П.Наранбаяр: Багшийн цалинг 3.5 сая төгрөг болгох ямар ч боломжгүй

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж,
"Багш нарын цалинг 20 хувиар нэмэх шийдвэр гаргалаа. Энэ салбарын 90 гаруй мянган хүний цалин нэмэгдэнэ гэсэн үг. Бид боломждоо тулгуурлаж ийм шийдвэр гаргаж байна. Үйлдвэрчний эвлэлийн холбооны хүсээд байгаа шиг шууд 3.5 сая төгрөг бойлгох боломжгүй. Хэрэв ингэж нэмнэ гэвэл 3.3 их наяд төгрөг дахин нэмэх шаардлагатай болно. Тиймээс энэ бол хэцүү. Иймд гурван жилийн төлөвлөгөө гаргаад үе шаттайгаар нэмэхээс өөр аргагүй.
Мөн өнөөдөр цахим сургууль байгуулах Засгийн газррын тогтоол гарлаа. Энэ бол боловсролын цахим шилжилтэд онцлох үйл явдал боллоо. Ингэснээр 17,000 хүүхдэд энэ төрлийн сургалт хийж гэрчилгээжүүлэх боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл орон зай, цаг хугацаанаас үл хамаарч Монголын боловсрол олон хүнд хүрэх боломжтой болж байгаа юм. Хөдөө сумын хүүхдүүд хотын сайн багшийн хичээлийг үзэж боломжтой боллоо. Энэ нь дутагдалтай байгаа багш нарын орон зайг нөхөх гарц байж болно" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэн даруй огцор