Улс төрийн мэдээ

Нам бус Ерөнхийлөгчийн байр суурь нэхэгдэх цагаар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Инстаграм” хуудастаа УИХ-ын чуулганы хуралдаанд сууж буй зураг сторидож, сошиалд “МАН-ын хагарлыг нэгтгэж өгөөрэй, Ерөнхийлөгч өө” гэцгээн давлагаалж эхэлжээ.

Төрийн тэргүүний хувьд хавар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцроход хүчтэй нөлөө үзүүлсэн. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тогтоолыг чуулганаар хэлэлцэж байхад орж ирээд, үг хэлчихээд, гишүүд шийдвэрээ гаргаагүй байхад “Харамсалтайгаар энэ Засгийн газар огцорлоо” гээд өнгөрсөн цаг дээр хэлчихсэн.

Аналистуудын хувьд маш нарийн анзаармаар үйл явц энэ болсон ч төдийлөн хэлэлцэгдээгүй юм.

Тэр үед төрийн тэргүүн асуудалд оролцсон учраас, өнөөдөр ч бас оролцох болов уу гэсэн хүлээлт үүсчихсэн байна. Яахын аргагүй эдгээр өдрүүдэд Ерөнхийлөгчийн байр суурь нэхэгдээд эхэлжээ.

Тэгвэл, Ерөнхийлөгч гэж яг хэн юм бэ?

Юуны өмнө Ерөнхийлөгч бол намаасаа татгалздаг. Нам бус хүн болж байгаад төрийн тэргүүний ажлаа хийдэг.

Учир нь эв нэгдлийн бэлгэ тэмдэг юм.

Тэр утгаар Монгол ардын нам бол одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн оролцох асуудал огт биш. Төрийн асуудал бол харин мөн.

МАН-ын даргын сонгуулиас хойш хоёр кандидат нь хоорондоо ил цагаан үзэлцэх боллоо. Нэг нь УИХ-ын дарга, нөгөө нь Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалын тэргүүн. Нэг ёсондоо ҮАБЗ-ийн хоёр гишүүн, төрийн гурван өндөрлөгийн хоёр нь хоорондоо маргана гэдэг төр тогтворгүй болохын эхлэл. Тогтворгүй ч болчихлоо, өнөөдөр 10.00 цагт эхлэх ёстой УИХ-ын чуулганы хуралдаан одоо хүртэл сураггүй байна. Өчигдөр Хууль зүйн байнгын хороо ирц нь хүрээгүйгээс хуралдаж чадсангүй. Лхагва гарагт Засгийн газар богино хугацаанд хуралдаад, Ж.Чинбүрэн сайд гарч ирж мэдээлэл хийхдээ ердөө томуугийн вакцинжуулалтын хамрагдалтын статистик хэлээд буув.

Энэ бүгдэд Ерөнхийлөгч бол эв нэгдлийг сахиулах, төрийн ажлыг тогтвортой үргэлжлүүлэх агуулгаар ажиллаж болно. Гэхдээ байр сууриа илэрхийлэх байдлаар. Харин хаврынх шиг УИХ-ын өмнөөс асуудлыг шийдэж болохгүй. Адилхан ард түмнээс сонгогддогийн хувьд төрийн тэргүүн эдгээр өдрүүдэд таг чиг байх нь бас утгагүй.

Нам бус гэдгээрээ харин ч хурдан эв нэгдлийн төлөө дуугарах нь зөв. Харин хөндлөнгөөс ажигласан байртай удах тусам л тэр МАН-ын дотоод асуудалд нөлөөтэй хэвээр байгаагаа бататган харуулна.

Нөгөө талаас МАН-ын даргын сонгуулийн үеэр НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган руу явахдаа бол Ерөнхийлөгч "Би оролцохгүй. Учир эвээ өөрсдөө олцгоо. Эвтэй бай" гэж хэлсэн талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэгэнтээ онцолчихсон.

Энд “Ерөнхийлөгчийн засаглал зөв” гэж бичих гэсэнгүй. “Ерөнхийлөгч намын, төрийн асуудлыг шийдэх цаг ирлээ” гэж ч хэлэхийг оролдсонгүй. Харин түүний байр суурь үгүйлэгдэж байгаа нь үнэн үү, үнэн.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

төрийн ажлыг гацаахгүй эвтэй бай л гэж хэлэх эрхтэй, оюун эрдэнийг унагадаг шиг оролцож болохгүй дээ

иргэн
иргэн

Хүрэлсүх эв нэгдлийг сахиулагч байх үүргээ нэгэнт хөсөрдүүлсэн. Ерөнхийлөгчийн суудлаас нь огцруулах л үлдсэн. Тэр нам намын дотоод асууд�##� руу хутг�##�дахдаа шүүхийг зэвсэг болгон ашиглаж Үндсэн хуулийг уландаа гишгэсэн.

Зочин
Зочин

Хүүк дахиж сонгогдох гээд л үзээд байна даа. Намын ажлаас холдож чадахгүй шун�##�таад чичрээд байхаа болх хэрэгтэй

Зочин
Зочин

ЭНЭ ОЛОН ЭРГҮҮ УХНА НАС НАСНЫ ҮНЭЭНҮҮД ХҮССЭНЭЭРЭЭ МӨӨРЧ БАЙНА ТАРААЯА ЛАЛАРУУДЫГ

Zochin
Zochin

Hagarsan shaazan ergej eveldeggui. Emterhii shaazand tsai uudaggui.

Зочин
Зочин

Тараагаад өөрөө �######�

Зочин
Зочин

ДАРААГЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ТАГНУУЛЧ ХУРЦ ИРЭХ НЬ ГАРЦААГҮЙ БОЛЛОО. .ХҮҮК ЕРӨНХИЙДӨӨ ЗАМ ТАЛБАЙГ НЬ ЦЭВЭРЛЭСХИЙГЭЭД Л БАЙГАА.

Зочин
Зочин

Удахгүй гарч ирж загнанаа ккк

Зочин
Зочин

Хүрэлсүх намаа байнга хуваадаг, үр дүнд нь eрөнхийлөгчийн сонгууль болгонд намаа ялагдуулж байсан

9999
9999

АБ ЭХ ОРНООС НЬ ХӨӨНӨ ГЭНЭ БАС БҮХ САЙДУУДЫГ НЬ НҮҮРСЧИД ГЭЭД ХӨӨХ БАЙХ ТЭЭ ЭНХБАЯР Д АРАЙХЭТИЙДСЭН ЭРХ МЭДЭЛ БИШ ҮҮ МОНГОЛ УЛС ЧИНЬ ЗАСАГ ТӨРТЭЙ ЖЛС МӨН ЮМ ҮҮ

9999
9999

ЭНХБАЯР БОЛ АЛБАН ТУШААЛ ХЭМЖЭЭЛЭШГҮЙ ИХ ЭРХ МЭДЛИЙГ Л ХҮССЭН БАНДИ БАЙНА ОВОГ ШУДАРГА ЦАРАЙТАЙ ГЭСЭН ЧИНЬ ХУДЛАА ЮМ БАЙНА

9999
9999

ПАРЛАМЕНТИЙН ХАА ДАРГЫГ ХӨӨНӨ ГЭЖ ХЭЛЖ БАЙГАА ХҮНИЙГ АНХНЫ УДАА ХАРЖ БАЙНА. ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР Л ХЭМЖЭЭЛЭШГҮЙ ЭРХ МЭДЭЛ ХҮССЭН УВАЙГГҮЙ ХҮНИЙ ҮГ. АРГАА БАРААД ДАРАНГУЙЛАЛ РУУ ХӨТЛӨХ ТЭНЭГ ҮЙЛДЭЛ. ЕК ИЙМ ҮЙЛДЛИЙГ ЗОГСООХ ЁСТОЙ

Холбоотой мэдээ

Back to top button