Дархан АШУҮИС-ийн оюутнууд: Дотуур байраа цэвэрлэх зэрэг нь асуудал биш БОТ-уудын дарамт л хэцүү

АШУҮИС-ийн Дархан салбарын дотуур байрны талаар оюутнууд нь шүүмжилж, асуудал олны анхаарлын төвд орсон.
Оюутаны хэлж буй утас хурааж жагсаах, халуун ус таслах, бүх цэвэрлэгээгээ өөрсдөө хийх зэргийг одоо үед төлбөртэй байранд байх ёсгүй хэв журам гэж зарим иргэд уг асуудлыг шүүмжилж байгаа бол, энэ зөв гэх хүмүүс ч байна.
Оюутны бичсэн асуудлыг хураангуйлан сануулбал, “Шинэ оюутнуудынхаа устыг унтрааж байгаад гал тогоондоо жагсааж загнадаг. Дахиад ч зогсоож чадна гэхчлэн сүрдүүлсэн. Дүш нь ажилладаггүй, халуус усгүй. Гадуур хонох бол ар гэрээс нь ирж зөвшөөрөл авна. Сургуулийн захиргаанд өргөдөл бичиж өгнө. Энэ нь хөдөөгийн хүүхдүүдэд боломжгүй. Нойл, коридор зэрэг бүх зүйлсээ өөрсдөө цэвэрлэнэ. Төлбөрөө төлж байж яагаад бүх зүйлээ өөрсдөө хийж, дарамтлуулж байгаа юм” гэх асуудлыг тус оюутан хөндсөн.
Үүнтэй холбоотойгоор тухайн дотуур байрны асуудлыг хөндөж буй оюутны тоо нэмэгдсээр байна. Хэрэв дээрх бичигдсэн асуудлууд үнэн бол энэ нь хүний эрхийн зөрчил, оюутан залуусын сурах цаашлаад олон талын амьдралын арга зүйд нөлөөлөх буруу үлгэрлэл юм.
Тиймээс Дарханы АШУҮИС-ийн дотуур байрны үйл ажиллагаанд ямар асуудал байгааг оюутнуудаас тодруулж, удирдлагуудаас нь тайлбар авлаа.
Дарханы АШУҮИС-ийн дотуур байранд одоо байгаа болон сууж байсан оюутнууд дараах мэдээллийг өгөв.
/оюутнуудын хүсэлтээр нэр, курсийн талаарх мэдээллийг нууцаллаа/
- Нэгдүгээр курст ороход байрны оюутны зөвлөлийнхөн гэж дээд курсийн эгч нар гал тогоонд утасгүй жагсааж, хүүхдүүдийг элдвээр загнаж дарамталж байсан. Худлаа гүтгэж бас загнана. Харилцаа хандлага маш муухай. Орой дэлгүүр гарах ч юм уу байрны ойр орчимд гарах гэхээр заавал “найз залуутайгаа уулзах гэж байна уу, хэн юм” гэх мэтээр лавлаж, шоолно. Нойл, коридорын цэвэрлэгээ хийсний дараа шалгаад нэг ширхэг үс гарвал дахиад цэвэрлүүлнэ. Маргааш нь шалгалттай хичээлээ бэлдэх шаардлагатай байхад гал тогоонд хурал зарлаад 2-3 цаг зогсоодог. Тэр үеэрээ “Миний дургүйг хүргэвэл энэ хурлыг хэдэн ч цаг үргэлжлүүлж болно” гэх мэт зүйлс ярьдаг байсан. Өөрсдөд нь шаардлага тавихаар байрны багшид хачирлаад ярьчихдаг. Тэгээд хамтдаа ирээд үнэхээр хатуу үгээр загнаж хүчээр амлалт бичүүлдэг байсан. Ийм нөхцөл байдлыг нь тэсэлгүй би Дарханы АШУҮИС-ийн дотуур байрнаас гарсан. Амьдрах газаргүйн улмаас хичээлээ түр завсардуулж байсан.
- Байрны хувьд амьдрахад тухтай цэвэрхэн. Гэхдээ байрны оюутны зөвлөл болоод ажилчдынх нь харилцаа, хандлага маш муухай, цэргийн ч биш бүр яг хоригдлуудтай харьцаж байгаа юм шиг байдаг нь үнэн. Олон хүүхэд хэлэх байх. Миний хувьд дотор байдаг хүүхдээс угаасаа иймэрхүү байдаг гэж сонсчхоод өөр амьдрах газаргүй болохоор орж ирсэн. Огт мэдээгүй ирсэн шинэ оюутнууд л бүр их цочирдож байх шиг байна лээ. Сүржигнэсэндээ биш ийм хатуу дэглэмтэй газар хичээл хийх урам зориг, хийх цаг гаргах хэцүү юм байна. Өдөр нь хичээлээ бэлдэх гэхээр хурал гээд коридор юм уу гал тогоондоо цуглуулаад хэдэн цаг зогсоочихно. Жижүүр нь гэх хүмүүс шөнө унтаж байхад гэнэт хаалга нүдэж орж ирээд бүрэн эсэхийг шалгана гэнэ. Бид тэр өндөр давхраас цонхоороо гараад явбал гэж дээ. Дотуур байрны асуудлаас болж сүүлдээ бүр анагаахад сурах хүсэлгүй болж байна.
- Өрөөндөө санаа нийлсэн найзуудтай тулдаа нэгнээ түшээд, тэсэж байгаа. Тэрнээс биш дэг журам нь арай л хатуу, зүй ёсны бус олон шаардлага тавьдаг. Өөрсдөө цэвэрлэгээ хийх зэрэг бол асуудалгүй. Гол нь байрны оюутны зөвлөлийнхний дарамт арай хэтэрсэн. Хүний эрхийн талаар ямар ч ойлголтгүй хүмүүс юм шиг санагддаг. Байр бас зарим дүрэм, журмаа цаг үетэйгээ холбож өөрчлөх хэрэгтэй. Унаа таараад харья гэхээр заавал хөдөө байгаа аав, ээжээ яриул гэнэ. Сүлжээтэй, сүлжээгүй тэдэнд маань боломж нь байхгүй бол явуулдаггүй юм байна лээ. Манай байранд хөдөөний хүүхэд олон байгаа. Энэ асуудал бид бүгдэд тулгамдаж байна.
- Дотуур байр уг нь завсар хийгээд дажгүй, тохилог болсон. Олон хүүхэд байгаа учраас ихэнх дүрэм, журам цэвэрлэгээ зэргийг зөвөөр хүлээж авдаг. Байгаа орчноо өөрсдөө цэвэрлэх нь зөв. Гэхдээ байрны оюутны зөвлөл, жижүүрүүд нь хүний эрхийн ямар ч мэдрэмжгүй. Маш бүдүүлэг хандлагатай. Өрөөний найзуудтайгаа гарч нэг кино үзлээ гэхэд шууд олны анхааралд оруулаад "архи, дарс уусан уу" гэж татаж чангаагаад үнэрлээд маш бүдүүлэг муухай. Тэгээд нэг дургүйг нь хүргэчихвэл зуучихдаг. Дандаа муухай хандана. Нойл, коридор хэдэн өдрөөр цэвэрлүүлнэ. Тэгсэн хэр нь хөвгүүдтэй болохоор зүгээр инээгээд гоё харьцдаг. Эмэгтэйчүүддээ л их ширүүн. Байрны багшдаа биш байрны оюутны зөвлөлийнхөнд их учир бий.
- Энэ жилээс уг нь арай гайгүй болж байгаа. Өмнөх жилүүдэд чанга байсан нь үнэн. Нойл, коридороо ээлжээр угаана. Халуун ус ихэнхдээ хаачихна. Угаалгын машин цагаар авч хэрэглэнэ. Тэр нь олддоггүй. Заавал тасгаараа бүгд хамт усанд орох ёстой. Нэг, хоёроороо орж болдоггүй. Тэгсэн хэр нь дотроо ямар ч хаалтгүй шүршүүртэй. Хурал хийх гэж байна гэж гал тогоондоо бөөгнүүлж байгаад загнадаг. Давхартаа ганц хөлдөөгчтэй. Мах шөл ихээр авна гэж байхгүй. Нөхцөл байдал ер нь цэргийнх шиг л байдаг. Дээрээс нь байрны оюутны зөвлөлийнхний дарамт их байдаг байсан. Энэ жилээс зарим нь төгсөөд арай дээр болсон байна лээ.
Харин АШУҮИС-ийн Дархан салбарын дотуур байрны багшаас асуудлыг тодруулахад дараах хариултыг өглөө.
-Та оюутнуудынхаа сошиалд бичсэн асуудлыг харсан уу. Ийм зүйл болдог уу?
-Харсан. Бодит байдал ямар байдгийг ер нь ирээд нүдээрээ үзэж болно. Тийм хүнд хэцүү асуудал байхгүй. Яасан гэж хөдөө орон нутгийн хүүхдүүдийг ээж, аав нь ирээд ав гэх вэ дээ. Тийм цэцэрлэгийн хүүхэд шиг зүйл байхгүй. Одоо цаг үе хэцүү болчихсон болохоор эцэг, эх нь хүүхдээ дэг журамтай орчинд байлгахыг хүсдэг. Тэрийг нь нэг хүүхэд шорон шиг гээд биччихсэн байна. Хүүхдүүд янз бүрийн асуудалд орооцолддог тул эцэг, эхчүүд нь хүүхдээ явахад нь та нэрт хэлж байя гэдэг болохоор бид бас хүүхэд чинь гэр орондоо харих гэж байгаа бол та нар мэдэгдэж бай гэх шаардлага тавьдаг. Насанд хүрсэн ч гэсэн хүүхэд шүү дээ. Шөнө орой гараад хүүхдүүд асуудалд орвол ар гэр нь манайхыг л буруутгана. Тиймээс 23:00 цагаас хойш гарвал эцэг, эхийн зөвшөөрөл хэрэгтэй гэдэг. Тэрнээс биш шорон шиг гаргахгүй гээгүй. Хаашаа явж байгаагаа тодорхой болго л гээд байгаа юм.
-Энэ жил танай байр хэдэн хүүхэд авсан бэ. Төлбөр нь хэд вэ?
-Одоо яг манай байранд 268 хүүхэд байгаа. Манайх завсар шинэчлэл хийсэн ч төлбөрөө нэмэлгүй өмнөх жилүүдэд жилийн төлбөр 600 мянган төгрөг байсан. Энэ жилээс төлбөрөө нэг сая болгосон.
-Хүүхдүүдээ авахдаа эхлээд дүрэм, журмаа танилцуулдаг уу. Оюутнуудын бичсэнээр ороход нь юу хэлээгүй гэсэн байсан.
-Эцэг, эхчүүдтэй нь хамт байхад “ингэнэ, тэгнэ” гэж хэлсэн. Наана чинь бичсэн шиг зүйл болоогүй. Оюутнууд цэвэрлэгээгээ орой болон хагас, бүтэн сайнд хийдэг. Цэвэрлэгээнд нь нойл, коридор зэрэг орно. Японд хүртэл жаахан хүүхдүүд орчноо өөрсдөө цэвэрлээд болоод байдаг. Хөдөлмөрлөөд хүнийг муу болгоно гэж байхгүй. Хүүхдүүд байраа өөрсдөө цэвэрлэдэг учраас цэвэрхэн суудаг. Өөрсдөө ч цэвэрлэгээ хийхдээ дуртай байдаг. Ганц хүүхдийн бичсэн асуудал л сэвэгдээд байна л даа. Сошиалд бичсэн болохоос надад биетээр ирсэн гомдол, мэдээлэл байхгүй.
Дүгнэлт: АШУҮИС-ийн Дархан салбарын дотуур байранд 2023 оны улсын төсвийн 700 сая төгрөгөөр их засвар шинэчлэл хийсэн байдаг. 300 оюутны багтаамжтай тус байр жил бүр оюутнуудаас 600 мянган төгрөгийн төлбөр авдаг. Үүнийгээ энэ жил өөрчилж нэг сая төгрөг болгожээ.
Хэдийгээр байр нь шинэчлэгдэж, төлбөр нэмэгдсэн ч дотуур байр дүрэм, журмаа шинэчлээгүй байгаа нь голлох асуудал болж буй юм байна. Оюутнуудад тулгамдаж буй асуудлыг нэг оюутан дэлгэж, олон оюутан санал нэгдэн байр сууриа илэрхийлсэн байгаа юм. Харин байрны удирдлагын зүгээс зарим зүйлсийг үгүйсгэж худлаа гэдгийг хэлсэн бол зарим зүйлс дээр байдаг л зүйл, яагаад тийм дүрэм баримталдаг зэргээ тайлбарлаж байна.
Гэсэн ч сурагчид төлбөрөө төлнө. Давхар бүхий л цэвэрлэгээгээ хариуцах зэрэг нь сурч боловсрох зорилгоор тус байранд төлбөр төлөн сууж буй оюутнуудын хөдөлмөрийг давхар мөлжиж буй асуудал мөн юм. Байрны засварыг улсаас хийж байгаа тул төлсөн төлбөрийн зарим хэсэг оюутнуудын тав тухтай орчныг хангахад зориулагдах ёстой.
Мөн давхар, дамжлагатай дарамт нь оюутнуудын сэтгэл зүйд нөлөөлж, хүлээн авсан нэгэн нь нийгэмд буруу үлгэрлэл түгээх, хүлээж аваагүй нэг нь сургуулиа орхих зэргээр боловсрол, сэтгэхүйн эрүүл мэндээрээ хохирч буй нь оюутнуудын илэрхийлсэн байр сууринаас тодорхой харагдаж байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сургуулийн захир�##�, дотуур байрны багш нарыг огцруулах цаг болжээ.
Хүүхдүүд худ�##� хэлэхгүйшдээ.Дотуур байрны удирдлагуудад л учир бна.Тэр дарамтлаж байсан хүүхдүүдэд арга хэмжээ авах нь зөв.
Соци�##�измын үед сардаа нэг удаа цэвэрлэгээний хувиар ирдэг л байсан!!! Гэхдээ төлбартэй байранд өдөр бүр тутмын цэврэлгээг үйлчилэгч хийх ёстой байх!!! Оюутнууд өөрсдийн өрөөгөө цэвэрлэх нь тодорхой
Оюутанууд өөрсдийн өрөөгөө цэвэрлэх нь зөв.Бусад цэвэрлэгээг үйлчлэгч хийх ёстой.эсвэл тэр даварсан жижүүрээр хийлгэ.Цэвэрлэгч хийх гэж сургуульд ороогүй биздээ.хэдийд нь хичээлээ давтах юм
Анагаахын оюутнуудыг ийм тэнэг байдаг гэдэгт итгэж чадахгүй нэ. Ийм ёс суртахуунтай яаж эмч болноо. Гадаадад анагаахын оюутнууд чинь элит хүмүүс. Хичээлдээ л шамдана.
Тэр сургуулийн захиргаанд нь яасан заваан муухай улс ажилладаг юм. Оюутнуудын тав тухыг хангаж хичээлдээ л анхаарах нөхцлийг бүрдүүлэх ёстой бишүү.
Дотуур байранд оюутнуудыг ядаж 2, хоёроор нь оруулмаар байна. Арай ч дээ м�##� шиг, жижигхэн өрөөнд 4-өөр нь чихчихсэн. 1960 он биш дээ !
Шоронд байгаа бишдээ... Дотуур байр хариуцсан багш нар удирдлага нь л ийм шоронжсон сэтгэлгээтэй оюутнуудыг байнгын дарамтанд байлгахыг дэмждэг байх нь ... Ийм байж болохгүй шүүдээ... Мөнгөө төлөөд эрхээ хязгаарлуулаад элдэвлүүлээд байхыг хэн хүсэх юм бэ..
Оюутанууд цэвэрлэгээ хийгээд байх шаардлаггүй. Новшийн байрны удирдлага өөрсдөө асуудлаа зохицуулах үүрэгтэй шүү. Мөнгө төлбөрөө төлсөн бол болно. Шоронд байгаа биш шүү
Х�##�уун усыг нь хаагаад байхдаа яахав дээ.
Байрны багш гэж байхгүй. Байрны өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах л нэг хүн бий. тэр хүн цагдаа биш тул хэний ч эрхэнд х�##�даж, эд хөрөнгөд нь хүрч болохгүй. Хуультай орон шүү ! хуулиа уншаарай. хэдэн хүнд х�##�дсан тоогоор чинь та нарыг хуулиар шийтгэх боломжтой !
Хөдөлмөрийн мөлжлөг хийж байна. Цэвэрлэгчийн ц�##�ин хэмнэх нэрээр дарамт�##�ж бөйна. Хүний эрхийн комисс, цаашлаад АТГ очиж ажиллах хэрэгтэй.
Heden on be shoron bolgtsiin bishuu
Хүүхдүүд смарт утсаа ашиглаад бичлэг хийж баримтжуулаач ээ. Арчаагүй бна шүү. Соши�##� орчинд бичлэг маш их нөлөө үзүүлдэг шүү.
Бодвол бичлэг хийлгүүлэхгүй гэж хураасан байх, гэхдээ нэг хүн өөр хүний утас хураав�##� дээрэм гэдэг эрүүгийн гэмт хэрэг болдог тул шууд цагдаад өгч болдог.
Шууд хүний эрх зөрчиж байна. Та нар төлбөрөө төлж сууж буй тул хэн ч та нарын эрхэнд х�##�дахгүй. Наад хүмүүс чинь та нарын асран хамга�##�агчид биш. Тийм учраас та нарыг дуудах зогсоолгох эрх байхгүй. мөн утас авсныг нь дээрэм гэдэг юм. Цагдаад шууд бүгд өргөдөл гаргаж болно. Та нар насанд хүрсэн тул хэн ч та нартай ингэж харьцах ёсгүй.
төлбөр төлж бгаа оюутан хүүхэд өөрийн өрөөнөөс өөр цэвэрлэгээ хийлгэх нь буруу үйлчлэгч нь цэвэрлэх ёстой. бас хүүхэд хичээлээ хийгээд оройтож ирхэд г�##� тогоо хаана гэж бас нэг утгагүй асууд�##� бдаг болимоор юм
uneeen ali 2019noos xoishil iim bsn odoo boltol iim daramt bga gjv? bairiin bgsh ni gj ystoi xartsaaraa hvn ailagsan hvn bdg.
Дотуур байрны зохицуулагч та шууд хүний эрхэнд ха лдаж байна. Наад хүмүүс чинь бүгд 18 хүрсэн л бол таныг цагдаа шүүхэд өгөх эрхтэй. Юун эцэг эх вэ ? Хуулиа уншаач. Чи асран хамгаа лагч нь биш тул хаашаа явж байгаагаа чамд хэлэх а лбагүй. Асууда лд орвол ороод үхвэл үхэг. Монгол Япон биш. Бусад дотуур байрны оюутнууд хэзээ ч корридор, нийтийн жорлон, нийтийн угаа лтуур, нийтийн га л тогоо цэвэрлэдэггүй. Зөвхөн өөрсдийн амьдардаг өрөөгөө л хариуцна мэдээж. Тэрэнд нь ч чи дураараа орох эрхгүй. Оюутнуудын шаардлагыг хүлээж авч а лдаагаа засч уучла л гуйх, эсвэл хууль шүүхээрээ ташраараа явах 2 зам байна.
Өмхий шааруудыг хуулийн байгууллагад өгөх хэрэгтэй.Хүчирхийлэлийн газруу ,оюуны сургууль юм уу.????
Хөдөөгийн аймагт их дээд сургууль байх боломжгүй. ТАТАН БУУЛГА
Шорон юмуу
Гадаадад гэхдээ гажиг Япон чинь биш шүү. Нэг анагаахын оюутантай танилцаж түр хамт ажиллаж байсан. Миний ойлгосноор анагаахын оюутнууд байр хайх ч шаардлагагүй тусгай сувилагч болон за луу мэргэжилтнүүд амьдран ажиллаж болдог байранд зах зээлээс хамаагүй хямд үнээр оруулдаг. Тэр байр нь шууд эмнэлгийнх нь ойролцоо байдаг бололтой байсан. Мөн оюутнууд тэндээ цагаар ажиллаж болдог. Хангамж сайтай. Тухайн оюутан найз за луутайгаа хамт нэг байранд орсон гэж ярьж байсан. Найз за луу нь анагаахын оюутан биш, өөр юм сурдаг. Систөм нь асуудлыг нь шийдээд өгчихсөн учраас хичээл, дадлага 2-тоо л анхаара л нь төвлөрнө. Мөнгө хэрэгтэй бол эмнэлэгтээ ажиллачихна. Юүтүүбээр гадаадад анагаахын оюутнууд зөндөө бичлэг оруулдаг. мана й хэд харва л гутрах байх. Ядаж хүний эрхэнд ха лдахаа больё.
Баасан шээсээ, тарьсан хог новшоо өөрсдөө цэвэрлэж байх хэрэгтэй. Юм л бол хүний эрх гэж хуцахаа болих хэрэгтэй. Орон байраа цэвэрлэх нь иргэний үүрэг. Үхсэний чинь хүн эрх. Энэ хүний эрхийн хороо гэж гадны хулгайчуудын гар хөл болсон новшнууд хэмжээ хязгаартай хуцах хэрэгтэй шүү. Хятадууд Манж нарыг та зүгээр сууж бай би ажлыг чинь хийе гэж байгаад Манжийн дарл�##�аас гарсан түүх бий шүү. Яг тэдэн шиг та нар зүгээр суу бид хийе гэж одооны хүүхдүүдийг ажилгүй, амьдр�##�ын туршлага арчаагүй бэлэнчлэх сэтгэлтэй болгож байгаа шүү. Амьдрах орчноо хамга�##�ах цэвэрлэж байлгах нь иргэн бүрийн үүрэг хариуцлага шүү. Хүн эрхийн хорооны МАЛУУДАА!!!
яг үнэн_ үйлчлэгч гэдэг хүнд багахан ц�##�ин өгөөд цэвэрлүүлж болох ч оюутнуудын ухамсар үнэхээр дорой шүү. үүнийг нойлын өрөөнөөс л харж болно. хөдөөний оркууд гадуур нь лаана ш дээ. дээр нь гишгээд л. �##�ж өгнө. ёстой нийтээр нь цэвэрлүүлж соёлжуулах хэрэгтэй
Хуцдаг золбин шаар
Давхар ортой нийтийн нойл душтэй нийтийн г�##� тогоотой 4 үүлээ байдаг өрөө 4 сая болж байна
Арай ч дээ дэндүү шулаж байгаа юм биш үү
Ямар ч ха�##�т байхгүй хүүхдүүд усанд ордог
Хэн нэг нь хорлох гээд нүцгэн байхад нь бичлэг хийвэл яах вэ
Одоо 10 жилийн хүүхэд хүртэл биеэн тамирын хичээл орох гээд хувцасаа сольж байхад нь хүртэл бичлэг зураг аваад дарамт�##�даг тохиолдол байдаг гэж сонсож л байсан
Юм өөр болсон
Нийтийн нойл кордиороо хүүхдүүд цэвэрлэдэг л юм билээ
Дарамтлуулан байж амьдарч ыснаас байр түрээслээд амьдраач. Сонголт бгах шүү з�##�хуу оххидуудаа
Яагаад байгаа газартаа эрхээ хамга�##�уулаад байж болохгүй гэж. Энэ чинь хэдэн он бэ ?
Яг одоо амьдарч байшаа оюутан байнаа. 4 жил таср�##�тгүй байрандаа амьдарч байна. Асууд�##� гээд байх юм лав байдаггүй хүсвэл ярилцлага өгч болно шүү.
Ха луун ус яагаад таса лдаг ?
bgsh ni ghde unendee l bair herhn yu bolj bgaag nariin sain medehguee uudend suudg 4 eeljiin jijuur davhar bolgni boz l hamag ymiin hutgaad suuj bdi shde zarim humuus unshchaad bdg zuil yuun surtein gej magadgu ghde ene bol gereese hol surah geed ocsn huuhduuded unen setgetsiin daramt bolj cddi shu
бааж шээж байгаа орчноо өөрсдөө цэвэрлэхгүй өөр хэнээр цэвэрлүүлэх гэсэн юм болдаа
Цэвэрлэгээ бол яах вэ өнгөрсөн хэрэг. Харин тэр байрны боз нарын харилцаа хандлага арай дэндүү юм аа. Хур�##� дээр Бид нарыг бүр хана н�##�ж зогсохгүй тэгшхэн зогс битгий хөдлаад бай нэг эгнээнд жагс гэж загнадаг. Тэр хур�##� нь яасан ч олон болдог юм бэ дээ.тэгснээ орой нь Өрөөнд орж ирснээ шууд чанга хашгичаад загна�##� гардаг бид хэд бүр юу ч болсныг нь мэдэхгүй чимээгүй л шоконд ороод өнгөрдөг дөө. Ярилцаад ийм тийм байна гээд хэлүүл үеийн хүмүүс байна ойлголцох байлгү дээ.
Хөдөөнийхөн ч явд�##�тай шүү
Дарханы нөгөө сайн дарга анхаар�##�даа аваасай. Ийм б�##�иар заваан ёс суртахуунгүй юм гэж хаа байсан юм. Төлбөр нь ч өндөр юм байна.
80-аад оны сүүлээр оюутан байлаа. МУИС-н дотуур байранд 4 жил амьдарсан. Оюутнууд өөрсдийн өрөөгөө л цэвэрлэдэг байсан. Коридор, 00, душ, нийтийн г�##� тогоог цэвэрлэгч цэвэрлэдэг байсан. Энэ Дарханы Анагаахын сургууль чинь ямар сонин газар вэ? Хүүхдүүд мөнгөө төлсөн л бол юу гэж коридор, 00 цэвэрлэж байдгийн? Юун даварцан юм? Хүүхдүүд цэвэрлэгээ хийхдээ дуртай байдаг гэж худлаа битгий ярь. Дотуур байрны багш нарыг бүгдийг нь ажлаас х�##�ах хэрэгтэй
Ийм асууд�##� байдаг юм байн�##�ээ 2р курсээс нь эрэгтэй хүүхэд аьахгүй гэдэг юм байна лээ иймэрхүү асууд�##�тай нь нүүр тулаад явж байгаа хүний нэг нь байнаа
Дарханыхан хүн их муутай.
Аяга таваг угаах гэрийн хог цэвэрлэх ор дэрээ хураах нүүр гараа угаах бол хөдөлмөрийн мөлжлөг боолын хөдөлмөр учраас эдгээрийг хийх хэрэггүй хийвэл заав�##� ц�##�ин мөнгөөр хийх ёстой. Энэ бол зах зээлийн хууль гэж ойлгодог юм.
ghde buh bair l tseverlegee edr hiidg l yum bleeshdee darhni shutis ghd l shuniin 10 11 bolcod bhd untj amrh tsagaar tseverlgee hiilgene tgsnee shunu oroi huuhduud n unthqu shuugildaj barina terigee barag aarhaj uuduus herelddg yum bilee bairnii bagshid helne ghr heleecdee geh meteer ugluun bagsh n zalgasnaa barg bidnii buruu bolool duussn adilhan jijuuruudihn aash zan gej avhiimqu oroihn ajlaasaa taraad irsn cn huwtsas hunar deesh n sohoj uzeed tsunh edr brr aimr uhaal bsn tgsnee barg araandaa zuutsiimshg muuhai muuhai haraad l bagsh n anh orj irehed l uurihu zardg yumnas av uhaani yum avaad baahn bandaash dre bandaash avsnda hah
бидний үед хийдэггүй байсан ! та нар сүүл үеийнхэн бол бидний үеэс байда л нөхцөл дээрдмээр юм. Хэн ч хувцсыг чинь сөхөх эрхгүй. Үүнийг бэлгийн дарамт гэдэг !
ер нь оюутны байрууд сэжгийн заваан байдаг, бүгд цэвэрлэдэг болбол ядаж завааруулахгүй ухамсар сууна. ялангуяа хөдөөнөөс ирж байгаа оюутнуудыг нийтээр нь гэгээрүүлэх хэрэгтэй. нийтээрээ юм цэвэрлэхэд буруу юм юу ч байхгүй. бас орой үдэш гаргахгүй гэдэг нь зөв ш дээ. яагаачгүй эрт нөхөрт гарч гай болно.
Өнөө цагийн оюутнууд хэт давруу болж. Дотуур байраа өөрсдөө цэвэрлэх нь зөв санаа. Тэгвэл бүгд цэвэрхэн сууна. Ямар асууд�##� байнаа. Ер нь монголчууд ардчил�##� гэсэн үгийг буруу ашиглаж, анархи байдлыг хүсдэг болжээ. Ямарч оронд хнт даврагсадтай хатуу тэмцдэг шүү. Битгийн давраад бай
Өнөө цаг гэж өнгөрсөн үед ч үүднээсээ цаашихыг цэвэрлэдэггүй байсан. Энэ бол шорон ! Хуулийн оюутнууд байсан бол а ль хэдий нь баахан өргөдөл хуулийн байгууллагад өгсөн байгаа.
Цэвэрлэгээг оюутнууд өөрсдөө хийх нь зөв.Тасгууд өдөр өдрөөр цэвэрлээч. Японд сурагчид сургуулийнхаа нийтийн 00 ыг өөрсдөө л угаадаг. Утсыг бол өөрсдөө зохицуулж чадахгүй болохоор нь хураасан байх. Сургуульд цэвэрлэгч хийх хүн олдохгүй бгаа шүү. Цэвэрхэн байж сур. Хэдхэн минут л зарцуулна шүү. Х�##�уун усыг нь өгөх хэрэгтэй. Нэг т�##�ыг барьж болохгүй.
Нийтийн 00 оюутнууд цэвэрлэх ёсгүй гэж бодож байна ! Хэрэв өрөөнд нь 00, душ байдаг бол оюутан цэвэрлэх нь мэдээж. Гол нь эднийг шууд боолчилж байна ! Ингэж болохгүй. Оюутан хүн сурах л ажилтай байдаг. хажуугаар нь ажил хийвэл хийнэ.