Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын элч асан: Путин Трампт худал хэлж, түүнийг сул дорой харагдуулсан

Украины хэлэлцээрийн асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай элч асан Курт Волкер “Euro News” агентлагт ярилцлага өгөхдөө Трампын тэвчээр алдагдаж байгаа гэжээ. Тэр хэлэхдээ Трамп Путинд тэвчээр алдаж байгаа учир Киев рүү Tomahawk пуужин илгээж магадгүй хэмээсэн байна. Tomahawk алсын тусгалтай пуужинг Украин руу илгээвэл Вашингтон, Москвагийн харилцаа нуран унана гэж Путин анхааруулсан байгаа.

Тэгвэл Волкер хэлэхдээ “Трамп бухимдаж байна. Путин Зеленскийтэй уулзаж, хэлэлцэнэ гэж түүнд хэлсэн. Цагаан ордонд Трамп Европын удирдагчидтай уулзаж байх үед Путин тэгж амласан. Гэхдээ Путин Трампт худал хэлсэн болохоор одоо тэр бухимдаж байгаа. Тэр Трампыг сул дорой харагдуулсан. Трамп сул харагдах дургүй. Ийм учраас Трампын хувьд энэ асуудал хувийн чанартай болсон” хэмээсэн юм.

Хэд хэдэн улс Путин, Зеленский хоёрын уулзалтыг зохион байгуулах санал тавьсан. Зарим орон бүр Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн ч гэсэн Зеленскийтэй уулзахаар бол Путинийг баривчлахгүй гэж амлалт өгсөн юм. Гэвч Кремль Путинийг Зеленскийтэй нүүр тулан уулзах боломжуудыг няцаасан билээ.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button