ЭРҮҮЛ МЭНД

Нярайн дусал цусаар 25-30 төрлийн эмгэг илрүүлдэг боллоо

НҮБ-ын Хүүхдийн Сангаас нярай хүүхдийн эрт илрүүлгийн “Тандем масс спектрометри” дэвшилтэт технологийн аппаратыг Монголд анх удаа оруулж ирж, ЭХЭМҮТ-д хүлээлгэн өглөө.

Монголд жил бүр 67,000 гаруй хүүхэд мэндэлдэг ч дэвшилтэт шинжилгээний багаж хэрэгслийн хүртээмж бага байдгаас олон мянган нярай эрсдэлд ордог. Сүүлийн 30 жилийн хугацаанд ойролцоогоор 900 хүүхэд оройтож оношлогдсоны улмаас урьдчилан сэргийлж болох насан туршийн хүндрэлд оржээ.

Тэгвэл “Тандем масс спектрометри” хэмээх технологи нь дөнгөж төрсөн хүүхдээс нэг дусал цус авч, 25–30 төрлийн бодисын солилцооны эмгэгийг илрүүлэх өндөр нарийвчлалтай юм. Эдгээр эмгэгүүдийг эрт илрүүлэн оношилсноор эмчилгээг  бүрэн хийж, хүүхдийг ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй болох, цаашлаад амь насаа алдахаас сэргийлэх боломжтой аж.

Тус төхөөрөмжийг худалдан авахад шаардлагатай 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн эрүүл мэнд, хөгжлийн элч Н.Цэлмүүний санаачилгаар зохион байгуулсан хандивын "Гала" арга хэмжээний үеэр босгожээ. Нийт 27 компаниас өргөсөн хандивын ачаар энэхүү эрт илрүүлгийн төхөөрөмжийг оруулж ирэх боломж бүрдсэн байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button