Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин урмыг нь хугалсан гэж Трамп хэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Их Британид айлчилж, тус улсын Ерөнхий сайд Кейр Стармертэй хэвлэлийн бага хурал хийжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр тэр хэлэхдээ ажлаа хүлээн авснаас хойш долоон дайныг зогсоосон гэсэн байна. Харин Украины дайны асуудал дээр ахиц гарахгүй байгаад сэтгэл дундуур байгаа гэдгээ тэр илэрхийлжээ.

Трамп хэлэхдээ “Путин миний урмыг хугалсан. Тэр олон хүний аминд хүрч байна. Путин хөнөөж байгаагаасаа илүү олон хүн алдаж байна. Орос цэргүүд украин цэргүүдээс илүү олон тоогоор амь үрэгдэж байгаа” гэсэн юм. Ажлаа хүлээн аваад удалгүй ОХУ, Украины хооронд энхийн хэлэлцээ байгуулна гэж найдаж байсан гэж Трамп хэлсэн байна. Трамп өмнө нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Жо Байден хоёрыг дайн эхлүүлсэн хэмээн буруутгаж байсан. Тэгвэл тэрбээр сүүлийн үед ОХУ дайныг эхлүүлсэн гэх байр суурийг илэрхийлж эхэлсэн юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр Трамп Их Британийн хааны гэр бүл, Ерөнхий сайд Стармер, болон тус улсыг магтжээ. Тэр “Эрхэмсэг хаан Чарльз болон Эрхэмсэг хатан Камилла нарын Виндсор шилтгээнд зохион байгуулсан төрийн зоогт бид үгээр илэрхийлэхийн аргагүй талархаж байна” гэжээ.

Эх сурвалж: The Guardian  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Путин урам байтугай юмыг чинь хуг�##�на шүү!!!

Холбоотой мэдээ

Back to top button