ЭРҮҮЛ МЭНД

СЭМҮТ: Аутизм оношлох, үзлэг хийх цаг он дуустал дүүрч, эмч нар ачааллаа дийлэхгүй байна

СЭМҮТ-ийн аутизмын хүрээний эмгэгийг оношлох үзлэг хийх цаг энэ оныг дуустал дүүрчээ. Уг эмгэгийг оношлох аргыг тус төв таван сарын өмнө нэвтрүүлсэн ч мэргэжлийн эмчийн дутагдалд ороод байна. Тиймээс үзүүлэх хүмүүс 2-3 сар хүлээхээс өөр аргагүйд хүрчээ. Тодруулбал, аутизмын оношилгооны цаг 11 сарыг дуустал байхгүй. Мөн үзлэгийн цаг он дуустал дүүрчээ.

СЭМҮТ-ийн эмч нар өдөрт 24 хүн үзэх ёстой. Харин нэг эмч өдөрт 12-15 хүүхэд үзвэл тусламж үйлчилгээ чанартай, хүртээмжтэй хүрэх боломжтой гэж үздэг байна. Гэвч ачаалал ихсэж, зарим үед 50-60 хүн үзэж байгаа аж.

Аутизмын хүрээний эмгэг гэдэг нь тархины хөгжилтэй холбоотой эмгэг бөгөөд хүний нийгмийн харилцаа, харилцан ойлголцол, мөн давтагдмал зан үйл, сонирхол зэрэгт нөлөөлдөг хөгжлийн бэрхшээл юм.


Аутизмын гол шинжүүд:

Харилцааны бэрхшээл

  • Нүдээр харилцах нь бага
  • Хэлээр эсвэл дохио зангаагаар харилцахад хүндрэлтэй
  • Сэтгэл хөдлөлийг ойлгох, илэрхийлэх чадвар сул

Нийгмийн харилцаанд оролцох байдал

  • Найз нөхөдтэй болох, тоглох сонирхолгүй байх
  • Бусадтай хамт байх үедээ тухгүй мэдрэмж авах

Давтагдмал, тогтсон зан үйл

  • Нэг төрлийн тоглоом эсвэл үйлдлээ олон удаа давтах
  • Тогтсон дэг журам, цагийн хуваарьт хэт мэдрэг байх
  • Зарим зүйлд маш гүн сонирхолтой, авьяастай байх

Мэдрэхүйн мэдрэмжийн онцлог

Чанга уу чимээ, гэрэл, үнэр гэх мэтэд хэт мэдрэг эсвэл эсрэгээрээ хэт үл тоомсорлох байдал гаргах

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Emnelgiin ajilchidad tsalin nemehgui bol hen ch end ajillahgui

Зочин
Зочин
Reply to  Зочин

TSALINGAAS UUR YUM MEDEHGUI YU M#L SHAASS

Зочин
Зочин

Ene ch tur zasgiin dampuural bishuu huuhduud huleeltend shanalj baina

Зочин
Зочин

Яг ийм эмзэг асуудлыг орхиж сууж байдаг Эрүүл мэндийн яаманд итгэл �##�га

Зочин
Зочин

Emch tsuuhun gej yriad bh yum erh medeltnuud uursduu mungu tsavchaad yavj bdag

Зочин
Зочин

Turiin ajil gej yavj ugui nuguu l hooson show hiine

Зочин
Зочин

Хүүхдийнхээ төлөө хот хооронд явж үзүүлдэг эцэг эхийн зовлон үнэхээр ойлгодоггүй улс

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүүхэдтэй болохгүй бай тэгвэл!!!~

Зочин
Зочин

Tsag avah gj burtgeh ued n yamar ch hariu bhgui utas n duugarahgui

Зочин
Зочин

Baga nasnii huuhed 3 sar huleene gej yu gesen ug ve shal utgagui

Зочин
Зочин

Яагаад таван сарын өмнө нэвтрүүлсэн аргадаа хүний нөөц бэлдээгүй юм болоо

Зочин
Зочин

Emch nar chadsangaa hiij bgaa ch ded butets baihgui bol hooson ugee

Зочин
Зочин

Eruul mendiin said n m#l shig dald orson yum shig chimeegui

Зочин
Зочин

Ene uls oron huuhed emchlehgui yum bol yahaaraa tosov n tasrahgui bn aa

Зочин
Зочин

Huleeltiin uzlegiin daraah berhsheel huuhdiin irgediin amidralaar tolgolzono

Зочин
Зочин

Яг одоо аутизмтай хүүхэдтэй иргэдийн бухимд�##� дээд цэгтээ хүрсэн

Зочин
Зочин

Huuhedii nogoohon nas huleeltend unguruh gej uu

SMH
SMH

Iim uls oron shdee tanai ulas oron!

Зочин
Зочин

Аав ээжүүд сар сараар цагаа хүлээгээд хүүхэд нь улам дордвол хэн хариуцах юм

Зочин
Зочин
Reply to  Зочин

Аутизм гэж юуг яриад байгааг ойлгож байна уу

Зочин
Зочин

Эрүүл мэндийн с�##�барт бодлого гэж үнэхээр �##�га болсон байна

Холбоотой мэдээ

Back to top button