Цөмийн хөтөлбөрийнх нь улмаас НҮБ Иранд хориг тавив

НҮБ Ираны цөмийн хөтөлбөрийнх нь улмаас тус улсад хориг тавьсан байна. Их Британи, Франц болон Германы хоригийг сэргээх арга хэмжээг эхлүүлжээ. Иран улс 2015 онд хийсэн цөмийн хөтөлбөрийн гэрээг зөрчсөн гэж тэдгээр улс үзэж байгаа юм. Техран өмнө нь мэдэгдэл хийхдээ хориг сэргээвэл хатуу арга хэмжээ авна гэж анхааруулсан билээ. Ираны хувьд цөмийн хөтөлбөр нь иргэний зориулалттай, атомын зэвсэгтэй болохоор зорьсон зүйл байхгүй хэмээж байгаа.
2015 оны гэрээг Иран, Их Британи, Герман, Франц, АНУ, ОХУ болон БНХАУ зурсан. Тус гэрээ нь Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх зорилготой байсан. Цөмийн хөтөлбөрийн гэрээ дуусгавар болсон нь Ойрх дорнод дахь нөхцөл байдлыг хурцатгах төлөвтэй.
Аюулгүйн Зөвлөл 2006-2010 онд баталсан хоригийг НҮБ сэргээсэн юм. Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр хоригийг сэргээхийг хойшлуулах хэд хэдэн оролдлого гаргасан ч бүтэлгүйтсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.