Нийгэм мэдээ

Үйл явдал: Европын холбоо-Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.

09:00 цагт: Европын холбоо-Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум Шангри-Ла зочид буудалд болно. 

11:00 цагт: "Эрүүгийн хуулийн 13,14 -Хэвлэл мэдээллийн салбарын байр суурь" хэлэлцүүлэг МУБИС-ийн номын санд болно. 

12:00 цагт: Урлагийн гавъяат зүтгэлтэн, бурхан урлаач Д.Ухаанзаяагийн “Шүтээн торгон зураг” бие даасан үзэсгэлэнгийн нээлт  Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно. 

-Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болно.

-УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. 

-Хүний нөөцийн ажилтны өдөр тохиож байна.

-Монголын Урлагийн Зөвлөлөөс зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

-Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

-Бий контемпорари арт галерейн 5 жилийн ойн “40 GHz” үзэсгэлэн олны хүртээл болж байна. 

-УДЭТ-ын уран бүтээлчид Л.Толстой “Анна Каренина” сонгодог жүжгийг тайзнаа толилуулна.

-"Нугарсан ч хугарахгүй II: Миний тусгаарлагдсан өдрүүдийн тэмдэглэл" үзэсгэлэн “Норпэй” арт галерейд энэ сарын 17 хүртэл гарч байна.

-Нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж буй “Итгэлцлийн аян” энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button