Трамп ажлаа авснаас хойших анхны Ассамблейн гол сэдэв дайн байх болно

Энэ долоо хоногт дэлхийн удирдагчид Нью-Йорк хотод явагдах НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гол сэдэв нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын илтгэл юм. Мөн Газын зурвас, Украинд үргэлжилж буй дайн, барууны орнууд Палестиныг улс гэж хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа явдал, Ираны цөмийн асуудал анхаарал татаж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнгөрсөн долоо хоногт олон улсын нөхцөл байдлыг тухай үг хэлэхдээ “Бидний өмнө үл мэдэх, хүнд цаг үе тулгараад байна” гэж хэлсэн юм. Тэр “Дэлхийн улс төрийн хуваагдал нэмэгдэж, зөрчил мөргөлдөөн ширүүсэж байна. Хариуцлагагүй байдал газар авч, манай гариг дулаарч байна. Олон улсын хамтын ажиллагаа бид амьдралдаа харж байгаагүйгээр дарамт шахалтад орлоо” хэмээсэн.
Энэ жилийн Ассамблейн гол зочин бол Трамп. Тэр АНУ-ын НҮБ-д олгодог санхүүжилтийг багасгах шийдвэр гаргасан гаргасан. Трамп АНУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл болон ЮНЕСКО-гоос гаргаж, Палестинд тусламж үзүүлдэг UNRWA-ийн санхүүжилтийг зогсоосон байгаа. Мөн Трамп АНУ-ыг цаг уурын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээ болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргахаа зарласан билээ.
Трамп мягмар гарагт /2025.09.23/ илтгэл тавина. Түүний хоёр дахь бүрэн эрх эхлээд найман сар өнгөрөөд байгаа. Энэ хугацаанд АНУ гадаадын орнуудад үзүүлдэг тусламжаа ихээхэн танасан. АНУ хүмүүнлэгийн тусламж болон НҮБ-д өгдөг санхүүжилтээ бууруулсны улмаас Гутерриш тус байгууллагын төсвийг танаж, ажиллах хүчнэ цөөрүүлсэн юм. НҮБ ирэх жилийн төсвөө 500 сая ам.доллароор танаж, ажиллах хүчнийхээ 20 орчим хувийг цомхотгох төлөвтэй байгаа.
НҮБ-ын Олон улсын хямралын бүлгийн захирал Ричард Гоуэн “Трамп Ассамблейд оролцох дуртай. Тэр удирдагчдын анхаарлыг татах дуртай. Трамп өөрийн гаргасан олон амжилтуудаа дурдаж, Нобелийн энхтайвны шагнал хүртэх ёстой гэдгээ нотлохыг дахин оролдох магадлалтай” гэж хэлжээ.
Трамп НҮБ-ыг агуу боломж, бололцоотой байгууллага гэж тодорхойлдог. Гэхдээ тус байгууллага ажлаа зөв хийх ёстой гэж тэр шаарддаг. Трамп мөн олон улсад өрнөөд буй дайнуудыг дуусгахад өөрт нь туслаагүй гэж НҮБ-ыг буруутгадаг. Тэр олон улсын хамтын ажиллагаанд болгоомжтой ханддаг хэвээр байна. Тэр анхны бүрэн эрхийн хугацаандаа ч гэсэн олон улсын хамтын ажиллагаанд эргэлзсэн байр суурьтай байсан.
Дайныг шийдвэрлэхэд нь тусалдаггүй гэсний хариуд Гутерриш “НҮБ энхийн төлөө маш их хүчин чармайлт гаргадаг. Гэхдээ бидэнд албадан шаардлага тавих, эсвэл урамшууллаар ятган” гэж хэлсэн юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл л зөвхөн хориг арга хэмжээ авах эрхтэй гэж Гутерриш тайлбарласан байна. Гэвч Аюулгүйн зөвлөл Газын зурвас болон Украинтай холбоотой асуудал дээр аргаа хэмжээ авч чадахгүй гацсан. Учир нь АНУ, ОХУ хоёр тогтоолд хориг тавих эрхтэй.

Гутерриш “АНУ-д ташуур нь ч байгаа, урамшуулал ч бас бий. Зарим нөхцөлд энэ хоёрыг хослуулбал энхийн үйл явцыг амжилтад хүргэх боломжтой” гэж байна.
Трамп, Гутерриш хоёр энэ долоо хоногт уулзана. Энэ оны нэгдүгээр сард Трамп ажлаа хүлээн авснаас хойш тэд уулзсан анхны тохиолдол болно. Гутерриш Ассамблейн үейр 150 гаруй хоёр талын уулзалт төлөвлөсөн байгаа юм.
Дайн ба өлсгөлөн
Израил, Хамасын дайн хоёр дахь жилдээ орж байна. Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямрал улам дордсон. Өлсгөлөн газар авч, энэ сарын эцэс гэхэд илүү тархах төлөвтэй.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху баасан гарагт /2025.09.26/ Ассамблейн өмнө илтгэл тавина. Түүнийг Олон улсын эрүүгийн шүүх дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгаж, баривчлах тушаал гаргасан байга. Израил үүнийг няцаасан юм. Тус улс өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2025.09.16/ Газын зурвасын Газа хотод шинэхэн довтолгоо эхлүүлсэн.
Израилын НҮБ дахь төлөөлөгч Дэнни Данон дайны талаар мэдэгдэл хийхдээ “Газын зурваст үлдсэн барьцааны хүмүүсийг суллахгүйгээр дайн дуусахгүй” гэсэн юм.
Ерөнхий Ассамблей эхлэхийн өмнө буюу өнөөдөр /2025.09.22/ дэлхийн удирдагчид дээд хэмжээний уулзалтад оролцоно. Франц, Саудын Араб энэ уулзалтыг зохион байгуулж байна. Тус уулзалт Израил, Палестин хоёр улс зэрэг оршин тогтнох шийдлийг дэмжих зорилготой.
Энэ удаагийн чуулганаар Австрали, Бельги, Их Британи, Канад, Франц зэрэг орнууд Палестиныг улс гэж хүлээн зөвшөөрнө гэдгээ мэдэгдсэн байгаа. Эдгээр орнуудын зарим Газын зурвас дахь хүмүүнлэгийн нөхцөлийг сайжруул гэх мэт тодорхой нөхцөл тавьсан.
Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Ассамблейд оролцохгүй. АНУ түүнд виз олгоогүй юм. Түүний визний асуудал НҮБ дээр шүүмжлэл дагуулсан байна. Үүний улмаас Аббасыгцахимаар оролцохыг Ерөнхий Ассамблей баасан гараг /2025.09.19/ санал хурааж зөвшөөрчээ.
Палестинаас НҮБ-д суудаг төлөөлөгч Рияд Мансур “Энэ удаагийн Ассамблейн хамгийн том асуудал Палестин байх болно” гэж хэлсэн юм.

НҮБ-д зөрчилдөөн үүсгээд буй өөр нэг асуудал бол гурван жил долоон сар үргэлжилж буй Украины дайн. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Ассамблейд үг хэлнэ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мөн илтгэл тавина. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уламжлал ёсоор ирэхгүй.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ассамблейн чуулганы үеэр үеэр хуралдана. Тэд Украин, Газын зурвасын асуудлыг хэлэлцэнэ. Мөн энэ долоо хоногт Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг авч хэлэлцэх төлөвтэй. Энэ сарын 28-нд НҮБ Ираны эсрэг бүх хориг арга хэмжээгээ сэргээхээр төлөвлөж байгаа. Техран үүнийг зогсоох хүсэлтэй байгаа. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан чуулганд ирнэ. Түүнтэй хамт Гадаад хэргийн сайд Аббас Аракчи мөн оролцоно юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн 2-р дайны дараа НҮБ-ыг өөрчлөн шинэчлэхдээ хүн төрөлхтөн, байг�##�ь дэлхий, эдийн засагт хэлж баршгүй хохирол уршиг дагуулдаг дайныг зогсоох үндсэн үүрэгтэйгээр байгуулсан. ЗХУ задарч харьцангүй тайван болж байсан 1990-ээд оноос НҮБ үндсэн үүргээ мартаж энд тэнд гарч байгаа дайн мөргөлдөөнийг зохицуулахын оронд жендер, ижил хүйстэн гэх мэт хаа хамаагүй асууд�##�д орж бүтэц, орон тоогоо нэмж мөнгө үрэн таран хийх ажилд орж байгаа болохоор зөвхөн Трамп ч биш бусад ажил хэрэгч лидерүүд, АНУ-аас гадна НҮБ-ийн томоохон ивээн тэтгэгч Си Жин Пен, Путин нар дургүйцэж шинэчлэх болсон гэж үзэж байна