Агуулгын ялгаа: Нэг талаас Г.Занданшатарыг огцруулах, нөгөө талаас Д.Амарбаясгаланг өөрөө ажлаа өгөхийг шаардаж байна

Хоёр талд гарын үсэг цуглуулсан ойлгомжгүй үйл явдлыг албан мэдээ ба хуулийн заалт харвал бага зэрэг тодорч ирж байна.
Нэг талаас УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн бланк дээр “Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах” гэсэн тодорхой агуулгаарх бичиг үйлдэж, 50 гаруй гишүүн гарын үсэг зурснаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барьчихлаа.
Албан мэдээ нь ч гарлаа. Иймд уг бичгийн үндэслэл, шаардлага тодорхой болчихож байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын хэлснээр хамгийн сүүлийн байдлаар 50 гаруй гишүүн гарын үсэг зурсан.
Хуулийн заалтаар, УИХ-ын гишүүний дөрөвний нэгээс доошгүй гарын үсэг цуглаж байж энэ шаардлагыг хүргүүлнэ. Иймд багадаа 32 гишүүний босго тавигдана. Талууд гарын үсгийн тоог янз янзаар, баталгаагүй байдлаар мэдээлээд байгаа ч, П.Сайнзоригийнх багадаа 32-ыг давчихсан нь бол үүгээр ойлгогдох юм.
Нөгөө талаас УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн бланк дээр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд холбогдох бичиг явж байна.
Зарим сайд нарын хамт мэдээлэл хийх үеэрээ Д.Энхтүвшин “Энэ бол огцруулах бичиг биш. Харин өөрийн хүсэлтээр ажлаа өгч, шалгуул гэсэн шаардлага юм” гэж ялгаж салгаж тайлбарлаад байсан нь учиртай аж.
Яагаад гэвэл, УИХ-ын даргыг огцруулъя гэвэл хуульд “УИХ-ын гишүүдийн олонх санал гаргана” гэжээ. Олонх гэдгийг нарийн тодруулж өгөөгүй ч логикоор бол 63+ байж таарна. Тэгэхээр энэ саналыг тавихын тулд багадаа 63 гишүүн нэгдэх ёстой.
Хоёрт, “УИХ-ын даргыг огцруулах” гэдэг бичигт нэгдэх, “УИХ-ын даргыг өөрөө ажлаа өгөөд шалгуулахыг шаардах” гэдэг бичигт нэгдэх агуулгын хувьд эрс ялгаатай.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ч сая хэвлэлд тодруулга өгөхдөө "Бид ёс зүйн шаардлага тавьж байна. Болохгүй бол хуулийн хэлээр ярина" гэсэн нь дээрхийг бататгалаа.
Дараагийн зүйл: Ерөнхий сайдыг огцруулах шаардлагыг УИХ-д тавьснаас гурав хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэх хуультай. Тэгэхээр энэ асуудал баасан гарагт орж ирэх нь гарцаагүй.
Харин УИХ-ын даргыг огцруулах саналд ийм хуулийн хугацаа заагдаагүй. Олонх санал гаргавал Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дүгнэлт гарган, УИХ-ын чуулган руу оруулна л гэж бий.
Дээрээс нь Д.Энхтүвшингийн бичиг бол огцруулах биш өөрөө ажлаа өгөхийг шаардах агуулгатай. Тийм учраас П.Сайнзоригийнх шиг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад гардуулахгүй, албан ёсоор мэдээлэгдэхгүй байх магадлалтай.
Д.Энхтүвшин ч “Д.Амарбаясгаланд шаардлага тавьж байгаа учраас өөрт нь л бичгээ гардуулах байх даа” гэж бүдүүн тойм ярьсан нь бас үүгээр ойлгогдож байна.
Тэгэхээр нэг нэгнээ огцруулах бичиг үйлдэгдээгүй, Д.Энхтүвшин талынх бол ёс зүйн шаардлага маягийн агуулгатай байгаа учраас баасан гарагт түрүүлж Засгийн газрыг огцруулах асуудал яригдахаар аж. Харин асуудлыг хэлэлцэх үед нь гишүүд хэр хайрцаглагдан, бойкотлохоос их зүйл хамаарна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Odoo AB shuud tudgelzej, shalguulchihaad butsaad irvel ch ireeduin yurunhiilugch bolno doo.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хүрэлсүх л самарч байна