойлолтод хамруулах гэж байна. Энэ нь шинэлэг бүтээгдэхүүнүүдийг хууль ёсоор зах зээлд гаргах боломжийг хааж байна.
  • Бодлого: Эрүүл мэндийн нэрийн дор янжуурын оронд хэрэглэгдэх боломжтой бүтээгдэхүүнүүдийг илүү өндөр татвартай болгож, хэрэглэгчдийг хямд янжуур руу түлхэж байна.

Харьцуулалт

Швед Монгол
Янжуурын татвар Өндөр, жил бүр
нэмэгддэг
Маш бага (1 хайрцагт ~836 ₮)
Цахилгаан
тамхи
Зохицуулалттай, татвар бага Зохицуулалт сул, өндөр татвар төлүүлэх гэж байна
Снюс,
никотин уут
Хуульчлагдсан,
хүртээмжтэй
Ангилал тодорхойгүй,
хориглох чиглэлтэй
Хэрэглэгчийн сонголт Сонголт олгодог,
хэрэглээг бууруул-ахад тусалдаг
Сонголтыг хааж, янжуурын хэрэглээг дэмжих эрсдэлтэй
Хэрэглээний түвшин Янжуур 5% хүртэл буурсан Янжуур 26–28% хэвээр байна

Дүгнэлт

Шведийн амжилтын гол нууц нь шатдаг янжуурыг хамгийн өндөр татвартай болгоод, хэрэглэгчдэд илүү бага хор хөнөөлтэй орлуулагч бүтээгдэхүүнүүдийг хууль ёсоор, боломжийн үнээр хэрэглүүлэх боломж олгосон явдал юм.

Харин Монголын бодлого эсрэгээрээ явж байна:

  • Янжуурын татвар бага хэвээр,
  • Орлуулагч бүтээгдэхүүнүүдэд өндөр татвар ногдуулж, хүртээмжийг хааж байгаа нь янжуурын хэрэглээг бууруулах бус, харин улам баталгаажуулах эрсдэлтэй.

Монгол Улс тамхины хэрэглээг бууруулахыг хүсвэл Шведийн жишээ шиг шатдаг тамхинд хатуу бодлого барьж, алтернатив бүтээгдэхүүнд шинжлэх ухаанд суурилсан зохицуулалт хийх шаардлагатай байна.

Эх сурвалж:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тамхины татвараа 100хувь болгож нэмнэ үү дам тамхид�##�тын хор хөнөөл бол чимээгүй �##�уурчид юм шүү

Холбоотой мэдээ

Back to top button