Гадаад мэдээДЭЛХИЙ

Украины халдлагуудын дараа ОХУ бензиний экспортод тавьсан хоригоо сунгалаа

Украины зэвсэгт хүчин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өгөх цохилтоо эрчимжүүлсэн. Үүнтэй холбогдуулан газрын тосны хоолойн бизнест монопол статустай Транснефть компани ОХУ газрын тос үйлдвэрлэлээ бууруулахад хүрж магадгүй хэмээн мэдэгдсэн талаар “Reuters” эх сурвалжаас иш татан нийтэлсэн юм.

Тэгвэл ОХУ Украины халдлагуудын дараа бензиний экспортод тавьсан хоригоо энэ жилийг дуустал сунгажээ. Мөн дизель түлшний экспортод хэсэгчилсэн хориг энэ жилийн сүүл хүртэл тавихаа ОХУ-ын Шадар сайд Александр Новак пүрэв гарагт /2025.09.25/ мэдэгдсэн байна. Энэхүү хориг ОХУ-ын засгийн газрын гэрээтэй Монгол Улс гэх мэт орнуудад нөлөөлөхгүй.

Украины халдлагуудын улмаас нэгэн цагт ОХУ-ын газрын тос боловсруулах хүчин чадал 20 орчим хувиар буурсан тохиолдол бий. Аль хэдийн бензиний хомсдол үүсээд байсан нөхцөл байдалд эдгээр халдлага нөхцөл байдлыг илүү дордуулсан байна. Новак хэлэхдээ газрын тосны бүтээгдэхүүний багахан дутагдал үүссэн ч үүнийг нөхөхийн тулд улсын нөөцөөс ашиглаж байгаа гэжээ.

Известия сонин энэ долоо хоногт мэдээлэхдээ Лукойл компани Москва дахь зарим шатахуун түгээх станцуудад сав дотор бензин зарахыг хориглосон хэмээсэн юм. ОХУ-ын хяналтад байгаа Крымийн хойгийн тэргүүн Сергей Аксенов хэлэхдээ шатахууны нийлүүлэлт тасалдсан нь зарим газрын тос боловсруулах үйлдвэрийг хаасантай холбоотой гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button