Улс төрийн мэдээ

Г.Занданшатар: Тэвчиж болох зардлуудыг танаж, багшийн цалинг 15-20, эмчийнхийг 10-15, тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлнэ

МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж Ерөнхий сайд дараах шийдвэрийг гаргаж буй талаараа өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

Үүнд, "Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны удирдлагууд болон багш, эмч нарын эрхийн төлөө идэвхийлэн ажилладаг гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр дараах шийдвэрийг гаргаж байна.

Монгол Улсын Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрснийг та бүхэндээ дуулгая. Үүнийг шийдвэрлэхийн тулд улсын төсөвт хэмнэлт хийхээс гадна байгалийн баялгийн менежментийг сайжруулж, нүүрс борлуулалтын далд мөнгийг ил болгон, хулгай, луйвартай тэмцэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд өнөөдөр болсон Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанд оролцож, энэхүү зарчмын шийдвэрээ танилцуулсан бөгөөд бүлгийн гишүүд дэмжсэн болно. Засгийн газрын зүгээс энэхүү ажлын хүрээнд төсвийн хууль тогтоомжид заасан хязгаарлалтуудыг өөрчлөх саналаа Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ард иргэд, олон нийтийн хүсэлт, шаардлагад хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэтгэврийг яагаад 8хан хувиар гэж вэ ээж аав чинь тэг гэж хэлээ юу

Зочин
Зочин

Тэтгэврийг яагаад 8 хувь гэж вэ

Зочин
Зочин

Заваан юм бэ тэтгэврийг яагаад 8хан хувиар нэмж байгаа юм бэ занданшатараа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Занданшатараа чи үйлээ үзнээ хэдэн хөгшидийнтэтгнвэрийг ядахдаа 20% нэмэх л хэрэгтэй шүү багш, эмч нар бол арайч гайгүй шүү дээ эмч, ,баш нарыг 10% байхад болно доо арай л даварч байнаа

Зочин
Зочин

Оюу толгойн асуудлыг яагаад тэргүүн зэрэгт авч хэлэлцэхгүй байдаг вэ? Батнайрамд�##� гишүүнээр гэрээний ажлыг нь шахуу хөөцөлдөх боломжоор хангах т�##�д арга хэмжээ авдаггүй юмуу. МАН сонгуульд орохдоо амласан хөтөлбөрөө хэзээ хэрэгжүүлэх вэ?. Ашигт м�##�тм�##�ын с�##�барт Төрийн ТӨМӨР НҮҮР г хандуулана уу!!! Иргэдийн амьдр�##�д, хөрсөнд нь шингэхээр эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогоор нь дэмжээд өгнө үү. Ц�##�ин хөлсийг аргацаасан байдлаар нэмж тоглолт хийхээ зогсоо. Монгол Улсад иргэд Үндсэн Хуульдаа заагдсан эрхээ эдэлж амьдрах бүрэн боломж бий. Хариуцлаггүй төрийн түшээд байдаг болхоос Хариуцлаггүй Төр гэж байхгүй.!!

Зочин
Зочин

Уихгишүүдиин тансагл�##�ыг хасаад тэтгэврээ нэмээчээ ахмадуудыг өлсөөд өвдөөд үр гэж байгаа юмуу

Лантуу
Лантуу

Нэн даруй огцор

Холбоотой мэдээ

Back to top button