УЛС ТӨРУлс төрийн мэдээ
УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана

Өнөөдөр УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ажлын хэсэг байнгын хороод хуралдана.
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар”
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагт Их эзэн Чингис хаан танхимд болно.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо: Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Эдийн засгийн байнгын хороо: Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа Орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хяналт шалгалтын ажлын хэсгийн хуралдаан
Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Мөн Төсвийн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар товложээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.