Нийгмийн

У.Хүрэлсүхийн УИХ-д сойх ШИНЭ ДҮРҮҮД

УИХ-ын сонгуулийн товлосон хугацаа хором бүрээр өр хоногоор ойртож, сонгуульд өөрсдийгөө сойгчид нойр нь хүрэхгүй явна, энэ өдрүүдэд. Ийм өдрүүдэд өнөөгийн эрх барьж буй намын нэр дэвшигчид хэрхэн тодрох уу, хэн хэн  намын даргаасаа мандатаа амжилттай авч чадах, ямар гишүүн нь өрсөлдөөнөөс хасагдах уу зэрэг асуултууд сонирхолтой сэдвүүдийн нэг болдог ажээ.

Eguur.mn сайт “Улс төрийн халуун сэдвүүд” буландаа уг асуудлуудыг тойруулан, олон талт контент бэлтгэн, нийлүүлж буй. Энэ удаа бид  МАН-ын дарга У.Хүрэлсүхээс нэр дэвших эрхээ урьдчилсан байдлаар авч “ОК” болсон зарим шинэ дүрүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна. Бичвэрийн эхэнд учирлахад, нэр дэвшигчид эцсийн байдлаар МАН-ын Бага хурлаас зарлагддаг тул эдгээр нэрс нь хөшигний ард  урьдчилсан байдлаар тохиролцсон гэх тодотголыг өгье.

У.ХҮРЭЛСҮХ ГАДААД БОДЛОГЫН ЗӨВЛӨХ 34 НАСТАЙ Б.МӨНХЖИНГӨӨР ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛҮҮЛНЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад бодлогын зөвлөхөөрөө ажилладаг Б.Мөнхжинг УИХ-д нэр дэвшүүлнэ гэж амласан байна.  Аль ч улс төрийн нам сонгууль бүрээр  залуу дүр төрх гаргаж ирэхийг чухалчилдаг. Тухайлахад, 2016 оны сонгуулиар МАН Д.Гантулгад, АН С.Дэмчигт нэр дэвших эрх олгож, үеийн залуучуудынх нь арааны шүлсийг гоожуулж байв.  

Тэд сонгуульд ялалт байгуулбал мэдээж супер харагдана. Хэрэг төвөгт орооцолдсон л болохоос биш  энэ парламент 1987 онд төрсөн УИХ-ын гишүүнтэй байлаа, саяхныг хүртэл. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга намынхаа даргатай нэг нутаг тул чихийг нь ч их халууцуулсан. Харин энэ удаа У.Хүрэлсүх хашир загнаж, нийгмийн идэвхтэй, “сагсалзсан” залууг биш, “ядаргаатай” нухацтай, дипломатч залууг нэр дэвшүүлэх шийдвэрт хүрсэн гэх.

Тэр нь Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж буй Б.Мөнхжин. Тэр 2008 оноос ГХЯ-д ажилласан, Лондонд дипломатчаар сууж  байсан 10 гаруй жилийн ажлын намтартай. Сүүлийн хоёр жилд Ерөнхий сайдын зургаан гадаад айлчлалд зөвлөж ажиллаж буй залуу аж. Ийм товчхон түүхтэй, Оксфордод мэргэжлийн зэргээ дээшлүүлсэн, 1985 онд төрсөн. Б.Мөнхжингийн хувьд одоогоор тойрог нь тодорхойгүй байна.

САНХҮҮГИЙН ӨНДӨР МЭДРЭМЖТЭЙ, БАНКИР Г.АМАРТҮВШИНД МАНДАТ АМЛАЖЭЭ

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ердөө зургаан сар ажиллаад, 2019.12.31-ний өдөр ажлаа өгсөн гэдгээ зарласан хүн бол Г.Амартүвшин. Билгүүн номч Бямбын Ринченгийн үр сад тэрээр Брюсселийн Европын Их сургуулийн бакалавр, Харвардад бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан боловсролын түүхтэй.

Г.Амартүвшин нь Нидерланд, Америк, Англи гээд бизнес санхүүгийн төв нутгуудад мэргэжлээрээ удирдах албыг хашиж, Казахстаны Жэй Эс Си Казкоммерс банканд Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч хийж байгаад  монголд  ирж Хасбанкны СЕО-р  ажилласан нэгэн юм. Тэрбээр “Шарк танк” нэвтрүүлэгт оролцсоноор олон нийтийн хүрээнд чамгүй сайн танигдсан.

Аль ч парламентад санхүүгийн өндөр мэдлэг, мэдрэмжтэй, банкны салбарт ажиллаж байсан туршлагатай хүмүүсийн дуу хоолой чухал үүрэгтэй байсаар ирсэн. Тэр орон зай дээр тоглох дүрээр Г.Амартүвшин нэрлэгдэж байна. Одоогоор Хан-Уул дүүрэгт нэр дэвших боломжийн талаар судалгаа хийгдэж буй аж.

УРАН ГАРТ МЭС ЗАСАЛЧ Б.ЧИНБҮРЭНГИЙН УЛС ТӨРД ОРОХ АМБИЦЫГ У.ХҮРЭЛСҮХ ДЭМЖИВ

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

ХСҮТ-ийн зүрх, тархи нь болж, элэгний өвчтэй олон иргэдийн авралын оч болдог Б.Чинбүрэн Монгол Улсын Гавьяат эмч цолоо авангуутаа хачирхалтайгаар ажлаа өгсөн. Тэр 2019.12.31-ний өдөр ажлаа хүлээлгэн өгөөд, өөрөө хэд хоног утас нь холбогдохгүй, усанд хаясан чулуу мэт алга болов.  Өнөөг хүртэл тэрбээр хэвлэлд тодорхой хариулт өгөөгүй яваа юм.

Б.Чинбүрэн эмчийг Сүхбаатар аймагт нэр дэвшүүлэхээр МАН-ын дарга У.Хүрэлсүх амласан гэгдэж буй. Тиймээс ч өөрөө Хэнтийн тойргоо услах ажиллагаагаа эхлүүлсэн гэж харж болохоор. Гадны орнуудад хүртэл уригдаж, мэс засал хийдэг, ер бусын уран гартай гэгддэг Б.Чинбүрэнд улстөр зохих эсэхийг одоогоор хэлэхэд эрт.

Тэрбээр ХСҮТ-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдохдоо “Сайн менежер гэдгээ харуулаад өгнө өө” гэж байсан бол их удалгүй УИХ-д нэр дэвших амбицаа ил гаргаж тавилаа. Тэр парламент дотроос эрүүл мэндийн салбарынхаа асуудлаар дуугарвал хүчтэй нөлөөлөл үзүүлнэ дүгнэсэн байж болох. Эсвэл МАН ялалт байгуулж гэмээнэ, салбарын сайд болох том мөрөөдөл өвөртөлж яваа ч байж мэднэ. Ямар ч нөхцөлд тэр сонин дүр билээ.

У.ХҮРЭЛСҮХИЙН ҮЕ ТЭНГИЙН НАЙЗ Б.ЦЭНГЭЛ ИДЭР НАСТНУУДЫГ ТӨЛӨӨЛНӨ

МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон хойноо цөөн хэдхэн хүмүүст албан тушаал өгсөн байдаг. Тэдгээрийн нэг нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн  Гүйцэтгэх захирлаар томилогдож байсан Б.Цэнгэл. Зүүний хүчний холбооны шугмаар  Б.Цэнгэлийг У.Хүрэлсүхтэй найз нөхдийн ойрын харилцаатай гэгддэг.

Сонирхолтой нь, түүнийг У.Хүрэлсүх шинэ ажилд шуудхан томилсонтойгоо ижил зарчмаар  өнгөрсөн онд “Ажлаа өгөөд нам дээрээ ир” гэж зөвлөхийн орон тоо гаргаж өгсөн байдаг. Б.Цэнгэлийг харьцангуй няхуур, түшигтэй хүн гэж улстөрийн хүрээнд ярьдаг. Гэхдээ  дээр нэрлэгдсэн хүмүүс шиг тэр шинэ дүр болохгүй. Эсрэгээрээ нас тогтсон, зарчимтай, улстөрд эвтэй явах  идэрмэг төлөөллөөр нэрлэгдэж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-17 09:30

Та нар яагаад Сонгуулийн хууль зөрчөөд байгаа юм бэ? Наад сонгуулийн сурт�##�чилгаагаа хийхээ боль. Танай сайтыг зохих газарт нь хандана гэж м

нэрээ
нэрээ
2020-01-17 12:46

чаддаг юмаа хииж явб�##� яана.харах царайны улс төрчид биш байна

Алтай
Алтай
2020-01-17 13:47

Хийдэг ажлаа л сайн хийж баймаар улс байна сонгохгүй

Иргэн
Иргэн
2020-01-17 21:39

нэг их жин дарах хүмүүс биш л байна даа?!

Зочин
Зочин
2020-01-17 21:52

Цэнгэл бол хэрэггүй дээ

Зочин
Зочин
2020-01-18 01:09

Сайн эмч удирдагч хийвэл өөр шигээ сайн эмч нарыг бэлдэх байхаа. Надад та�##�агдлаа. Бүгдэд нь амжилт хүсье

Зочин
Зочин
2020-01-18 01:48

Өмнөх жилүүдийн хэмжүүрээр бол боломжийн хүмүүс байж магадгүй. Гэхдээ Манангийн үнэр эднээс с�##�аагүй байгаа тул МАН, АН-аас хэнийг ч гаргахг

Зочин
Зочин
2020-01-18 03:37

Гарахгүй дээ.Сонгууль чинь тэгэд бас арша ажиллагаа ихтэй. Тэрийгээ хийж барахааргүй хүмүүс байна.

Дархан
Дархан
2020-01-18 09:10

Б. Цэнгэл бол дэмий шү дэ олон жил жижиг дунд том дарга хийлээ очсон газар болгоно дампуурдаг хэтэрхий их хар амиа бодсон арчаагүй шун�##�тай

чааваас даа
чааваас даа
2020-01-22 11:19
Reply to  Дархан

зурган дээр харах царайны тийм хүн байна л даа, харваас тодорхой, төрөөр тэжээлгээд өөхлөчихөж хаха

Хууль
Хууль
2020-01-18 09:13

Төр одо ажиллаж байга ялангуяа хууль хүчний байгууллага д мэрэгжилийн хуульч эмэгтэй хүн хэрэгтэй хурандаа цагдааг н олон жил н туршлага тай

Зочин
Зочин
2020-01-19 12:27

Шууд арчуулна

Зочин
Зочин
2020-01-20 10:16

Болж байна, шинэ боловсролтой з�##�уусыг дэмжиж байна

чааваас даа
чааваас даа
2020-01-22 11:18

хайран хүмүүс... ялангуяа Амартүвшин, Чинбүрэн эмч нар тэр хогийн өмхий тогоонд маанаг золбин амьтадтай өмхийрч яана вэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button