Нийгэм мэдээ

Улсын хэмжээнд төл бойжилт 98.4 хувьтай байна

Улсын хэмжээнд 2024 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 26.7 сая хээлтэгч малын 21.4 сая (80.1%) нь 2025 оны эхний 9 сарын байдлаар төллөсөн байна.

Эм хонины 83.4 хувь буюу 9.9 сая, эм ямааны 80.2 хувь буюу 8.6 сая, ингэний 47.1 хувь буюу 87.6 мянга, 72.1 хувь буюу үнээний 1.5 сая, гүүний 69.7 хувь буюу 1.2 сая нь төллөсөн байна. Гарсан төлийн 98.4 хувь буюу 21.1 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 5.6 (35.9%) саяар өссөн байна.

Гарсан хурганы 9.8 сая буюу 98.7 хувь, ишигний 8.5 сая буюу 98.0, тугалын 1.5 сая буюу 98.7 хувь, унаганы 1.2 сая буюу 98.5 хувь, ботгоны 86.8 мянга буюу 99.1 хувь нь бойжсон байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button