НИЙГЭМНийгэм мэдээ

“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн хүрээнд хээрийн судалгаа хийжээ

“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн хүрээнд ШУА-ийн газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид хээрийн судалгааг хийжээ.

“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн хүрээнд ашиглалтын ажиллагааны үед далангийн доод урсцын усны горимд гарч болзошгүй өөрчлөлтийн улмаас Сэлэнгэ мөрний экосистемд учирч болзошгүй өөрчлөлтийг судлах зорилгоор Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг, ой, хөрс, геоморфологийн чиглэлийн эрдэмтэн, судлаачдын нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй баг 2025 оны 09 сарын 29-аас 10 сарын 08-ны хооронд хээрийн ажлыг амжилттай зохион байгуулав.

Хээрийн судалгаагаар усан цахилгаан станцын далан баригдах усан сангийн хэсгээс Сэлэнгэ-Орхон голын бэлчир хүртэлх хэсэгт геоморфологи, цэвдэг, хөрсний хээрийн судалгаа явуулж нийт 7 цэгт хөрсний бүрэн зүсэлт хийж, 50 хөрсний дээж цуглуулж, геофизикийн цахилгаан хайгуулын 6 хэмжилт хийж, цооног өрөмдөж температурын хэмжилт хийж, геоморфологийн хээрийн бичиглэл хийлээ. Харин татмын ойн судалгааны явцад дээрх маршрутын хүрээнд ойн төрөл болон насны бүлгээр ялгаатай нийт 30 дээж талбай тусгаарлав.

Модны өсөлтийн онцлогийг тодорхойлох зорилгоор нийт 100 ширхэг өсөлтийн өрмийн дээж авсан. Ургамлын зүйлийн бүрэлдэхүүнийг тодорхойлох зорилгоор 29 ургамлын цэгийн бичиглэл хийж, 300 гаруй зүйл ургамал бүртгэн, зүйл бүрийн өндрийг хэмжив гэж судалгааны баг мэдээллээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

arij bolddgui. gudlaa ingeel iimerhuu 30 jil bolchlooo

Back to top button