Анх удаа зохион байгуулсан Ерөнхий сайдын асуулгын цаг улстөржилтгүй дууслаа

УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайдын асуулгын цаг шинэ дэгээр, анх удаа зохион байгуулагдлаа.
Дэгийн тухай хуулиар, Ерөнхий сайдаас:
- Цөөнхийн бүлэг 75 минут
- Олонхын бүлэг 15 минут
- Цөөнхийн гишүүд 30 минут асуулт асуусан.
Цөөнхийн бүлэг бол АН бөгөөд 37.5 минутад нь бүлгийн дарга Ерөнхий сайдтай асуулт хариулт 2 минутаар мэтгэлцсэн. Дараа нь АН-ын бусад гишүүд үлдсэн 37.5 минутад мэтгэлцэж, асуулт асуусан.
Улмаар олонхын бүлэг болох МАН-ын гишүүд 15 минутдаа амжаагүй бол цөөнхийн (ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл) гишүүдээс ганц П.Ганзориг нэрээ өгч, гурван асуултад хариулт авч чадлаа.
Хуралдааныг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрөө удирдсан. Маргааш болох МАН-ын Бага хурлыг угтаад идэвхэжсэн улс төр бүхий өдрүүдэд чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа удирдаж байгаа юм.
Өчигдөрхөн хатуу үг шидээд авсан Ерөнхий сайд нь асуулгын цагт оролцсон ч дэгийн хуулиа баримталж, ямар нэг маргаашийн талаарх улстөржилтгүйгээр явагдаж дууслаа.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud