Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц дууслаа гэж мэдэгдсэнээс хойш 28 хоног өнгөрлөө

Эм ханган нийлүүлэгч байгууллагууд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлдэг. Гэтэл эрүүл мэндийн байгууллагууд эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөрөө гэрээт хугацаандаа барагдуулаагүйн улмаас он дамнасан авлага үүсэж, одоог хүртэл бүрэн төлөгдөөгүй байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор эмнэлгүүд, эмийн сангууд эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдолд ороод байна. Энэ хэвээр үргэлжилбэл он хүргэлгүй эрүүл мэндийн салбар "тэг зогсоно" гэдгийг албаныхан өнөөдөр ч анхааруулсаар.
Өөрөөр хэлбэл, эм эмнэлгийн хэрэгсэлгүйгээр эмч, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. Ингэснээр иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох хүртэл бодит эрсдэл тулжээ. Үүний үүтгэл шалтгаан эмнэлгүүд эм, эмнэлгийн хэрэгсэл авсан төлбөрөө төлөлгүй удаасантай холбоотой. Тиймээс эм ханган нийлүүлдэг 120 гаруй байгууллагын ажил зогсож, эмийн сангууд хаалгаа барихад хүрэв.
Уг асуудалтай холбоотойгоор Хууль зүйн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан ч хяналт шалгалтын ажиллагаа удааширчээ. Энэ нь үүсээд байгаа нөхцөл байдлыг дордуулж, хугацаа алдахад хүргээд байгаа юм байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлдэг байгууллагууд хоёр хүрэхгүй сарын нөөцтэй болсон гэдгээ мэдэгдсэнээс хойш 28 хоног өнгөрлөө.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙГЭМД ХАР МЭДЭЭ ЦАЦАЖ ИРГЭДИЙН БУХИМДЛЫГ ТӨРҮҮЛДЭГ ГҮЙ ЭЭ МӨН ГАЙХАЛТАЙ АЦНУУД ЮМАА ОДОО ҮҮНИЙ МАШ ТОМ ХОХИРОГЧ НЬ УЛНЫ МАНИУС ШҮҮ ДЭЭ.ЧИНБҮРЭНГЭЭС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРАА АВЧ АВАРЬЯА МӨНХСАЙХНЫ ҮЕД ИНГЭЖ ДОРОЙТООГҮЙ ЮМ ШҮҮ.ЧИНБҮРЭН БОЛ АРХИЧИНГААР ТӨСӨӨЛӨХӨД ДАРУУЛГАГҮЙ ЗАЛГИДАГ МӨН ГОЁ ГАР ЮМАА.