Нийгэм мэдээ
Мал тууж яваад сураггүй болсон 67 настай эрэгтэйг эсэн мэнд оллоо

Увс аймаг, Тэс сум “Шар хөдөө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 85 км, сумын төвөөс баруун зүгт 110 км/ 10.12-ны өдрийн 09:30 цагийн орчим тус сумын харьяат иргэн “У” нь “Шар хөдөө” гэдэг газраас Улаангом сум руу мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.13-ны өдрийн 03:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, иргэн У /67 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 0 эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн тухай ОБЕГ-аас мэдээллээ.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХААГУУР ЯВЖ БАЙСАН БАЙНА МУУ АЦ