НИЙГЭМНийгэм мэдээ

Монгол энхийг сахиулагчид буудуулсан дүрвэгчид тусламж үзүүлж, НҮБ-д хүлээлгэн өгчээ

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн мото буудлагын батальоны алба хаагчид НҮБ-ын мандатад заагдсан үүргээ чадварлагаар биелүүлжээ.

Тодруулбал, Жамжанг суурины Ажоунг Тонк дүрвэгсдийн хуарангийн оршин суугч Мухаммэд Мажар гэх 39 настай иргэн баруун хөлийн шилбэндээ буудуулж хугарснаас хойш 1 жил өнгөрсөн, эмнэлгийн тусламж авч чадаагүй, өнөөг хүртэл хөл нь эдгэрээгүй байгаа талаараа захидал бичин тус бүс нутагт үүрэг гүйцэтгэж буй "Зэв" баазаас тусламж хүсжээ.

Тиймд уг баазад үүрэг гүйцэтгэж буй монгол энхийг сахиулагчид түүнд эмнэлгийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлж НҮБ-ийн дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллага (UNHCR)-ийн удирдлага, ажилтнуудад хүлээлгэн өгсөн байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гарчиг нь буруу ойлгогдож байна уу.

Зочин
Зочин

Манай энхийг сахиулагчид буудуулсан юм шиг хаашаа янзын гарчиг вээ

zochin
zochin

Harin tiimee. Mongolchuud buudsan yum shig bjee

Зочин
Зочин

Буудуулсан дүрвэгчид Монгол энхийг сахиулагчид тусламж үзүүлж, НҮБ-д хүлээлгэн өгчээ

Зочин
Зочин

Шархадсан дүрвэгч иргэнд Монгол энхийг сахиулагчид тусламж үзүүлж, НҮБ-д хүлээлгэн өгчээ

Зочин
Зочин

Шархадсан дүрвэгч иргэнд Монголын энхийг сахиулагч нар тусламж үзүүлж, НҮБ-д хүлээлгэн өгчээ

Холбоотой мэдээ

Back to top button