МАН бүлгээрээ ХОЁР хуваагдаж, Засгийн газраа НЭГДЭЖ байгуулах хувилбар

МАН Их хурлаа 2025.11.15-16-ны хооронд хийх тов тогтсон. Энэ нь одоогоос 45 хоногийн дараа гэсэн үг. Бага хурлаар МАН-ын дарга сонгосон нюансаа энэ хугацаанд хүчингүйд тооцуулж, Их хурлаар оруулах тактик дээр Г.Занданшатар ажиллах сонирхолтой. Харин Д.Амарбаясгалан үтэр түргэн МАН-ын даргаа албажуулах хүсэлтэйгээ сошиалаар дамжуулан илэрхийлцгээв.
АН-ын жишгээс харахад, 2025.08.31-ний өдөр даргаа сонгоод, үүнээс 18 хоногийн дараа УДШ-ээс О.Цогтгэрэлийг батламжилжээ. Шүүхийн процесс ажлын 13 хоногт багтсан байна.
Цагтаа АН-ынхан яаж хичээгээд ч Улсын дээд шүүх ямагт "Дотооддоо учраа олоод ирнэ үү" хэмээж хаалгаа хаасаар ирсэн. Хоёр парламент дамнасан энэ зовлонг АН-ын шинэ дарга яагаад тойров. Үүнийг "Ерөнхийлөгч зөвшөөрсөн" гэх дүрмийн бус тайлбараар ойлгуулж болно. Эл нюанс МАН-ын даргаар Д.Амарбаясгаланг бүртгэх процесс дээр ч үйлчлэх логиктой.
Ухаандаа Ерөнхийлөгч МАН-ын даргын асуудалд Г.Занданшатар талдаа байгаа бол Д.Амарбаясгаланг УДШ бүртгэх процесс удаашрах, улмаар Их хурлаараа дахин даргаа ярьж мэдэх. Харин Бага хурлын өмнө "Би НҮБ явлаа, та нар учраа олоод даргаа сонго" гэж Г.Занданшатарын тал дахь зогсолтоо Ерөнхийлөгч хумьчихсан нь үнэн бол бүртгэл хэвийн явагдах логиктой.
Гэхдээ УДШ дээр бүртгэл хурдан өрнөж, намын дарга солигдсоноор Засгийн газар нь шуудхан уначихгүй. Энэ бол цэвэр намын дотоод эвлэрэл ямар төвшинд өрнөхөөс хамаарах асуудал.
МАН-ын дүрмийн 24.3-т "УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ" гэж заасан.
Энэ дүрмээрээ 2016 онд УИХ-ын сонгуульд МАН ялалт байгуулахдаа М.Энхболд Ерөнхий сайд болох байв. Гэвчиг Ж.Эрдэнэбатад өгч, өөрөө УИХ-ын даргын суудлыг авч байв. Ж.Эрдэнэбатын Засгийн газар унасны дараа У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж, улмаар 2017 онд М.Энхболдоос намаа авч байв. Тэр Ерөнхийлөгч болсноор 2021 онд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудлаас МАН-ын даргын эрх ямбаа шилжүүлэн авсан түүхтэй.
Өөрөөр хэлбэл, 2017 ба 2021 онд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхий сайдын суудлаас МАН-ын даргын албан тушаалыг авсныг эргэн санаж болно. Харин энэ удаа Ерөнхий сайдын суудлаас Г.Занданшатар МАН-ын даргыг авч чадсангүй.
Тэгэхээр спикер нь намын даргаа хийж байсан 2016 оны жишгийг МАН 2025 онд давтах эсэх дээрээ л улс төрийн марафоноо явуулна гэсэн үг.
Г.Занданшатар Д.Амарбаясгаланд МАН-ы дэд дарга болох санал тавьсан. Үүнийгээ Х.Нямбаатарт ч тавьж, хоёр дэд даргатай байх хувилбар санал болгосон гэх. Гэсэн ч цагтаа хонь чонодоо тулж явсан Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан нар эвсэж, Ерөнхийлөгчид ээлжлэн орж хов зөөдөг гэх Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Б.Батцэцэг нарыг ялчихлаа. Ингэснээр Х.Нямбаатарын хотын даргын суудал хэвээр үлдэж, МАН-ын генсек Я.Содбаатар суудлаа өгөх нь тодорхой болов.
Сайн нь, Ерөнхийлөгчийн институц цаашдаа засаг төрөө айхтар унагаж тоглохгүй гэдэг нюанс ажиглагдаж эхэлсэн. У.Хүрэлсүх зогсохдоо зогсож чаддаг улс төрчийн шийдлээр саях өрсөлдөөнд бүлгийн даргаа алдсаны дараах ялагдлыг өөрөөрөө үүрэхийг хүссэнгүй.
Тэгэхээр Засгийн газраа унагах эсэхийг 1980, 1970 оныхны толхилцоон тохироонд хүрч чадах эсэхээс хамаарах чигтэй байна. Ухаандаа Г.Занданшатар өмнө нь мэдэгдсэнчлэн танхимын шийдлээр тоглоогүй нэрээр хэд хэдэн сайдаа явуулчхаж болно. Үүнд, Ж.Чинбүрэн, Б.Чойжилсүрэн, С.Амарсайхан зэргээр нэлээдийг нэрлэж болох юм. Магад аль ч талд хэзээд ч урвасаар яваа Н.Учралаа ч гаргачхаж мэдэх. Энэ орон зай дээр Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын хүмүүс ажиллаж чадахаар. Яг 32|33-ын бүлэг гэж хуваагдаад, хоёр талаасаа сайд нараа томилж байсан түүхээ давтах логик.
Нөгөө нь, талууд улайрч, тэмцлээ хурцатгаад, Засгийн газрын болоод УИХ-ын даргын суудлын эздийг өөрчлөх хувилбар. Энэ бүхэнд Л.Оюун-Эрдэнийн байр байдал дээгүүр эрэмбэлдэхгүй шиг бол Ерөнхийлөгч тайван байж, ил оролцоогоо хумихаар. МАН-ынхан одоо толхилцох тусмаа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах боломжоо алсруулна. Тэгэхээр энэ нь АН-д ихээхэн ашигтай тул бүр нэг айлын адармаатай хүүхэд шиг мэдэгдэл гаргаад, тэднийг түншиж үзэж байна.
Улс төр бужигнасан энэ өдрүүдийн сайн талууд нь МАН түүхэндээ байгаагүй дотоод ардчилалтай болж, АН сөрөг хүчнээ харуулж, Ерөнхийлөгч ил оролцоогоо хумьж эхэлсэн явдлууд байлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярлаад байгаарай. Алуурчин Хулгайч нартаа нэгдэнэ гэсэн ойлголт бхгүй шүү‼️‼️‼️
Адменир�##� компаний захир�##� Хасбаатарын биед задлан шинжилгээ хийгээгүй байхдаа чандарласан нь баримтаар ил болсон бна.
2025.02.13 ны өдөр нас барсан хүнийг 14 ны өдөр чандарласан байна. Ямар учир ш�##�тгаантай ганцхан өдрийн дотор чандарлав ⁉️⁉️⁉️
Муу ёр. Яах нь уу..Ар гэр нь өөрсдөө хүсэлтээ гаргаж чандарладаг юм..
Энэ 45 хоногийн хугацаанд Б.Энхбаярын гомдлыг АТГ шийдэх, АТГ-н т�##�аар хэлсэн Амарбаясг�##�ангийн мэдэгдлийг ш�##�гаж дуусгах хэрэгтэй дээ
Энэ хулгаач нарийг хурдан ш�##�гаж огцруулахгүй бол монгол шууд хужаагийн мэдэлд очлоо шүү монгол хүн бүр сэр бас тэмц
Амарбаясг�##�ан хужаад зарчихаад байна
Огцор
Горьд
Арай юу. Хулгайч луйварчид гэдэг нь илт тод болчихоод л байхад �##�бан туша�##� яриад байгааг юу гэхэв
Таср�##�тгүй засагласан МАН эцэстээ боловсрол, эрүүл мэндийн с�##�бар 2г нугаслаад дуусгачихлаа. Нэг хэсэгтээ л сэхэхээргүй болчихлоо.
Ард түмэн шударга үнэнийг харж бгаа. Үнэхээр нүүрсний хэрэгт холбоогүй бол зүгээр биз. Юундаа сандраад бдаг юм, холбоотой боо харин юун дарга шдэ
????????????????????????
Ерөнхийлөгч Занданшатар аа одоо онигоо болохоо боль гэсэн бна.
Тэээг МАН
al ch huvilbraar enkhbayar ungursun
AB HULGAIGAA NUUH GEED BNA UU DAA MONGOLCJUUDAA ERUUL UHAANAAR BOD 5 TOLOIN ORDNII 35 % HULGAI HIIH GEED BAIJ BAIGAAD B .ENHBAYAR OLOND GARFAJ BNA
AMAR BAYASGALSN GEDEG NOHOR MONGOL ARD TUMNII BODOH SETGEL 000000 BNA SHIU
MAN. AN ugaasaa NOO ! Bas HVN NO
нүүрс хулгайн асуудлыг шийдвэрлэж нэг т�##�д нь гаргах цаг болсон одоо тэгж яриад суугаад бахй цаг биш үнэн бол ялыг үүрүүл худ�##� бол нэр төрийг нь сэргээж өгөх ёстой ингэж л шударга ёс хэрэгжинэ шүү
ENE NEG SEG ZEM DEERH SHUVUU SHIG HUUHEN BAS MUNGUNII UNER AVCHIHAJ.CHINII TAAMAG GEJ YU BAIDIIN. HULGAITAI TEMTSEH TUHAI OGT HUNDUHGUI SANDAL SUUDAL HUVIARALCHIHJEE
Нүүрсчидийг �######�уул
Согтуу Занданшатар боливол таарна
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Huwaaj ideh huwilbar luu shiljlee gej.....
Мядагбадам ч харин овоо харизм үнэртүүлээд
байхаар шудрага т�##�даа хатагтай юм биш үү
Иш чааваас даа
Иш чааваас тулга тойрсон сэтгэхүйтэй, нэгдүгээр дамжааны оюутны мэдлэгтэй хүн иймэрхүү юм бичнэ дээ