"Бага хурлын зарим гишүүдийг Б.Жавхлан сайд өрөөнөөс гаргахгүй хорьсон нь үнэн шүү дээ"
Өнгөрөгч бямба МАН-ын Бага хурал болж өндөрлөлөө. Хуралдаан 24 цаг гаруй үргэлжилж, олон ч асуудал өрнөж дуусав.
Жишээ нь, хоёр дахь санал хураалтын үеэр Эрдэнэт, Баянхонгор, Дархан, Баянзүрх зэрэг Бага хурлын гишүүдийг өрөөнд цоожилж, оролцуулаагүй гэдэг асуудал гарсан юм.
Маргааш нь буюу ням гарагт зарим Бага хурлын гишүүд энэхүү мэдээллийг үгүйсгэсэн агуулгаар бичиж, тараасан.
Гэтэл УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Бага хурлын гишүүдийг өрөөнд хорьж, санал хураалт өгүүлээгүй болохыг баталлаа.
Тэрбээр, "Зарим нэг аймгийн Бага хурлын гишүүдийг өрөөнд хорьчхоод гаргахгүй байсан нь үнэн шүү дээ. Дархан, Орхон, Баянзүрх дүүргийнхнийг аваад явчихсан байна лээ. Манай намын байрны 702 тоот буюу Нарийн бичгийн дарга Алтайн өрөөнд бүгдийг нь хорьчхоод гаргахгүй л байсан шүү дээ. Бид нар хэд хэдээрээ очсон. Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, О.Саранчулуун, Өлзий гэхчлэн олон хүн очиж саналаа өгөхийг шаардсан. Б.Жавхлан сайд л гаргахгүй байна лээ. Би харсан. Тэд жаахан хүүхдүүд биш. Эрхзүйн чадвартай Монгол Улсын иргэд. Сүүлийн санал хураалтад зааланд 320 гаруй Бага хурлын гишүүд сууж байсан" хэмээсэн юм.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шившиг цаашаа оркууд ш дээ, нээрээ яаж яваад ийм пязнуудыг оройдаа залчихваа
Манай нам одоо шинэчлэгдэх л хэрэгтэй бна даа.Хуучуул зүгээр сайхан Зүлгэн дээр гэрээ бариад ач зээгээ эрхлүүлмэн шиг Амармаар бна.Түгжил Сайд нарыг Намаасаа хөөх хэрэгтэй дээ.Түгжилүүд залуужижх тусам Намд маш Хортой.Дөраагийн засгийн газарт Түгжилүүд орохыг Хориглохын хамт 2028 онд Нэр джвшүүлэхгүй бх талаар Дүрэмдээ Нэмэлт өөрчлөлт оруулаад удахгүй болох Их хурлаараа албхжуулаарай.Түгжилдэх дээд шатнаасаа Аймаг,Сумын бүх сонгуулийн Үр Дүнг болон Намын нэгдмэл байдал,бодлого бүхий л зүйлдУИХ-ын гишүүд,Сайд нар үлгэрлэн бгаад Харамсалтай бна.Түгжилүүдэд намын Хяналтын хороо дүгнэлт гаргаад НАМ-аас Хөөх шаардлагатай.Бямбацогт,Батцэцэг,Учрал ,Жавхлан өөр хэн хэн байлаа бүгдийг нь намаас хөөж УИХ-с эргүүлэн ТАТ.Ингэж байж Нам цэвэршинэ
Өрөөнд түгжиж хорьсон гэдэг нь үнэн л юм байна. Хууль илэрхий зөрчсөн байна.
нарийн бичгийн дарга алтайтай нь цуг хөөх хэрэгтэй гутамшигтай юмаа
намынхаа бага хуралд саад учруулагч алтайг зайлуул
Энэ хаашаа хараад байгаа нь мэдэгдэхгүй долир сайд шиг юмнаасаа салаач.Намаасаа хөөгдөх болзлоо хангачихсан юм биш үү.
...өрөвдмөөр юм, хүн үэмших зүйл бичиж бай.....
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
IIM L BUZARUUD MONGOL ULSIIN TURIIN ERHIIG BARIJ BNA SHUU DEE MUU UHDELUUUD
Doliison xaralgan xar p###a Darxani!!!