НИЙГЭМНийгэм мэдээ

"Physical Asia" шоунд оролцох баг, тамирчдыг Netflix танилцууллаа

Дэлхийд алдартай "Netflix" компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл болох "Physical 100" реалити шоу буюу энэ удаа "Physical Asia" нэрээр зохиогдох нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монголчууд оролцсон нь олны анхаарлыг татаж буй.

Тэгвэл өнөөдөр "Netflix"-ийн албан ёсны цахим сайт шоунд оролцох багуудыг танилцуулж, нээлтийн товыг зарлалаа. "Physical Asia" энэ сарын 28-нд нээх юм байна.

Шоунд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд:

  • Монгол Улсын арслан Б.Орхонбаяр,
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил,
  • 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн,
  • Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн,
  • Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн,
  • Монгол Улсын гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир нар багтсан байна.

Уг нэвтрүүлэгт 100 оролцогч 300 сая воны ялагч болохын төлөө бяр, хүч, авхаалж самбаагаа сорьдог. Анх 2021 онд дэлгэцнээ гарсан алдарт "Squid Game" цуврал киноноос санаа авч 2023 онд хийсэн эхний бүлэгт 100 оролцогчийн 77 нь эрэгтэй, 23 эмэгтэй байсан бол өнгөрсөн жил 72 эрэгтэй, 28 бүсгүй хүн өрсөлдөж байсан юм.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эхнийхийг нь үзэж байсан. Үзэхээ болсьон. Одоо үзье дээ!

Холбоотой мэдээ

Back to top button