УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгчийн хүргэн Д.Амарбаясгалангийн талд

Монгол Ардын намын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланг Удирдах зөвлөлийн ажлын албаныхан, дэргэдэх байгууллагын ажилтнуудыг Тусгаар тогтнолын ордонд өчигдөр /2025.09.29/ хүлээн авч уулзжээ.

Тэдэн дунд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүргэн Б.Пүрэвдагва зогссон нь цахим орчинд анхаарал татах асуудал болов. Түүний хувьд 2024 оноос МАН-ын СДМЗХ-ны ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байгаа. Энэ утгаараа намын байгуулалтын газрын даргын үүргээрээ намын даргаа хүлээн авч байна гэж ойлгогдоно.

Сунгаанаас өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын хэнийг нь дэмжих нь сонирхол татсан асуудал болоод байсан юм. Улмаар Бага хурал болохоос өмнө Д.Амарбаясгалан “Миний оролцоогүйгээр намын даргаа сонгоорой. Намаа битгий хагалан бутаргаарай” гэх НҮБ явахаас өмнөх захиасыг нь олон нийтэд ил хэлсэн билээ.

Энэ ч үнэн байж таарахаар. Ерөнхийлөгч намын даргын асуудалд огтоос оролцоогүй гэгдэж буй юм. Өмнө нь Г.Занданшатарыг Ерөнхий сайдын суудалд суулгахад үлэмж нөлөөлж, оролцсон. Энэ удаад тэгсэнгүй. Харин хүргэн нь намын залуучуудын байгууллагыг тэргүүлдэг гэдэг утгаараа Д.Амарбаясгалангийн талд байж ихээхэн дэмжжээ гэж харагдана.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАН чинь Хүрэлсүхийн хувийн компани юм уу? 1921 онд Хүрээнээс хөөгдсөн шулга амбан Сандогийн сүнс босож ирчихээд Монголчуудыг хужаагийн колони болгох ажил хийгээд байна гэж боддог шүү.

Зочин
Зочин

Хүүкийн хүргэн нь намын аппаратад, төрсөн дүү нь яөмны төрийн нарийн, их хурлын гишүүн. Ялгаа заагтай байхгүй бол бөөстбнө.

Сонирхогч
Сонирхогч

ХҮҮКИЙН ХҮРГЭН БАЙХАА БОЛИСОН

Зочин
Зочин

Хүүк шүдгүй арслан болсон

Зочин
Зочин
Reply to  Зочин

Шүдтэйгээр барахуу өвч зэвсэглэсэн арслан байна

Холбоотой мэдээ

Back to top button