УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Нэг дороос | “Онтрэ” компанитай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг хаалттай хуралдаж байна

НЭМЭЛТ: 12.30 цаг
“Онтрэ” компанитай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг хаалттай хуралдаж байна.
ЭХЛЭЛ: 09.00 цаг
-“Онтрэ” компанитай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсоно-

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хороо өнөөдөр /2025.09.24/ 11.30 цагт Төрийн ордонд хуралдах гэж байна.
Хуралдаанаар тодорхой гурван асуудал хэлэлцэх аж. Тодруулбал,
- Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанитай төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсох
- Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсох
- “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн танилцуулга, мэдээллийг сонсохоор болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa hovdiin shorongiin horidoluudiin devesger
Наад засаг төрд үүрлэсэн, ажлын хэсэгт орсон хулгайчуудын гар хөл болсон, мэдээ мэдээлэл гадагш дамжуулдаг нөхдүүдийн шүүсийг шах, ажлын хэсгээс хас. Хайрцаглагдаж хэлэлцээ амжилттай болно.