Улс төрийн мэдээ

Үндсэн хуулийн цэцийн дээр тэнгэр биш УИХ гараад суучихлаа

Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л бий гэлцдэг. Улс төрөөс хараат гэж шүүмжилсээр ирсэн ч УИХ-ын гишүүдийн баталсан хууль өөрөө Үндсэн хуульд нийцэв үү гэж "шүүдэг" байгууллага бол энэ. Өөрөөр хэлбэл УИХ-ын хяналт гэсэн үг.

Гэхдээ сүүлийн үед Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргахад түүнийг УИХ хүлээн авахгүй тохиолдол гарах болоод байгаа.

Хамгийн сүүлд Хууль зүйн байнгын хороогоор Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Ингээд чуулган завсарласан хугацаанд огт хөндөлгүй явсаар, өчигдөр гэнэт оруулж ирээд шууд санал хураасан. Улмаар хүлээж авах боломжгүй хэмээн шийдэв.

Энэ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт байв. Энэ нь иргэн сонгууль өгөхдөө заавал мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг дугуйлах албагүй. Нэг л дэмждэг нэр дэвшигч байвал түүнийгээ дугуйлаад орхиж болно гэсэн агуулгатай.

Одоогийн хуулиар бол 3 мандаттай тойрогт 3 л хүн дугуйлахгүй бол саналын хуудас хүчингүй болдог. Атал сонгогч үүнд захирагдаж, тоо гүйцээх гэж дэмждэг дэмждэггүй хүнээ хүчээр дугуйлдаг. Үүнийг л болиулах гэсэн дүгнэлт атал УИХ хүлээж авсангүй ээ.

Түүний өмнө мөн л УИХ-ын сонгуулийн тухай хуульд холбогдох дүгнэлт орж ирсэн. Үүгээр бие даан нэр дэвшигчид нь нам, эвслээс нэр дэвшигчидтэй адил тооны гарын үсэг иргэдээс цуглуулдаг нь Үндсэн хуулийн зарчимд харшилж байна гэж дүгнэсэн байдаг. УИХ хүлээж аваагүй.

Мэргэжлийн хуульчдын хувьд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт өндөр түвшинд бичигддэг болсон талаар цохон тэмдэглэж байгаа. Харин УИХ хүлээж авахгүй гээд л түдгэлзчихдэг бол Цэцийн хэрэг байна уу. УИХ баталсан хуулиа хэнээр хянуулах юм, ер нь хяналт тавиулах юм уу гэсэн эргэлзээтэй асуулт үүсдэг.

Энэ талаарх асуудлыг ҮХЦ-ийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байдаг юм байна.

Тухайлбал, 30-р зүйлд:

1.Маргааныг дараахь үндэслэлээр хуралдаанд бэлтгэх шатнаас эхлэн дахин хянан шийдвэрлэнэ:

1/Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй;

2/урьд шийдвэрлэсэн маргааныг дахин хянан шийдвэрлэх талаар Цэцийн гишүүдийн олонхи санал гаргасан;

3/шинэ нөхцөл байдал илэрсэн.

2.Цэцийн дарга маргааныг дахин хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргана гэжээ.

Өөрөөр хэлбэл УИХ хүлээж аваагүй бол Үндсэн хуулийн цэц өөр бүрэлдэхүүнтэйгээр, дахин хуралдах хуультай аж. Ингээд хэрэв Цэцийн байр суурь өөрчлөгдөөгүй бол, энэ эцсийнх гэж хөлбөрөлтгүй хүлээн зөвшөөрөгдөх юм байна.

Тэгэхээр УИХ хүлээн аваагүй дээрх дүгнэлтүүдийг анхааралтай ажиглах шаардлага бий болж байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр УИХ хүлээн аваагүй тохиолдолд дахин өөрчлөгдөх үү. Ялангуяа ихээхэн сайн үндэслэл шаардлагатай бичигдсэн гэгдэж байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуульд холбогдох дүгнэлтүүд өөрчлөгдөх үү? Улстөрчдийн эрх ашиг, үзэмж, ашиг сонирхол илтэд нөлөөлж байгаа энэ сэдэв л Үндсэн хуулийн цэц хараат бусаар ажиллаж чаддаг эсэхийг магадлан нягталж өгөх болов уу.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

сайн байнуу нийтийн тээврийн газар шалгагч гэх орон тоотой 150гаруй хүн ажилдаг ажил үүргийн хувиар ажилын байрны тодорхойлолт нь карт даралтанд хяналт тавих карттай холбоотой зөрчил илрүүлэх жолооч нарт хяналт тавих зэрэг байдагч уг байгуулга нь улсынх боловч 8сарын17ос эхлэн ачаалал ихэссэн хөдөө орон нутгаас ирэх хүмүүсийн тоо ихэссэн тул 9сарын 20хүртэл амралтын өдөргүй бүтэн сар явсанч илүү цаг өгөөгүй нэг ажилтанд багаар бодход 64цагын илүү гарж байгаа мөн эдгээр ажилчид нь шалгагч бус карт цэнэглэх явуулын цэг болжихсон үндсэн ажилаа бараг хийдэггүй U-MONEY гэх картны компанитай гурвалсан гэрээ хийж карт цэнэглэдэг гэж хэлдэг ба тус компаниас сар бүр карт цэнэглэж өгсөний 300орчим сая төгрөг авдаг гэх мэдээлэл байдаг гэвч энэ мөнгө нь карт цэнэглэдэг явуулын цэг болох энэ шалгагч нарт очидгүй нэг ёсондоо 2хүний ажил хийж байгаач нөгөө байгуулгаас цалин өгөж байгаач тэрийг нь олгодгүй эдгээр хүмүүсийн цалин улсын сангаас олгогддог тэгэхлээр энэ 300орчим сая төгрөг хаашаа хэний халаасруу орж байгаа нь сонин мөн үйлдвэрчний эвлэл гэх байгуулга нь дан захиргааний ажилчид байдаг тул эдгээр хүмүүсийн төлөө хэнч үг хэлж дугардаггүй ажилчдын камераар хянадаг хүний эрхэнд халддаг ийм төрийн байгуулга байгаад харамсаж байна эдгээр асуудлын талаар судалж олон нийтэд дэлгэж өгнө үү

Zelimir
Zelimir

Хуурамч хөрөнгө оруулалтын компанид намайг бүрмөсөн хулгайлсан аймшигтай туршлага надад тохиолдсон. Анхны жижиг хөрөнгө оруулалт маань төлж, итгэлийг минь төрүүлсэн. Дараа нь нэг ажилтан надтай WhatsApp-аар холбогдож дахин хөрөнгө оруулахыг дэмжсэн. Энэ удаад би амьдралынхаа хуримтлалаас асар их мөнгийг оруулсан. Би ашгаа авахыг оролдох хүртэл бүх зүйл зүгээр юм шиг санагдав - гэнэт миний данс идэвхгүй болсон. Би нөгөө ажилтантай холбоо барихад тэр намайг туслах ширээ рүү чиглүүлэв. Тэд хураамжийг нэхэсээр байгаад би төлсөн ч би мөнгөө авч чадаагүй. Энэ нь луйвар гэдгийг мэдээд би тусламж хүсч, мэргэжлийн нөхөн сэргээх баг болох Trustwavehackerstech-д хандсан. Тэд миний алдагдсан хөрөнгө оруулалтыг мөрдөж, амжилттай олж авсан. Би маш их талархаж, ижил төстэй нөхцөл байдалд байгаа хүмүүст тэдний үйлчилгээг санал болгож байна.
Имэйл: Trustwavehackerstech2 @ gmail com

хуульч
хуульч

Сонгуулийн чөлөөт зарчмыг жинхэнэ утгаараа зөрчсөн заалт, шууд хүчингүй болгох ёстой. Урдах сонгуулийн хуулиуд дээр маш зөв зохицуулагдсан байсныг сүүлийн үед ийнхүү зөрчдөг болсон нь тун их сөрөг үр дагавартай зүйл.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Amer
Amer

Намайг 1,540,000 доллараар луйвардуулсан Би энэ орос залуутай ярилцаж, би түүнд биткойноор мөнгө илгээж, бараг бүх зүйлээ алдсан. Гэхдээ дөнгөж эхэлж байсан ноён Деннис цаг тухайд нь хөндлөнгөөс оролцсоноор миний 1,540,000 долларын BTC-ийг буцааж авсан. Тэр хийдэг зүйлдээ үнэхээр сайн, би түүнийг хэд хэдэн найз нөхөд, хамтран ажиллагсаддаа санал болгосон бөгөөд тэд бүгд сэтгэл хангалуун үйлчлүүлэгч болсон. Тэр надад худалдааны салбарт маш их тусалсан, та түүнд хүрч болно. Хакердах, мөнгө сэргээх нь тэр бол хамгийн шилдэг нь бөгөөд мөнгө олж авах, луйварчдыг илрүүлэхэд өөр өөр чадвартай. Би мөнгөө буцааж авсандаа баяртай, баяртай байна. Эдгээр нарийн төвөгтэй, махчин үйлдлүүдийн аль нэгнийх нь луйврын хохирогч болоход ичмээр зүйл байхгүй. Мэдээлснээр та алдагдсан хөрөнгөө бүхэлд нь эсвэл заримыг нь нөхөж, луйварчид бусдыг онилохоос урьдчилан сэргийлэх боломжтой. Луйврын биткойны мөнгө, Луйврын мөнгө, Эрүүгийн бүртгэл, Биткойны олборлолтыг арилгах, арилгахын тулд тэдэнтэй Trustwavehackerstech2 @gmail.com хаягаар холбогдож, дараа нь надад баярлалаа.

Оюунэрдэнэ
Оюунэрдэнэ

Одоо энэ үндсэн хуулийн цэцийн дээр зөвхөн хөх тэнгэр л байна гэсэн хоосон чанарын буруу номлолыг засах хэрэгтэй байна, Үндсэн хуулийн цэцийг “ард түмэн” иргэд бид өөрсдөө хянаж байх ёстой.
Энэ хяналтын тогтолцоо байхгүй учраас төрийн хулгай дээрэм гаарч,гэмт хэрэгтнүүд ард түмний толгой дээр гаран улс орныг сүйрүүлж байна.
Яаралтай Үндсэн хуулинд өөрчилөлт оруулж “Ард түмний хяналтын хороо” -г байгуулан бодит иргэний хяналтын тогтолцоогоор ил тод шударга хяналтаар төрөө удирдах цаг болсон

Зочин
Зочин

Тэр Цэц мэц, Их хурал мурлын чинь дээр Ухна шиг гарчихаад дэвцэж тоглоод бна ш дээ, таминь ээ !!!

Холбоотой мэдээ

Back to top button