Хөрөнгө оруулагчид АНУ-ын эдийн засагт санаа зовниж, Wall Street рекорд хэмжээнээсээ буурлаа

АНУ-ын засгийн газар төсөвгүйн улмаас өнгөрсөн долоо хоногоос хойш үйл ажиллагаа нь зогссон. Үүнтэй холбогдуулан тус улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд нийтлэгдэх ёстой өдрөөсөө хоцроод байгаа юм. Эдийн засаг нь ямаршуу үзүүлэлттэйг харж чадахгүй тул хөрөнгө оруулагчид хоёрдогч үзүүлэлтүүдийг харж эхэлжээ.
Засгийн газрын үйл ажиллагаа зогссон тул хөрөнгө оруулагчид АНУ-ын эдийн засагт санаа зовних байгаа юм. Үүний улмаас рекорд дээд хэмжээнд хүрээд байсан Wall Street мягмар гарагт /2025.10.07/ буурчээ.
Үндсэн үзүүлэлтүүд нийтлэгдээгүй тул хөрөнгө оруулагчид АНУ-ын Холбооны нөөцийн сангийн мэргэжилтнүүдийн гаргасан мэдээлэл рүү анхаарал хандуулах болсон байна. Нью-Йоркийн Холбооны нөөцийн сангаас гаргасан хэрэглэгчдийн хүлээлтийн тухай судалгаа бараан үр дүн харуулжээ. Тус судалгаа ирээдүйн эдийн засгийн хүлээлт буурч, инфляц өсөх хэтийн төлөвтэй гэх үр дүнд хүрсэн юм. Энэ судалгаа засгийн газар тэг зогссонд тавгүйтэж буй хөрөнгө оруулагчдын санааг илүү зовниулсан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.