НИЙГЭМНийгэм мэдээ
Монгол дрон нисгэгчид анхны олон улсын тэмцээндээ урилгаар оролцож байна

FPV Дрон нисгэгчид тус спортыг сонирхдог хүүхэд залуусаа түүчээлэн анхны олон улсын уралдаандаа урилгаар оролцохоор Казакстан улсын Алмати хотыг зорьжээ.
Kазахстан Улсын Алматы хотод 2025-10-11 өдрүүдэд зохион байгуулагдах Төв Азийн бүсийн “ASPANFEST 2025” олон улсын дроны спортын тэмцээнд Монголын Дрон Нисгэгчдийн Холбоо НҮТББ холбооны гишүүн MGL FPV RACING клубийн баг тамирчид анх удаа Монгол Улсаа төлөөлөн оролцох урилга хүлээн авсан байна.
Улмаар манай нисгэгчид MultiGP 5inch болон Tiny Whoop төрлөөр өрсөлдөхөөр тус улсад очоод байгаа юм.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.