"МАН-ын даргыг УДШ-д бүртгүүлэхэд асуудал гарахгүй"

Өчигдөр /2025.09.27/ 10.00 цагт эхэлсэн МАН-ын Бага хурал өнөөдөр /2025.09.28/ 08.00 цагт дууслаа. 20 гаруй цаг хуралдаж шийдвэрээ гаргалаа.
Хуралдааныг даргалж ажилласан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, "МАН-ын Бага хурлын гишүүдийг чөлөөлөх, нөхөн сонгох асуудлыг хэлэлцлээ. МАН-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн. МАН-ын Их хурлыг томилж, түүнд оролцох гишүүдийг сонгох журмыг хэлэлцлээ. 49 гишүүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн. Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар өрсөлдөж, нийт гишүүдийн 85.7 хувийн саналаар сонгогдон батлагдлаа. Тооллогын комиссын дүрэм, журмын дагуу явагдсан учир УДШ-д бүртгэх асуудал дээр маргаан гарахгүй. 2025 оны арваннэгдүгээр сарын 15-16-ны өдөр Их хурлаа хуралдуулах товыг зарлалаа. Нийт 2255 гишүүнийг оролцуулахаар болсон." хэмээсэн юм.
Тооллогын комиссыг даргалж ажилласан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, "МАН-ын дүрмийн 20.3.7-д Их хурлын чөлөөт цагт намын даргын орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн 3/2-ын саналаар сонгоно гэсэн байдаг. Хэдэн үе шаттайгаар хэрхэн зохион байгуулах нь тооллогын комиссын мэдэх асуудал. Санал 3/2-тоо хүрсэн байх ёстой" хэмээлээ.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, "МАН-ын Бага хурал 24 гаруй цаг хуралдаж өндөрлөлөө. Тооллогын комисс 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллсан. Саналыг нууцаар хураах зарчим баримталсан. Ирцийг шинэчлэн батлахад 321 гишүүн бүртгэгдсэн. 321 гишүүн санал хураалтад оролцож, 46 хуудас хүчингүйд тооцогдож 275 гишүүний саналаар Д.Амарбаясгалан намын даргаар сонгогдлоо. Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар бүртгүүлэх өргөдлийг 60 хоногийн дотор УДШ-д хүргүүлж 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Өмнөх дарга Л.Оюун-Эрдэнэ шинээр сонгогдсон дарга Д.Амарбаясгаланг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх өргөдлийг хүргүүлнэ. Улмаар дээд шүүх 30 хоногийн дотор өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэх буюу нийт 90 хоногийн дотор асуудал эцэслэгдэх юм. Л.Оюун-Эрдэнэ дарга өргөдлөө өгсөн. Чөлөөлөх тухай тогтоолыг уншиж танилцуулсан. Бага хурлын 100 хувийн саналаар батлагдсан" гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Kkk chi mwddeg yumu ene nuhur er n ih no toi
Ард түмээн Женько ялж. Путин ялж. Оросын ард түмэн ялсангүй. Бас монголчууд буцаад марш.:
Амарбаясгалан Женко, Оюунэрдэнэ 3 мөнгөөр худалдаад авчихлаа