Фокус: Г.Занданшатарын "Гол нь хулгана барьдаг байх ёстой" Засгийн газар 100 хоног ажиллалаа

МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлж, тэрбээр тангараг өргөн, өөрийн танхимыг бүрдүүлж ажилдаа орсон зургадугаар сарын 18-ны өдрөөс хойш 100 хоног өнгөрлөө.
Аливаа засгийн газрын ажлын эхний 100 хоног гэдэг чадвар, чанар, чансааг нь илтгэж байдаг. Тэр ч утгаар дэлхийн бусад оронд ч энэ ойлголт яригдаж, 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажил, эхлүүлсэн санаачилгаар нь эхний дүнгээ тавьдаг.
Г.Занданшатарын Засгийн газар хар тамхитай тэмцэх чиглэлд алба нэгж байгуулж, төрийн албаны цомхотголыг эхлүүлж, улсын төсвийг олон нийтээс санал авч боловсруулсан зэрэг шинэ дүр төрхтэй. Нөгөө талаас улсын төсвийг алдагдалтай өргөн барьж, стратегийн ордын асуудалд хойрго хандаж, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх төдийд татварын реформ хийнэ гэж ярьж яваа нь шүүмжлүүштэй.
Ямартай ч томоохон статистикийг энэ 100 хоногт авч үзвэл дараах байдлаар бууж байна,
ЭТТ-д онцгой дэглэм тогтоож, экспорт нэмэгдэв
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосноос хойш ердөө хоёр сарын дотор нүүрсний борлуулалтаа 1.6 дахин нэмэгдүүлсэн. Тодруулбал, сард 1.6 сая тонн нүүрс гаргадаг байсан тус компани онцгой дэглэм тогтоосноор сард 2.6 саяыг гаргадаг болжээ.
ЭТТ ХК дээр онцгой дэглэм тогтоосон нь энэ ЗГ-ын нэн тэргүүнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ. Үүний үр дүнд "Чайна энержи"-гийн нүүрсний рейс гацаанд орж, БНХАУ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэд хэдэн удаагийн тохиолдол гараад байсныг болиулсан. Конвейер, ачиж буулгах терминалын асуудлыг АТГ-т ч өгсөн.
Валют нөөцөд ч эерэгээр нөлөөлжээ
Онцгой дэглэм тогтоосноос хойших хоёр сарын хугацаанд гадаад валютын нөөц 600 сая ам.доллароор өсжээ. Ингэснээр валютын нөөц түүхэн дээд хэмжээндээ буюу 5.7 тэрбум ам.долларт хүрч нэмэгдээд байна.
Валютын нөөцийг нэмэгдүүлэх бол үе үеийн Засгийн газар, Сангийн сайд нарын онцгой үүрэг байдаг.
Төсөвт тодотгол хийж, зардлыг 2.2 их наяд төгрөгөөр танасан
2025 оны төсөв:
- Баталсан нь ₮33.5 их наяд
- Тодотгосноор ₮31.2 их наяд буюу ₮2.2 их наядаар танав
Сангийн сайд Б.Жавхлан өмнөх Засгийн газар огцрох өдрүүдэд л "Төсөв тодотгох шаардлага байхгүй" гэж мэдэгдэж байсан. Авчиг Г.Занданшатарын танхимд улирч ороод 2.2 их наядаар төсвийг танасан. Үүнд нүүрсний үнийн уналт нөлөөлснийг ч анхаарч авч үзэх шаардлагатай. Гэхдээ нэн даруй төсвийн асуудал руу ханцуй шамлан орсноор алдагдалд орох эрсдэлийг багасгаж өгсөн давуу талтай.
Дарга нарын тоог цөөлж, 16.3 тэрбум төгрөг хэмнэсэн
- Засгийн газрын 16 яам, 142 газрыг 114
- 145 хэлтсийг 92 болгож,
- 81 даргыг цөөлж, ингэснээр ₮6.3 тэрбумын цалинг хэмнэсэн тоо байна.
Мөн Засгийн газрын 35 агентлаг, 148 газрыг 130 болгожээ. Энэ хүрээнд 173 хэлтэс, албыг 149 болгож, 54 даргыг цөөлж, 10 тэрбумын цалин хэмнэсэн гэжээ.
Үүнээс гадна Үндэсний зөвлөл, хороодыг 29-өөр цөөлж, татан буулгасан юм.
НӨАТ-ын буцаан олголтыг хувь хэмжээг нэмэгдүүлэхээр өргөн бариад байна
Ерөнхий сайд Г.Зандагшатар "НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно.
Хоёр жилийн өмнө иргэдийн өргөн дэмжлэг авсан энэ санаачилгыг би Ерөнхий сайдын хувиар хэрэгжүүлнэ. Мөн 2026 оны улсын төсвийг зөвхөн албан тушаалтнууд биш та бүхэнтэйгээ хамтран боловсруулна" гэсэн. Үнэхээр УИХ-ын дарга байхдаа үүнийг дэвшүүлж байсан юм.
Одоо хэрэгжиж буй хуулиар НӨАТ-ын буцаан олголт 2 хувь бөгөөд 5 хувь болгож нэмэгдүүлэх өөрчлөлтийг 2026 оны төсвийн тухай хуулийн хамт өргөн бариад байна. Гэвчиг энэ бол ААН-үүдэд ирэх татварын дарамтыг багасгаж чадахгүй. Татварын реформыг хийхгүй. НӨАТ гэсэн халхавчаар татварын реформын агуулга түрэгдэж байгаа.
Хар тамхитай хийх тэмцэл
Хяналт, шалгалтыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Сүүлийн сар хагасын хугацаанд 35 холбогдогчтой найман бүлгийг илрүүлсэн гэж мэдээлээд байна. Мөн эд мөрийн баримтаар 8 төрлийн мансууруулах бодис хураан авчээ. Үүний нөлөөгөөр 5585 хүний нэг удаагийн хэрэглээний хууль бус эргэлтийг таслан зогсоожээ. Хяналт, шалгалт эрчимжүүлсэн 45 хоногт /2025.07.23-09.07/ хар тамхитай холбоотой 40 гэмт хэрэг, 46 мансуурсан зөрчил илэрсэн байна.
Мэдээж хар тамхитай тэмцэхийн тулд хууль хяналтын байгууллагаар нь хэрж шигсэн бүтцийг задлах ёстой. Хариуцлагыг шат шатанд нь тооцох учиртай, үүнд төрийн алба хаагчид ч хамаарна.
Тэгэхгүйгээр, хүний эрхийг зөрчиж, алагчлах байдлаар хэрэг илрүүлэн, түүнийгээ нийгэмд хаяж өгснөөр оноо авдаг так тикийг таслан зогсоох нь зүйтэй. Хэрэв ингэж ажиллана, хэрэг илрүүлнэ гэвэл бүр больсон нь л дээр. Хэдхэн дуучин, артистыг отож байгаад шинжилж, хэвлэл мэдээллээр нэг хар тамхичин болгож цоллоод цаана нь жинхэнэ мафийн сүлжээ нь ажиллаж л байдгийг өнөөдөр монголчууд мэдэх болсон.
Улсын хэмжээнд 2021-2025 оны эхний хагас жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 1021 гэмт хэрэгт 987 иргэн холбогджээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 112 гэмт хэрэг бүртгэгдэж, 97 иргэн яллагдагчаар шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 хувиар өссөн байна.Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 51 хувийг 13-25 насны хүүхэд, залуучууд эзэлж байна.
Төр өнөөдрийн байдлаар 1.7 их наяд төгрөгийн авлагатай байна
Улс татан буугдсан болон үйл ажиллагаа нь доголдсон гурван банкнаас нийт 483 тэрбум төгрөгийн авлага авна. Мөн Хөгжлийн банкны 27 зээлэгчийн 1.3 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн өр, авлага бас бий. Одоогоор өр төлбөрт авсан 252 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 85 барилга байна.
Эдгээрийн араас Г.Занданшатарын Засгийн газар хөөцөлдөж эхэлсэн. ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл төрийн албаны цомхотгол болон өр авлага гэсэн хоёр чиглэлд ажиллаж байгаа юм.
Үнэлж авсан барилгыг дахин өнөөгийн цаг үед нийцүүлэн үнэлэх, тооцох мэт дээр анхаарна гэдгийг хэлээд байгаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар 100 хоногоо тайлагнахдаа сагсны 3х3 багийн охид хожсон нь гайхалтай биш гэж үү мэтийн үг унагаж, алга хавсарч зогсоно лээ. Энэ бол Засгийн газрын амжилт биш. Засгийн газрын 100 хоногийн тайлан дээр хэлэгддэг үг ч бас биш. Модернизацийн онол, мөчлөг сөрсөн бодлого зэргийн нэр томъёо ашиглаад Г.Занданшатар үзэл санаагаа тайлбарлаж чаддаг ч яг гүн рүү орж байна уу, танхимынхаа зарим сайд нарын хорыг дийлж байна уу гэдэг анхаарал татсаар ирсэн.
Зуны урин цагаар ч дамнан ажиллаж 100 хоногоо үдлээ. Асуудал харьцангуй бага үүсдэг өдрүүд. Бараа сургий нь ч хараагүй, дуулаагүй сайд нар түүний танхимд бас байна.
Ямартай ч одоо өөрөө намаа авах гэж үзэх Г.Занданшатар өвлийн хүнд үед хөл тавих нь. Эхний 100 хоногийн үнэлэлт бол өөрийнх нь хэлдгээр "Муур хар, цагаандаа гол биш, хулгана барьдаг байх ёстой" гэсэн үгийн хэмжээнд болов уу.
Онцгойлон дурдъя, алга ташъя гэхээр юмгүй. Хийх, хийгдэх ёстой л ажлууд гэдэг үнэн ч бас тийм муу биш. Өвлийг хэрхэн давахаас их зүйл шалтгаалах дүр зурагтай.
Сайхан ч наадамлаж, нутгийнх нь бөх түрүүлсэн Г.Занданшатарыг монголчууд хамгийн гол нь эерэг, өөдрөг хүлээлтээр, итгэл найдвар тээн хүлээж авсан. Тэрбээр саяхан сайд нартайгаа хариуцлагын гэрээ байгуулж байна лээ. Арай оройтсон уу гэмээр ч одоо стратегийн орд эзэмшигчидтэй хэлцэл хийгээд эхэлчихсэн, төсвийн нэгдүгээр хэлэлцүүлэг өрнөж байгаа эдгээр өдрүүдийг дахиад ажиглах шаардлага байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зарим сайд нар нь огт харагдахгүй, дуулаагүй хэвээр байгаа нь танхимын сул т�##�
Хэт цомхотгол хүний нөөцийн чадавхийг сулруулах эрсдэлтэй гэдгийг бас мартаж болохгүй
Zandanshatar huleelt hangasan uu gehed dundaj gej hariulah hun olon bna
Ene bugdiin ard zuvhun uuriin ner hundee deeshluuleh zorilgo ch baij bolno
В�##�ютын нөөцийн өсөлтөд дэлхийн зах зээлийн нөхцөл ч нөлөөлсөн нь тодорхой
Харин жинхэнэ мафи сүлжээний ард хүрэх эсэх дээр эргэлзээтэй байна
Erunhii saidiin ugiig sonsuul populist element ih haragdsan
Valutiin nuuts ussun ch irgediin amidral deer medegdehgui baina gej humuus golj bna
Угаасаа поп нөхөр ш дээ. Асгарт�##� яаж сүрийг үзүүлж байсныг санаж байна
Төсвийн тодотгол хийж 2.2 их наядаар хэмнэсэн ч цаанаа нүүрсний үнэ буурсантай холбоотой сул т�##� бий
Har tamhitai temtseh talaar hiisen ajil ni udaan hugatsaand ur dund hureh esehiig harah heregtei
Zandanshatar irgedtei hamtarsan tusuv geed pop element oruulj baina geh humuus ch bna
НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгосон сан�##� олон нийтэд эерэг боловч татварын жинхэнэ шинэчлэл биш
Гэхдээ 3х3 сагсны охидын ял�##�тыг 100 хоногийн амжилт гэж ярих нь хөнгөнөөр сонсогдсон
Поп Зандака 100 хоногт юу ч хийж чадахаар байна. Одоо солиод сарын дараа дахиж сонгоод 100 хоногт юу амжуулсныг нь ярилцмаар л байна
Zandanshatar populizm ba bodit ajliig hosluulj oroldoj bna
Монголын ард түмэн итгэл найдвар өгсөн, одоо бодит үр дүн чух�##�
Өвлийн хүндийг хэрхэн давах нь түүний жинхэнэ ш�##�гуур болно
Har tamhiin heregtei temtsehdee huuli bus arga hereglehgui baih ni chuhal
НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох нь өргөн хэрэглэгчдэд тодорхой дэмжлэг
Харамс�##�тай нь татварын шинэчлэл нэрээр хийгдэж буй ажил нь ихэнхдээ өнгөц
ETT dahi ontsgoi deglem udaan hugatsaand herhen ajillah ni todorhoigui
Цахилгаан станцын том төсөл хөдөлгөж чадахгүй хаяагаа манаад байв�##� �######�
ямар ч байсан ажлаа сайн дүнгээр эхлүүлжээ, одоо өвлийн их хүйтнийг амраахгүй давчих юм бол цаашдаа бүх зүйл хэлэндээ орно, занданшатар намын даргаа хийгээд ерөнхий сайдын ажлаа үргэлжлүүлсэн нь хамаагүй дээр шүү,
Занданшатар гэж эргүү хулгайч 100 хоногт спортын гайхам амжилтууд гарлаа......гэж шааж байх юм. 100 хоногт бэлтгэлээ базаагаад , өндөр амжилт гарг�##�аа юу. Өмнөх засаг төрийн спортыг дэмжсэн бодлогын үрээр манай тамирчид амжилт гаргаж байгаа нь туйлын үнэн.
дэн сяопины үг шүү дээ муур ямар өнгөтэй нь хамаагүй гол нь хулгана барьдаг байх ёстой
Zandanshatar ajlaa ehnii 100 honogt burduulj, todorhoi ur dund hurgej chadsan shig haragdaj bna
ЭТТ дээр онцгой дэглэм тогтоосон нь үр дүнгээ өгч, в�##�ютын нөөц нэмэгдсэн нь сайн т�##�
Tsuuhun hugatsaand valutiin nuuts 600 saya dollaroor ussaniiig uneheer amjilt gej helj bolno
Ajil hereg, too barimt deer undeslesen tailbar ugsun ni deerh ueiin undesleltei haragdaj bna
Turiin alba tsomhotgoson ni tsalingiin zardliig hemnehed nemer bolson
Өр авлага, чанаргүй зээл дээр анхаарч эхэлсэн нь зөв �##�хам
Мансуур�##�тай тэмцэх ажлын тоо баримт гарч байгаа нь эхний �##�хам гэж болно
Tusuv tanasan ni darga nariin tsomhotgoltoi havsarch, todorhoi hemjee hemneesnii haragdaj bna
Сайд нартайгаа хариуцлагын гэрээ байгуулсан нь ажилд шах�##�т өгч мэднэ
Zandanshatar zasgiin gazar 100 honogt sensatsi bagatai ajillasan ni iluu onoodor togtvortoi haragdaj bna
Zandanshatar darga narin toog tsoolood 16.3 terbum hemnene gesen ni todorhoi tootsootoi alham