Редакцын зурвас: 126 өөр уураг тархиар тунгаах сэдэв

Нэг жилд хоёр дахь Засгийн газраа огцруулах эсэхийг өнөөдөр шийдэх гэж байна.
Монголд Засгийн газрын дундаж наслалт 2.5 жил гэдэг. Энэ бол дасал болчихсон маш бага тоо. Үе үеийн Засгийн газар ямар нөхцөлд, ямар шалтгаанаар огцорсон бэ гэдэг үечлэл гаргаж ирж харвал олон зүйл тодорхой болдог. Тэд муу ажилласандаа битгий хэл эхлүүлсэн ажлынхаа үр дүнг ч үзэж чадалгүй унадаг. Зүгээр л улс төрийн бүлэглэл хооронд харилцаа хүйтэрч, нэг нь нөгөөгөө улс төр хийн татаж унагадаг зүй тогтол л өнгөрсөн хугацаанд явж иржээ.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар яаж урт насалсан гэхээр Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй байсан. Эрх мэдэлд буй бүлэглэл нэгдмэл байсан гэсэн үг. Харин харилцаа эргэн хүйтэрч, МАН дотор үеийн хагарал ил тод явагдсаны урхаг нь өнөөдөр хоёр дахь Засгийн газраа огцруулах эсэхийг шийдэх үйл явдалд авааччихаад байна.
Ингээд талууд “хэрэлдэх”-ийн тулд өнгөрснөөс үлдсэн, өнөөдөр сурсан бүх юмаа л сум болгон ашиглаж тавьж байна. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын үед ил болгосон оффтейк гэрээнүүдийг өнөөдрийн сэдэв болгож байх ч жишээтэй. Энэ юманд нь сошиалд амьдардаг Монголын ард түмний толгой хэд эргэх, эргээд төрд итгэдэггүй, ирээдүйд итгэл алдарсан эр зориг нь яаж мохох вэ гэдгийг огтхон ч боддоггүй нь үе үеийн пиарчдын карма болон ирэх биз ээ.
Өнөөдөр Засгийн газар огцрох эсэхийг УИХ-ын гишүүд шийднэ. Анхны олон намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бол урьдаас илүү хараат бус ажиллаж чадна гэсэн итгэл үнэмшлээр байгуулагдсан. Тэгэхээр парламентын шийдвэрийг хүндэтгэх ёстой. Мэдээж Ерөнхийлөгчид хориг тавих эрх бий ч хоригийг дахин парламент хэлэлцэнэ.
Явж явж парламентын шийдвэр болох нь угтаа зөв юм. Манай төрийн эрх барих дээд байгууллага шүү дээ. Олноор хэлэлцвэл буруугүй гэдэг тэр.
Гэвч парламентын гишүүдийг хэд хуваах, талцуулах, бүлэглэл фракцдаа элсүүлэх ажиллагаа бол олон жил явж ирсэн. Өнөөдөр энэ л хэрэггүй. Хэрэв парламент л дархлаагаа алдчихвал Монгол Улс засаглалын тодорхойгүй байдалд шилжиж, улс төрийн эрх мэдэл, шийдвэр гаргалтад ард түмний хяналт, хүсэл зориг хүрч очихгүй байх том эрсдэл рүү гулсах юм.
Дээр нь төр тогтворгүй болно. Хоёр жилд таван Засгийн газар унагачихаад байгаа Францын жишээ гэхэд л парламентаас эхтэй. Сонгуулийн үр дүнд аль ч нам эвсэл нь олонх болоогүй учраас хэд хэдэн талд энэ тэнцүү хүчнүүд гарч ирчихээд хэрэлдэж, уралдаж байгаа. Хамтарсан Засгийн газар байгуулсан ч ойлголцолд хүрч чадахгүй бутарч байгаа. Төсвөө баталж чадахгүй, улсын төсөв тойрон маргалдаж, долоо хоногийн дотор Засгийн газраа огцруулж байна.
Энэ бүгдийг дагаад иргэд гудамжинд жагсдаг. Жагсаал дагасан бүх эффект давтамжтайгаар нийгмийн сэтгэл зүйд очно. Тэд бол эдийн засаг нь тогтож, аж үйлдэржсэн орон гэлээ ч олон улсын тавцан дахь нэр хүнд нь эрс унаж байна. Том гүрнүүдийн өрсөлдөөн өөр түвшинд явдаг. Тэр өрсөлдөөн, марафонд Франц маш том хожлуудыг алдаж байна.
Гээд угтаа бэлээхэн жишээг холын Францаас биш өөрсдийн өнгөрсөн түүхээс л олод харчих боломж бидэнд бий.
Нэг Засгийн газар гарч ирэхээр өмнөхийнхөө хийсэн ажлыг хараар будах байдлаар тодрох гэж оролддог, ийм жишгээс л гарах хэрэгтэй. Тийм өрсөлдөөн дандаа хагарал, талцалд хүргэдэг.
Өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагасан үйл явдлын цаана МАН-ын 70, 80-аад оныхон аль аль талдаа амар жимэр суусангүй. Хүчиндэж хийсэн юмны ард ялсан, ялагдсан аль ч талынхан сэтгэл тэнэгэр сууж чаддаггүй. Ингээд хэт улайрсан, нөгөө тал нь тэгвэл нэгийгээ үзнэ гээд босож ирсэн тэмцэл дунд дахин нэг Засгийн газар огцорч болох ч цаашдын тогтвортой байдал юу юунаас чухал. Үүнийг хоёр тал огт бодолцож үзээгүй. Ээлжлэн улс төрийн мэдэгдэл хийцгээсээр өнөөдрийг хүрсэн. Буулт хийх, ойлголцох, төр улсаа бодох гэдэг юмыг мартталаа хагарсан бол одоо өнөөдрөөр дуусгавар болоосой.
Том ажлууд хүлээгдэж, арваннэгдүгээр сарын 15 гэхэд төсвөө баталж чадахгүй бол УИХ тарах нөхцөлд ч хүрэх эрсдэлтэй. Төрөөр ингэж тоглох юм уу, эрх мэдлийн төлөөх хувь хүмүүсийн тэмцэлдээн тийм хэрийн үнэтэй юм уу. Үүнийг бодоосой. Маш эрчтэй урагшилж байсан ажлуудтай Засгийн газрыг анх хэн нь оролдож огцруулснаас өнөөдрийн хагарал эхэллээ, үүнийгээ ч бас санаасай.
Тийм учраас эдгээрийг нэг биш, бүлэглэлд багтах нэлээд хэд биш, 126 өөр хүн тус тусын уураг тархиар бодох шийдвэр хамгийн үнэтэй байна. Өмнө нь энэ парламент нөлөөнд автаж үзсэн. Харин одоо...?
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene parliament ch gesen 126 geed tom bolson ch yamarch hugjil alga, hariutslagatai bna gevel bugd bugdiig unagaahaar oroldoj baina
Өнөөдөр �##�ь их хулгай хийсэн, ард нь ямар их мөнгөтэй хүчтэй бүлэглэл байгаа нь ялах байх! Тэгээд монгол улны, ядуу хэвээрээ үлдэнэ!
Энэ улс төрчид үнэхээр ард түмний амьдр�##�аар тоглож байна шүү дээ, яагаад ийм тогтворгүй байгаад байгааг ойлгохгүй байна, ажил хийлгэе гэсэн нэг нь гарахаар нөгөө нь унагадаг
Oyun-Erdenii zasgiin gazar ch gesen ajilaa duusgaj amjihguigeer unah ni oilgomjtoi bolood baina daa, ene buh yum dandaa nam dotorh erh medliin togloom shig
Манай улс төрчид яагаад ингэтлээ богино настай Засгийн газруудтай байдаг юм бол доо, нэг ажил эхэлмэгц нөгөө нь ирээд бүхнийг үгүйсгэдэг нь маш муухай
Францын жишээг хэлсэн нь зөв, гэхдээ бид өөрсдийн �##�даанаасаа сур�##�цахгүй юм бол ямар ч жишээ бидэнд тус болохгүй
Odoo ene heden Uls turchid busdiig buruutgahaa boliod ajil hiij uzmeer baina, uls oron togtvortoi baihgui bol bid yaduurah ni todorhoi
Ер нь төрийн тогтвортой байд�##� гэдэг чинь эдийн засгийн өсөлтийн үндэс юм шүү дээ, байнга ингэж хагар�##�дсаар байв�##� хэн ч хөрөнгө оруул�##�т хийхгүй
Ene olon jil zasgiin gazar unadag togtool ni hezee duusah ve, tur ni heden hunii erh medliin togloom bish shuu dee
Parliament ni uursduu bodlogo gargahaa boliod, zuvhun neg negnee unagaah bodoltoi bolson yum shig sanagdaj baina
Bi bol Oyun-Erdeniig demjdeg, ydaj shine yum hiih gej orolddog hun shig sanagddag, gehdee ene MAND dotorh hargal ni aimaar yumaa
Odoo unendee ard tumen zasgiin gazar unahad durgui bolson, bugd adilhan gej hardag bolson, itgel bur duussan
Манай улстөрийн систем ийм хэвээр байв�##� ард түмэн итгэлээ бүрмөсөн �##�даж улс орон урагш явахгүй ээ
Ydaj neg zasgiin gazar 4 jil ajillaasai daa, dandaa ehlesen ajil ni duusahgui, shine hun irheer bugdiig solichdog ni arai heterlee
Ерөнхийлөгчийн байр суурь ямар байх бол гэдэг нь ч сонин байна, гэхдээ ер нь парламентаа хүндэтгэх ёстой гэж бодож байна
Ene niigemd bol ard tumnii setgel mash uurlasan, hun bur uuriin medseer comment bichij uursduu stress tailj baina
Ugaasaa ene MAN dotorh zurchil duusahgui ee, huuchin buleglel shine buleglel geed bugd erh medliin toglolt l hiij baina
Хэдий парламент шийдэх ёстой ч гэсэн ард түмний дуу хоолойг хэн ч сонсохгүй байгаа нь хамгийн том асууд�##�
Zasgiin gazar unah tusam ediin zasag door dordog, tsalingaa nemne gej baisan amlaltaasaa odoo yamar ch ul mor ugui bolloo
Бид өөрсдөө ч энэ бүхэнд дасчихаж, “дахиад нэг засаг унажээ” гээд л өнгөрдөг боллоо, энэ чинь аймшигтай үзэгдэл
MAN-n dotroo hagaraldaj baigaad ene buh yum bolj baina, evtei baij chadahgui bol tur ni ch evgui bolno
Ene 126 gishuun gej yaridag baisan chin, todorhoi chuluutei ajillana gesen, odoo harin bur esregeeree bolj baina
Улс төрчид нэг нэгнийхээ мууг үзэхээ больж, бодит амьдр�##�д анхаарах цаг нь болжээ, ард иргэдийн итгэл тасарсан байна
Zasgiin gazar buurch l baina, gehdee uls ornii ajil zogsohgui shuu dee, harin ch shine hun garj irj ajil hiih heregtei
Ямар ч нам гарсан ялгаагүй нэг л хэвийн систем, ах дүү, найз нөхдөө томилдог, ингэхэд л ард түмэн ядарч байна
Ene uls turchid bugd PR-d durtai, social deer bichleg hiine, harin ajil hiih bol uur asuudal, setgelgui humuus boljee
Хэн илүү мөнгөтэй нь ялна аа
Нам дагаж өлөн царайлсан новшнууд худ�##� дүр үзүүлэхээс цаашгүй юм бишүү