Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | Хоёр дахь шатны санал хураалтаар Д.Амарбаясгалан МАН-ын даргаар сонгогдлоо

Eguur News хамгийн их анхаарал татаад байгаа МАН-ын Бага хурлын үйл явцын талаарх мэдээллийг нэг дороос хүлээн авах боломжийг бүрдүүлж байна.

Өнөөдөр /2025.09.28/ Бага хурлын зарим гишүүнийг хасах, нэмэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн намын даргыг сонгох, эсвэл Их хурал товлон зарлаж сонгох эсэх дээр шийдвэр гарах хүлээлттэй байгаа юм.


НЭМЭЛТ: 2025.09.28-ний 08.30 цаг

2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн МАН-ын VIII Бага хуралдаанд 321 гишүүн оролцож, Д.Амарбаясгалан 275 хүний санал буюу нийт хуралдаанд оролцогчдын 85.6 хувийн саналыг авч МАН-ын даргаар сонгогдлоо.

Эхний санал хураалтаар Д.Амарбаясгалан 58, Г.Занданшатар 42 хувийн санал авч, хэн нь ч намын дарга болох болзол хангаагүй. Нэр дэвшигчдийн авсан санал гуравны хоёрт хүрэхгүй бол хамгийн олон санал авсан хүний нэрийг хоёр дахь шатны санал хураалтад оруулахаар тогтсон аж.

Энэ дагуу хоёр дахь шатны санал хураалт зөвхөн Д.Амарбаясгалан дээр явагдаж, 2025.09.28-ний өглөөний 07.40 цагт дууссан аж.


НЭМЭЛТ: 04.53 цаг

-Намын дарга сонгогдоогүй учир дүрмийн маргаан дэгдэж, 28-ны өдөр УЗ, Бага хурал дахин хуралдах нөхцөл үүслээ-

Ерөнхий сайд Г.Занданшатарын хүсэлтээр саналыг дахин тоолж байна. Тэгсэн ч хоёр нэр дэвшигчийн аль нэг гуравны хоёрын босгыг давахгүй нь ойлгомжтой болсон юм.

УИХ-ын гишүүн Б.Заяабал ийм нөхцөл үүсвэл дахин санал хураалт явуулах журам баталсан гэж хэлсэн. Одоо энэ журмыг хэрэглэх эсэх дээр ямар ч тодорхой мэдээлэлгүй байгаа юм.

Харин ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гарч ирж мэдээлэл өгөхдөө "Тийм журам байхгүй, намын дүрэм л гэж бий. Үүнд, намын дарга өргөдлөө өгсөн буюу намын даргын орон гарсан нөхцөлд асуудлыг Бага хурлаар шийднэ гэсэн байгаа. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ дарга өргөдлөө өгөөгүй явж байна. Тэгэхээр дүрмийн маргаан үүсээд байна л даа. Иймд маргааш Удирдах зөвлөл дахин хуралдах байх. Хоёр нэр дэвшигчийн хэн нь ч гуравны хоёрын босгоо давсангүй" гэлээ.

УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг өдөр ярилцлага өгөхдөө, Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгсөн гэгдсэн ч хуралдаан даргалагч Ж.Бат-Эрдэнэ уншиж танилцуулахаас татгалзсан гэдгийг хэлсэн. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ намын даргаас албан ёсоор буусан процесс явагдахаас өмнө шинэ даргын сонгууль явуулчих вий гэж болгоомжилж буйгаа тэр өгүүлсэн юм.

Ямартай ч өнөөдрийн хувьд үүрийн 05.00 цаг хүртэл хуралдаад МАН шинэ даргаа Бага хурлаар сонгож чадсангүй. Өнөөдөр баталсан журам, Л.Оюун-Эрдэнэ яг намын даргын албан тушаалаа хүлээлгэн өгсөн эсэх зэрэг нөхцөлд үндэслэж есдүгээр сарын 28-ны өдөр үйл явц үргэлжлэх нь.


НЭМЭЛТ: 04.19 цаг

Санал хураалтыг тоолж дуусжээ.

Үүгээр хоёр нэр дэвшигчийн хэн нь ч хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналыг аваагүй байна. Зарим хэвлэлд мэдээлснээр, Д.Амарбаясгалан 58, Г.Занданшатар 42 хувийн санал авчээ.

Ийнхүү хэн ч намын дарга болох болзол хангасангүй.

Гэхдээ өнөөдөр хэрэв ийм нөхцөл үүсвэл, илүү санал авсан нэр дэвшигч дээр дахин санал хураалт явуулж, гуравны хоёр санал авах эсэхийг бататгах журам санаачлан баталсан байгаа юм.

Иймд одоо дахин санал хураалт явуулах нь. Энэ талаар албаны хүмүүс 04.20 цагт ямар ч мэдээлэл өгөөгүй байна.


НЭМЭЛТ: 02.58 цаг

Санал хураалт үргэлжилж байна

МАН-ын Бага хурлын гишүүд саналаа нууцаар, цаасаар өгсөөр байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Заяабал мэдээлэл өгөхдөө "Эхний санал хураалтын дүнгээр хэн нэгэн гуравны хоёрын санал аваагүй бол дахиж санал хураах журам танилцууллаа. Тэр журам нь батлагдсан. Саналыг нууцаар, хайрцагт хийж байна. Тооллогын комиссыг Ж.Алдаржавхлан гишүүн ахалж байгаа" гэж ярилаа.

Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын аль нэг нь гуравны хоёрын санал аваагүй бол, аль олон санал авсан дээр нь дахин санал хураалт явуулж, гуравны хоёр хүрэх үгүйг нягтлахаар болжээ.


НЭМЭЛТ: 00.55 цаг

Санал хураалт эхлэхэд бэлэн боллоо

МАН-ын Бага хурлын 38 гишүүн тус бүр 3 минутаар үг хэлж дууслаа. Үг хэлсэн гишүүдийн дотор Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ багтсан.

Ингээд МАН-ын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хэнийг сонгох дээр санал хураалт явуулахаар бэлтгэж эхэллээ.

Хуралдаанд оролцож буй гишүүдийн гуравны хоёрын саналыг авч чадсан нэр дэвшигч МАН-ын даргаар сонгогдоно.


НЭМЭЛТ: 22.37 цаг

МАН-ын Бага хурал завсарлаж дууслаа.

Завсарлагааны өмнө МАН-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нараас асуулт асууж, хариулт авч дууссан.

Харин одоо Бага хурлын гишүүд уг асуудалтай холбогдуулан үг хэлнэ. Үг хэлэхээр нэрээ өгсөн гишүүдийн дотор Ерөнхий сайд асан, МАН-ын даргын албан тушаалаа хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдээд буй Л.Оюун-Эрдэнэ багтсан аж.

Улмаар үүний дараа санал хураалт эхэлнэ.


НЭМЭЛТ: 21.28 цаг

Асуулт, хариулт дууслаа

МАН-ын Бага хурал 30 минутын хугацаатай завсарлага авлаа.

Үүний өмнө МАН-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нараас Бага хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа.

"Хоёр нэр дэвшигчид ижил тэнцүү хариулт өгч байна, хэн нэг нь илүү гэх зүйл ажиглагдсангүй" гэдгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хурлаас гарч ирээд сэтгүүлчдэд тодруулга өгөхдөө хэлсэн.

Завсарлагаа дууссаны дараа Бага хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлнэ.

Ингээд санал хураалт болох юм.


НЭМЭЛТ: 20.26 цаг

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын нэг 280-аас доошгүй санал авч байж ялалт байгуулна

МАН-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын асуултад хариулах цаг үргэлжилж байна.

Одоо Бага хурлын 12 гишүүн тэднээс асуулт асуух үлдээд байгаа юм. Үүний гишүүд дараа үг, санал хэлнэ.

Улмаар санал хураалт явуулах ба МАН-ын үндсэн дүрмийн 20.3.7-д "Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох" гэж заасан.

Одоогийн байдлаар Бага хурлын 421 гишүүн хуралдаанд оролцож байгаа аж. Тэгэхээр үүний гуравны хоёр 280 гаруй санал юм. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын аль нэг заавал 280-аас доошгүй санал авч байж ялалт байгуулна.

Хэн нь ч энэ босгыг давахгүй бол Их хурлаар намын даргаа сонгохоос аргагүйд хүрэх юм.


НЭМЭЛТ: 18.30 цаг

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар мэтгэлцэж эхэллээ

Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан хэлэлцэх асуудлын дарааллын дагуу үргэлжилж байна.

Монгол Ардын намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшихээ илэрхийлж, тус бүртээ мөрийн хөтөлбөрөө Бага хурлын гишүүдэд танилцууллаа.

Улмаар нэр дэвшигчид бодлогын мэтгэлцээнийг өрнүүлж, гишүүдийн асуултад хариулж байна.

Нийт 30 орчим гишүүн асуулт асуухаар нэрээ өгчээ. Асуултад мэтгэлцэн хариулж дууссаны дараа Бага хурлын гишүүд үг, санал хэлэх аж.

Ингээд санал хураана.

Нийт гишүүдийн гуравны хоёрын саналыг авч чадахгүй бол хэн нь ч МАН-ын дарга болохгүй.


НЭМЭЛТ: 17.00 цаг

Ерөнхий сайд Г.Занданшатар нэр дэвшинэ гэдгээ илэрхийллээ

Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны эхэнд Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлөх, нөхөн томилох гэсэн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Бага хурлын 49 гишүүнийг чөлөөлж, 49 хүнийг шинээр сонгон батламжиллаа. Үүнд, УИХ-д шинээр сонгогдсон гишүүд, аймгийн намын хорооны дарга зэрэг гишүүд, албан тушаалтнууд багтаж байна.

Бага хуралд төлөөлөгчдийг шинээр сонгосон тухай тогтоолыг баталснаар, шинээр сонгогдсон Бага хурлын гишүүд VIII хуралдаанд саналын бүрэн эрхтэй оролцох боломж нь нээгдлээ.

Хэлэлцэх асуудлын дарааллаар Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгөхөө мэдэгдэж, Намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшинэ гэдгээ илэрхийлэв.

Өөрөөр хэлбэл заалнаас нэр дэвшигч гараагүй аж.


НЭМЭЛТ: 15.00 цаг

Бага хурлын хуралдааны үеэр шинэ 49 гишүүнийг сонгохоор санал хураалт явуулж, тооллого хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр "Төрийн жинхэнэ албанд томилогдсон ба бусад шалтгаанаар Бага хурлын 49 гишүүний орон гарсан байгаа. Үүнд шинэ гишүүдийг батламжлахаар санал хураалт явууллаа. Гишүүн нэг бүр дээр нууцаар санал хураасан. Одоо тоолж байна.

Ингэснээр Бага хурлын бүтэц, зохион байгуулалт тодорхой болно. Улмаар дараагийн асуудал буюу намын даргад нэр дэвшигчдийн талаар хэлэлцэнэ. Одоогоор намын даргад нэр дэвшинэ гэдгээ нийтэд илэрхийлсэн нэг хүн байна.

Одоогийн намын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд Бага хурлаар асуудлыг шийдэх хэрэгтэй, өнөөдөр өргөдлөө өгнө гэдгээ хэлсэн" гэлээ.


НЭМЭЛТ: 13.26 цаг

Бага хурлын гишүүнээс 49 гишүүн чөлөөлж, 48 гишүүн шинээр сонгохоор санал хурааж байна

Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.

Хуралдааны эхэнд Бага хурлын 49 гишүүнийг чөлөөлж, тодруулбал төрийн жинхэнэ албанд томилогдсон, өөрийн хүсэлтээр, бусад шалтгаанаар төлөөлөгчид бичгээр хүсэлт гаргасан байна.

Чөлөөлөгдөж буй Бага хурлын төлөөлөгчдийн оронд нийт 48 хүнийг шинээр сонгохоор санал хураалтыг эхлүүллээ.

Хуралд оролцож буй төлөөлөгчид саналаа өгч дууссаны дараа тооллогын комисс дүнг нэгтгэн танилцуулж Бага хурлын гишүүдийг сонгох тухай тогтоолыг батлах юм.


НЭМЭЛТ: 12.34 цаг

Бага хурал 80 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааныг Ж.Бат-Эрдэнэ даргалахаар боллоо

Хуралдаанд оролцох 428 төлөөлөгч байгаа бөгөөд 80 гаруй хувийн ирц бүрдэж ийнхүү хуралдааныг эхлүүлж буйгаа Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Тэрбээр эхлээд энэ удаагийн хуралдааны дарга, дэд дарга нарыг сонгов. Бага хурлын VIII хуралдааныг УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, дэд даргаар Бага хурлын гишүүн Д.Гангамөрөн нарыг удирдана.

Энэ удаагийн хуралдаанаар Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлөх, шинээр сонгох, ээлжит XXXI Их хурлын товыг тогтоох, төлөөлөгчдийг сонгох журам зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэдгийг хуралдаан даргалагч танилцууллаа.


НЭМЭЛТ: 12.19 цаг

Заалнаас Н.Учрал, Г.Дамдинням нар нэр дэвших хувилбар яригдаж байна

МАН-ын Бага хурал албан ёсоор хуралдаж эхэлсэн талаарх мэдээлэл ирээгүй байна. Гишүүд харин нэмэгдэж, хүрэлцэн ирсээр байгаа юм.

Олон нийтийн ойлгож байгаачлан, өнөөдөр МАН-ын даргад Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын хэн нь сонгогдохыг шийдэх магадлал өндөр. Гэхдээ зарим гишүүд намын даргыг өнөөдөр биш, Их хурлаар сонгох ёстой гэдгийг ч хэлж байгаа юм.

Ямартай ч Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нараас гадна заалнаас Шадар сайд Н.Учрал, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням нар нэрээ дэвшүүлж, өрсөлдөхөөр болсон гэх мэдээлэл яригдаж байгаа юм.

Тэд энэ тал дээр ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

Ташрамд, намын даргын асуудлаас өмнө эхэлж Бага хурлын шинэ гишүүдийг батламжилна.

шууд

МАН-ын Бага хурал: Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар дээр заалнаас Н.Учрал, Г.Дамдинням нар нэрээ дэвшүүлнэ гэх хувилбар яригдаж байна Байршил: Тусгаар тогтнолын ордон Шууд дамжуулалтыг: Зураглаач Б.Эрдэнэбаяр, сэтгүүлч О.Онон

Posted by Eguur News on Friday, September 26, 2025

ШУУД ДАМЖУУЛАЛТ БҮХИЙ БАЙР СУУРЬ:

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Засаг, төр барьж байгаа манай нам нээлттэй, дотоод ардчилалтай, мэтгэлцээнтэй байгаасай

шууд

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Засаг, төр барьж байгаа манай нам нээлттэй, дотоод ардчилалтай, мэтгэлцээнтэй байгаасай Байршил: Тусгаар тогтнолын ордон Шууд дамжуулалтыг: Зураглаач Б.Эрдэнэбаяр, сэтгүүлч О.Онон

Posted by Eguur News on Friday, September 26, 2025

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Хувийн ашиг сонирхлоо хойш тавьдаг хүнийг намын даргад дэмжих нь зөв

шууд

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Хувийн ашиг сонирхлоо хойш тавьдаг хүнийг намын даргад дэмжих нь зөв Байршил: Тусгаар тогтнолын ордон Шууд дамжуулалтыг: Зураглаач Б.Эрдэнэбаяр, сэтгүүлч О.Онон

Posted by Eguur News on Friday, September 26, 2025

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Удаан эрх барихаараа ийм болчихдог юм уу, их л хагарлаа. Намын даргын асуудлаа өнөөдөр шийдэхгүй бол 45 хоног сунжирч, хүндэрнэ

шууд

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Удаан эрх барихаараа ийм болчихдог юм уу, их л хагарлаа. Намын даргын асуудлаа өнөөдөр шийдэхгүй бол 45 хоног сунжирч, хүндэрнэ Байршил: Тусгаар тогтнолын ордон Шууд дамжуулалтыг: Зураглаач Б.Эрдэнэбаяр, сэтгүүлч О.Онон

Posted by Eguur News on Friday, September 26, 2025

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Бага хурал эмх замбараатай, дэг журамтай болдог. Микрофон хаах, үг хэлэхийг нь болиулах гэсэн асуудал гарч байгаагүй

шууд

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Бага хурал эмх замбараатай, дэг журамтай болдог. Микрофон хаах, үг хэлэхийг нь болиулах гэсэн асуудал гарч байгаагүй Байршил: Тусгаар тогтнолын ордон Шууд дамжуулалтыг: Зураглаач Б.Эрдэнэбаяр, сэтгүүлч О.Онон

Posted by Eguur News on Friday, September 26, 2025

НЭМЭЛТ: 12.01 цаг

Өнөөдөр эхлээд Д.Энхтүвшин, Г.Лувсанжамц нарын шинэ гишүүдийг Бага хурлын бүрэлдэхүүнд нэмнэ

Бага хуралд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Г.Лувсанжамц нар хүрэлцэн ирээд байгаа. Тэд Бага хурлын бүрэлдэхүүнд багтдаггүй, гишүүн нь биш.

Өнөөдөр тэдний хувьд Бага хурлын гишүүн болж, батламжлагдах юм байна.

2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн парламентад 25 шинэ гишүүн бий бөгөөд тэднийг өнөөдөр Бага хурлын гишүүнээр батламжлах аж. Мөн нэр бүхий аймаг, орон нутгийн МАН-ын хорооны дарга нар шинээр гишүүн болно.

Нийт 45 орчим орон тоонд шинэ бүтэц зохион байгуулалт хийгдэнэ гэдгийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хэлсэн юм.


ШУУД ДАМЖУУЛАЛТ БҮХИЙ БАЙР СУУРЬ:

Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар: Намын даргыг Бага хурлын гишүүдийн гуравны хоёрын саналаар сонгох дүрэм бий. Намын төлөөлийн төв байгууллага даргаа сонгож болох зохицуулалт ч хуульд бий. Өнөөдөр Бага хурлаар хоёр үндсэн асуудал шийдэгдэх байх. Нэгт, намын дарга. Хоёрт, удахгүй хуралдах намын Их хурлыг товыг зарлах. Намын УЗ-ийн хурлаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталж өгсөн. 20 хоногт намаа тараангаа алдлаа. Энэ бол эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал бий болгох эрсдэлтэй. Тиймээс хурдан асуудлаа шийдэх хэрэгтэй.

Хотын МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар: Би Д.Амарбаясгалан, Б.Энхбаяр нарын хэрүүлд хариулт өгөх боломжгүй, хар хүний өмнөөс шар хүн гэж

Хотын МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар: Би Д.Амарбаясгалан, Б.Энхбаяр нарын хэрүүлд хариулт өгөх боломжгүй, хар хүний өмнөөс шар хүн гэж Байршил: Тусгаар тогтнолын ордон Шууд дамжуулалтыг: зураглаач Б.Эрдэнэбаяр, сэтгүүлч О.Онон

Posted by Eguur News on Friday, September 26, 2025

УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва: Нэг талаас бузар булайгаа дэлгэлцэж байгаа нь сүүлийн 30 жилийн улс орны байдлыг илэрхийлж байна. Олигархи, нам дамжсан, үндэстэн дамнасан бүлэглэлүүдийн асуудлыг ил ярьж байж л хөгжинө

УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва: Нэг талаас бузар булайгаа дэлгэлцэж байгаа нь сүүлийн 30 жилийн улс орны байдлыг илэрхийлж байна. Олигархи, нам дамжсан, үндэстэн дамнасан бүлэглэлүүдийн асуудлыг ил ярьж байж л хөгжинө Байршил: Тусгаар тогтнолын ордон Шууд дамжуулалтыг зураглаач Б.Эрдэнэбаяр, сэтгүүлч О.Онон

Posted by Eguur News on Friday, September 26, 2025

НЭМЭЛТ: 10.30 цаг

Фото: Бага хурлын гишүүд хүрэлцэн ирж байна

МАН-ын Бага хурлын гишүүдээс өдгөө улс төрийн идэвхтэй ажиллаж байгаа болон олон жилийн туршлагатай дүрүүд зэрэгцэн хуралдаа ирж байгаа нь гэрэл зургийг дуранд.


ШУУД ДАМЖУУЛАЛТ БҮХИЙ БАЙР СУУРЬ:

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Эхэлж Бага хуралд гишүүн нэмэх, хасах асуудал яригдана. Дараа нь намын даргаа ярилцана даа. Энэ ондоо багтааж Их хурлыг зарлан товлох асуудал ч бас яригдах ёстой. МАН-ын эв нэгдэл нийт 300 мянган гишүүдийн түвшинд бий. Гагцхүү цөөн түвшний хүмүүсийн дунд байгаа нь хэнд ч ойлгомжтой байна.

шууд

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Эхэлж Бага хуралд гишүүн нэмэх, хасах асуудал яригдана. Дараа нь намын даргаа ярилцана даа. Энэ ондоо багтааж Их хурлыг зарлан товлох асуудал ч бас яригдах ёстой. МАН-ын эв нэгдэл нийт 300 мянган гишүүдийн түвшинд бий. Гагцхүү цөөн түвшний хүмүүсийн дунд байгаа нь хэнд ч ойлгомжтой байна Байршил: Тусгаар тогтнолын ордон Шууд дамжуулалтыг зураглаач Б.Эрдэнэбаяр, сэтгүүлч О.Онон

Posted by Eguur News on Friday, September 26, 2025

УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн: Бид чинь ард түмний өмнө үүрэг хүлээчихсэн хүмүүс. Үүнийгээ л бодолцох хэрэгтэй. Нэлээд ширүүн өрсөлдөөн болж байх шиг. Манай намын дүрмээр заавал Бага хурлаар дарга сонгоно гэсэн зүйл байхгүй. Ер нь эв эеэ хичээж, хүлээцтэй, ухаалгаар асуудлаа шийдчих болов уу гэж найдаж байна. Намын асуудлыг нам дотроо ярих ёстой. Төрийн ажил, намын ажлын аль аль нь ховоор явж болохгүй

шууд

УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн: Бид чинь ард түмний өмнө үүрэг хүлээчихсэн хүмүүс. Үүнийгээ л бодолцох хэрэгтэй. Нэлээд ширүүн өрсөлдөөн болж байх шиг. Манай намын дүрмээр заавал Бага хурлаар дарга сонгоно гэсэн зүйл байхгүй. Ер нь эв эеэ хичээж, хүлээцтэй, ухаалгаар асуудлаа шийдчих болов уу гэж найдаж байна. Намын асуудлыг нам дотроо ярих ёстой. Төрийн ажил, намын ажлын аль аль нь ховоор явж болохгүй Байршил: Тусгаар тогтнолын ордон Шууд дамжуулалтыг: зураглаач Б.Эрдэнэбаяр, сэтгүүлч О.Онон

Posted by Eguur News on Friday, September 26, 2025

ЭМДЕГ-ын дарга асан С.Энхболд: МАН бол эв нэгдлийг сахиж, баримталдаг. Энэ дагуу шийдвэрээ гаргах болов уу гэж хүлээж байна. Намын даргад өрсөлдөх хүмүүс танилцуулгаа хийнэ байх, үүгээр Бага хурлын гишүүд дүгнэлтээ хийнэ

шууд

ЭМДЕГ-ын дарга асан С.Энхболд: МАН бол эв нэгдлийг сахиж, баримталдаг. Энэ дагуу шийдвэрээ гаргах болов уу гэж хүлээж байна. Намын даргад өрсөлдөх хүмүүс танилцуулгаа хийнэ байх, үүгээр Бага хурлын гишүүд дүгнэлтээ хийнэ Байршил: Тусгаар тогтнолын ордон Шууд дамжуулалтыг зураглаач Б.Эрдэнэбаяр, сэтгүүлч О.Онон

Posted by Eguur News on Friday, September 26, 2025

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан: Улс орны эрх ашиг нэгдүгээрт, хоёрдугаарт намын эрх ашиг байх ёстой. Энэ зарчмаар шийдвэрүүд гарах байх. Одоо яг шинэ дарга сонгох асуудал Бага хурал дээр яригдах эсэх нь эцэслэгдээгүй байна. Бид одоо улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийг нэгдүгээрт тавьж, эв нэгдэлтэйгээр сонголт хиймээр байна

шууд

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан: Улс орны эрх ашиг нэгдүгээрт, хоёрдугаарт намын эрх ашиг байх ёстой. Энэ зарчмаар шийдвэрүүд гарах байх. Одоо яг шинэ дарга сонгох асуудал Бага хурал дээр яригдах эсэх нь эцэслэгдээгүй байна. Бид одоо улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийг нэгдүгээрт тавьж, эв нэгдэлтэйгээр сонголт хиймээр байна Байршил: Тусгаар тогтнолын ордон Шууд дамжуулалтыг зураглаач Б.Эрдэнэбаяр, сэтгүүлч О.Онон

Posted by Eguur News on Friday, September 26, 2025

УИХ-ын гишүүн асан Б.Бат-Эрдэнэ: Мөнгө шүтээнтэй, мөнгөний боол болсон хүмүүсээс салмаар байна. Энэ байдлаараа явбал болохгүй, цэвэрлэх хэрэгтэй. Ашиг завшаан хайгсад нь эр эм, хөгшин залуу, үеэр нь ялгадаг. Үе гэхээсээ шударга зарчимтай ажиллах хүнээ л тавих хэрэгтэй шүү дээ

шууд

УИХ-ын гишүүн асан Б.Бат-Эрдэнэ: Мөнгө шүтээнтэй, мөнгөний боол болсон хүмүүсээс салмаар байна. Энэ байдлаараа явбал болохгүй, цэвэрлэх хэрэгтэй. Ашиг завшаан хайгсад нь эр эм, хөгшин залуу, үеэр нь ялгадаг. Үе гэхээсээ шударга зарчимтай ажиллах хүнээ л тавих хэрэгтэй шүү дээ Байршил: Тусгаар тогтнолын ордон Шууд дамжуулалтыг зураглаач Б.Эрдэнэбаяр, сэтгүүлч О.Онон

Posted by Eguur News on Friday, September 26, 2025

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Манай нам хэн нэгний өмч биш. Хэн нэгний эрх ашиг биш зарчимд тулгуурлаж шийдвэр гаргах ёстой. Бага хурлаар яг ямар асуудал хэлэлцэхийг хараахан тодорхой болгож хэлээгүй байна

шууд

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Манай нам хэн нэгний өмч биш. Хэн нэгний эрх ашиг биш зарчимд тулгуурлаж шийдвэр гаргах ёстой. Бага хурлаар яг ямар асуудал хэлэлцэхийг хараахах тодорхой болгож хэлээгүй байна Байршил: Тусгаар тогтнолын ордон Шууд дамжуулалтыг: зураглаач Б.Эрдэнэбаяр, сэтгүүлч О.Онон

Posted by Eguur News on Friday, September 26, 2025

УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол: Намын дотоод ардчиллаар хэн олонхын санал авна, тэр хүн ялна. Ялсан нь хамтраад л ажиллахаас аргагүй. Намын боловсон хүчний бодлого дээр алдаа гарсан гэж боддог, үүнийг засах ёстой. Иймэрхүү зүйл өнөөдөр яригдах байх аа. Л.Оюун-Эрдэнэ бол намтайгаа тийм сайн ажиллаж чадаагүй

шууд

УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол: Намын дотоод ардчиллаар хэн олонхын санал авна, тэр хүн ялна. Ялсан нь хамтраад л ажиллахаас аргагүй. Намын боловсон хүчний бодлого дээр алдаа гарсан гэж боддог, үүнийг засах ёстой. Иймэрхүү зүйл өнөөдөр яригдах байх аа. Л.Оюун-Эрдэнэ бол намтайгаа тийм сайн ажиллаж чадаагүй Байршил: Тусгаар тогтнолын ордон Шууд дамжуулалтыг зураглаач Б.Эрдэнэбаяр, сэтгүүлч О.Онон

Posted by Eguur News on Friday, September 26, 2025

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Би Бага хурлын гишүүн болоогүй байгаа. Ажиглагч байдлаар оролцох хүмүүс 10.00 цагаас ирээрэй гэсэн. Мөрийн хөтөлбөрөөсөө буцдаг л намын дарга байж болохгүй. Л.Оюун-Эрдэнэд асар их боломж байсан, ашиглаж чадаагүй

шууд

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Би Бага хурлын гишүүн болоогүй байгаа. Ажиглагч байдлаар оролцох хүмүүс 10.00 цагаас ирээрэй гэсэн. Мөрийн хөтөлбөрөөсөө буцдаг л намын дарга байж болохгүй. Л.Оюун-Эрдэнэд асар их боломж байсан, ашиглаж чадаагүй Байршил: Тусгаар тогтнолын ордон, МАН-ын Бага хурал Шууд дамжуулалтыг зураглаач Б.Эрдэнэбаяр, сэтгүүлч О.Онон

Posted by Eguur News on Friday, September 26, 2025


ЭХЛЭЛ: 09.00 цаг

Шинэ даргаа сонгох МАН-ын Бага хурал өнөөдөр болно

Өнгөрсөн бямба гарагт /2025.09.20/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, даргаа сонгох Бага хурлаа товлосон. Бага хурал өнөөдөр /2025.09.27/ 10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд болно.

Хурлаар МАН-ын даргыг тодруулна. Эрх баригч нам болох МАН-ын долоодугаар бага хурал зургаадугаар сарын 9-нд болж, Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшлүүлснийг дэмжсэн шийдвэр гаргасан. Үүнээс хойш яригдсан тус намын даргын асуудал өнөөдөр шийдвэрлэгдэнэ. Харин энэ удаад тус намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшиж байна.

Уг нь МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт, Бага биш Их хурлаараа даргаа сонгоно гэж тохирсон ч, өөрчлөгдөж өнөөдөр болох Бага хурлаар даргаа тодруулж, Их хурлаараа батламжлахаар болсон.

Учир нь тус намын Их хурал дөрвөн жилд нэг удаа болдог. Ингэхдээ 45-аас доошгүй хоногийн өмнө зарлагдах ёстой. Энэ хугацаагаараа бол арваннэгдүгээр сарын 10-н орчимд Их хурал нь товлогдохоор байгаа. Даргаа батламжлаад УДШ-д хүргүүллээ гэхэд шүүх түүнийг нь хэлэлцэх 30 хоногийн хугацаа арванхоёрдугаар сарын 10-нд хүрнэ. Гэтэл намууд даргаа бүртгүүлсэн байх цаад хугацаа 2025.12.31 юм. Тэгэхээр батламжлахгүй байх эрсдэлтэй.

Тиймээс тус намын дүрмийн 20.3.7-д “Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгоно" гэж зааснаар МАН шинэ даргаа сонгох юм. Өөрөөр хэлбэл, Бага хурлын гишүүдийн гуравны хоёрынх нь саналыг авсан тохиолдолд заавал Их хурал зарлахгүйгээр намын даргаа сонгоно.

Харин Бага хурлын эхэнд дүрмийн дагуу хэлэлцэх асуудлынхаа дарааллыг гишүүдийнхээ саналаар батална. Ямартай ч,

  • МАН-ын Их хурлын товыг хэлэлцэж, зарлана
  • Бага хурлынхаа гишүүдийн бүрэлдэхүүнийг шинэчилнэ
  • Намынхаа даргаа тодруулна.

Энэ дагуу МАН-ын одоогийн дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгөхөө албан ёсоор мэдэгдэж, түүний оронд нэр дэвшигчид өрсөлдөн, санал хураалт явуулах процесс өрнөнө. Ингээд Д.Амарбаясгалан ч, Г.Занданшатар ч, заалнаас өөр нэр дэвшигч ч бай Бага хурлын 360 гаруй гишүүний 240 гаруйнх нь санал авах шаардлагатай. Тэгж байж Их хурлаараа батламжлагдана.

МАН-ын Их хурал намын Бага хурлыг 369 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар байгуулдаг. Харин Бага хурлын гишүүдийг сонгохдоо Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, аймаг, нийслэлийн намын хорооны дарга, орон тооны дэд даргаар сонгогдож томилогдсон гишүүдийг оролцуулан нэр дэвшүүлж саналыг нууцаар хураана. Бага хурлын гишүүдийн 30-аас доошгүй хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөллөөс бүрдэнэ хэмээн дүрмэндээ заасан байдаг аж.


ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ: Б.Эрдэнэбаяр, О.Онон
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: О.Улсболд
ВИДЕО: Э.Золбоо
РЕДАКЦЫН БУУЛГАЛТ: М.Тэнгис, П.Урнаа, Ц.Тамир

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ Ж.Бат-Эрдэнэ хура л дарга лах их дуртай, тэгээд дандаа холион бантан болгож хор гүйлгэнэ

Зочин
Зочин

Баахан луухан нар цуглаж хэн нь их хэмжээгээр Монгол улсаас нүүрс шааснаа ярилцах гэж бгаа юмуу

Зочин
Зочин

Сүнээгийн ну- а сах�##�т муур хур�##� удирдахаар хор гүйлгэж холион бантан хутгах нь ойлгомжтой боллоо

Зочин
Зочин

Намын асуудлаа цэгцэлж чадахгүй байгаа нөхөд улсын асууд�##� цэгцэллээ юу?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яг үнэн хэллээ дэ

Иргэн
Иргэн

Бага хур�##� гэдэгт нь ямар ч гишүүд байдгийн. Өөрсдийгөө лаг гээд бодчихсон боловсролтой гэх нэр зүүсэн хоосон амбицархаг хүмүүс цөөн байдаг байлгүй дээ.

Зочин
Зочин

govaltain horchid z##loo durakuud

Зочин
Зочин

ялзарсан МАН одоо тарах нь зөв. АН-ч тар. Ингээд гишүүнчлэлгүй нам шинээр байгуулж жинэхэн улс төрийн нам ажиллана. Одоогийн МАНАН бол хулгайчуудын бүлэглэл. Луйварчдын сүлжээ гэдэг нь баримтаар батлагдсан шд. Гэмт хэрэгтэнгүүд шорон луугаа яв.

Зочин
Зочин

Ээ хөөрхий энэ АН-н араас орлоо шүү

Зочин
Зочин

Монгол орныг 100жил удирдсан энэн нам ямар орон болгочоод байгаа билээ. Юун дарга сонгох, одоо нам тарах нь зөв

Зочинз
Зочинз

Ичиж үхмэээр пялдага бузрууд

Иргэн
Иргэн

60 чавганц ур�##�дахад нэг нь түрүүлдэг, 300 хулгайч ур�##�дахад бас нэг нь түрүүлдэг жамтай

Zelimir
Zelimir

Хуурамч хөрөнгө оруул�##�тын компанид намайг бүрмөсөн хулгайлсан аймшигтай туршлага надад тохиолдсон. Анхны жижиг хөрөнгө оруул�##�т маань төлж, итгэлийг минь төрүүлсэн. Дараа нь нэг ажилтан надтай WhatsApp-аар холбогдож дахин хөрөнгө оруулахыг дэмжсэн. Энэ удаад би амьдр�##�ынхаа хуримтл�##�аас асар их мөнгийг оруулсан. Би ашгаа авахыг оролдох хүртэл бүх зүйл зүгээр юм шиг санагдав - гэнэт миний данс идэвхгүй болсон. Би нөгөө ажилтантай холбоо барихад тэр намайг туслах ширээ рүү чиглүүлэв. Тэд хураамжийг нэхэсээр байгаад би төлсөн ч би мөнгөө авч чадаагүй. Энэ нь луйвар гэдгийг мэдээд би тусламж хүсч, мэргэжлийн нөхөн сэргээх баг болох Trustwavehackerstech-д хандсан. Тэд миний �##�дагдсан хөрөнгө оруул�##�тыг мөрдөж, амжилттай олж авсан. Би маш их т�##�архаж, ижил төстэй нөхцөл байд�##�д байгаа хүмүүст тэдний үйлчилгээг сан�##� болгож байна.
Имэйл: Trustwavehackerstech2 @ gmail com

Зочи
Зочи

Сая дарга тодорлоо.

Зочин
Зочин
Reply to  Зочи

Нүүрсчин даргатай боллоо доо ха ха

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Amer
Amer

Намайг 1,540,000 доллараар луйвардуулсан Би энэ орос з�##�уутай ярилцаж, би түүнд биткойноор мөнгө илгээж, бараг бүх зүйлээ �##�дсан. Гэхдээ дөнгөж эхэлж байсан ноён Деннис цаг тухайд нь хөндлөнгөөс оролцсоноор миний 1,540,000 долларын BTC-ийг буцааж авсан. Тэр хийдэг зүйлдээ үнэхээр сайн, би түүнийг хэд хэдэн найз нөхөд, хамтран ажиллагсаддаа сан�##� болгосон бөгөөд тэд бүгд сэтгэл ханг�##�уун үйлчлүүлэгч болсон. Тэр надад худ�##�дааны с�##�барт маш их тус�##�сан, та түүнд хүрч болно. Хакердах, мөнгө сэргээх нь тэр бол хамгийн шилдэг нь бөгөөд мөнгө олж авах, луйварчдыг илрүүлэхэд өөр өөр чадвартай. Би мөнгөө буцааж авсандаа баяртай, баяртай байна. Эдгээр нарийн төвөгтэй, махчин үйлдлүүдийн �##�ь нэгнийх нь луйврын хохирогч болоход ичмээр зүйл байхгүй. Мэдээлснээр та �##�дагдсан хөрөнгөө бүхэлд нь эсвэл заримыг нь нөхөж, луйварчид бусдыг онилохоос урьдчилан сэргийлэх боломжтой. Луйврын биткойны мөнгө, Луйврын мөнгө, Эрүүгийн бүртгэл, Биткойны олборлолтыг арилгах, арилгахын тулд тэдэнтэй Trustwavehackerstech2 @gmail.com хаягаар холбогдож, дараа нь надад баярл�##�аа.

Зочин
Зочин

ЗАНДКА ЭНХБАЯР НАР ГҮТГЭГЧ ГЭДЭГ НЬ ҮНЭН ЮМ БН. УЙВААГҮЙ ЮМ БЭ

Зочин
Зочин

Эгүүр сайн байна. Жинхэнэ мэдээллийн сайт юм байна.

Зочин
Зочин

MCS ийн т�##�ынхан болон МАНАН гийнхан бас их бна шүү

МАН гишүүн
МАН гишүүн

Амарбаясг�##�ан нь олонхийн сан�##�ыг авчихсан байна ш дээ.Тэгээд одоо Яах гээд Гонжироод бгаа юм бол.З�##�уу үедээ Зайгаа тавиад л Өгчих.Буруу зөрүүг нь засаж хэлээд Хамтраад Яваач дээ

Зочин
Зочин

Өө хөөрхий 46 хүний сан�##� авсан юм байхдаа. Зө зө. Засаг огцорох нь дээ. Оюун-Эрдэнэ нь Энхболдыгоо Аб нь Занданшатар нарыгаа буулгаж чадлаа.

Зочин
Зочин

Ih hussen oorchlolt bolno gej udii hurtel demjsen bolovch tseveshsengui. Ard irgedee sonsdgui, ard irgedeesee "Tom" shuu gedgee haruulj bainaldaa. Gutarlaa. Dahij ene namd sanalaa ogohgui.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ireeduin taltsaj, zodoldoh niigem aisui, welcome to DanhS#aand

зочин
зочин

айн? юу вээ. энэ нам засрахгүй юм байна, хур�##�д сан�##� өгөхөөр ирж байгаа нь хүртэл иргэдийн амьдр�##�аас тасарсан хүмүүс байдгаг юм уу. нам, хувийн ашиг аа харж, иргэд сан�##�ыг бодохгүй шийдвэр болно гэдэг нь юутай ортой байж

Зочин
Зочин

Шударга ёс хаана бна вэ

Зочин
Зочин

"Нэр дэвшигчдийн авсан сан�##� гуравны хоёрт хүрэхгүй бол хамгийн олон сан�##� авсан хүний нэрийг хоёр дахь шатны сан�##� хура�##�тад оруулахаар тогтсон аж" гэнэдээ kkk. Ийм дүрэм байхуу.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button