У.Хүрэлсүх хадгаламжаа ТЭГЛҮҮЛЖ, харилцах дансандаа 1.6 тэрбум төгрөг байршуулжээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ХОМ-ээс харахад 2018 онд хадгаламжаа тэглүүлсэн нь анхаарал татаж байна. Тэрээр 2014-2017 онуудад хадгаламжийн дансандаа 1.7 тэрбум төгрөгтэй гэж мэдүүлж байв. Тиймээс ч “Хувийн бизнесгүй хүн яагаад ийм өндөр хадгаламжтай байдаг юм” гэсэн шүүмжлэлтийг хүлээдэг байсан юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь 2018 оны байдлаар 160 сая төгрөгийн орлого олсон байна. Тэрээр Mercedes Benz, ML320 ,Harley Davidson,Harley Davidson ,Lexus 570 гэсэн дөрвөн төрлийн автомашинтай бөгөөд нийт үнэлгээг нь 284 сая төгрөгөөр тооцжээ. Үнэт эдлэлийн үнэлгээ нь 100 сая төгрөг ба аялал жуулчлалын чиглэлийн “Илт Хан” ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг аж.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь хадгаламжаа тэглүүлсэн хэдий ч дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 1.6 тэрбум төгрөг байна. Засгийн газрын тэргүүний ХОМ-ийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
Г.ИТГЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.