НИЙГЭМНийгэм мэдээ

Монголын өсвөрийн боксын шигшээ баг нийт 31 медаль хүртлээ

Боксын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзоригийн удирдлага дор өсвөрийн багийн тамирчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагдсан “Монгол туургатан” тэмцээн болон Хөх хотод болсон хоёр тэмцээнд амжилттай оролцлоо.

Тэмцээнд нийт 11 тамирчин оролцож, гурван тэмцээнээс 13 алт, 11 мөнгө, 7 хүрэл, нийт 31 медаль хүртлээ. Тэдний дундаас А.Алтанзул онцгой амжилт үзүүлж, тэмцээний шилдэг тамирчин болж өргөмжлөгдлөө гэж Монголын Боксын Холбооноос мэдээллээ.  

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button