НИЙГЭМНийгэм мэдээ
Монгол улс Таеквондогийн дэлхийн аваргаас 11 медаль хүртээд байна

Итали улсын Есоло хотноо энэ сарын 7-ноос 12-ны хооронд Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн болох юм. Тус тэмцээнд 84 орны 1186 тамирчин оролцох бөгөөд манай улсаас 84 тамирчин оролцож байгаа юм.
Өнөөдөр гурав дахь өдрөө болж байгаа Таеквондогийн дэлхийн аваргаас Монгол Улсын шигшээ баг нийт 11 медаль хүртээд байна.
- Ц.Дэлгэрцэцэг /4th Dan Pattern/ мөнгөн медаль
- Б.Оюунжаргал /3th Dan Pattern/ мөнгөн медаль
- А.Мөнхбаяр /2nd Dan Pattern/ мөнгөн медаль
- М.Мөнхжаргал /1st Dan Pattern/ мөнгөн медаль
- Г.Намуунаа /2nd Dan Pattern/ хүрэл медаль
- И.Тамир /2nd Dan Pattern/ хүрэл медаль
- О.Мөнххүслэн эрэгтэй 14-15 насны 50кг жинд хүрэл медаль
- М.Хүслэн, Х.Шинэ-Учрал нар эмэгтэй 14-15 насны 50кг жинд хүрэл медаль
- Д.Түвшинбилэг U18 насны 45кг жинд хүрэл медаль хүртжээ.
Мөн Насанд хүрэгчдийн эрэгтэй багийн “POWER TEST” төрөлд алтан медаль хүртсэн бол өсвөрийн эмэгтэй багийн түль төрөлд хүрэл медаль хүртээд байгаа аж.
Ингэснээр манай улсын шигшээ баг Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээний гурав дахь өдрийн байдлаар нийт 11 медаль хүртээд байна.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.